“Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт” Туушин зочид буудалд боллоо.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус чуулга уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хойд бүсийн баруун хэсэгт оршдог Хянган аймгийн 70 гаруй компанийн 170 гаруй бизнес эрхлэгчид, Монголын компаниудын 300 орчим төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр талууд газар тариалан, Мал аж ахуй, Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ноос ноолуур, барилга, аялал жуулчлал зэрэг 10 гаруй салбарт хамтран ажиллахаар тусгайлсан уулзалт зохион байгуулав. Түүнчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчид ХАА-н салбарт түлхүү ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Өчигдрийнн уулзалтаар хоёр тал дээрх салбаруудад хамтран ажиллахаар 10 гаруй гэрээг байгуулж үзэглэсэн. Өнөөдөр уулзалт үргэлжлэх аж.