ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Бид нягт уялдаатай ажилладаг түншүүд
Дарханы Дулааны цахилгаан станц байгуулагдсаныхаа хагас зуун жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Дархан Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулаанаар 50 жилийн туршид найдвартай хангаж ирсэн, Төвийн эрчим хүчний системийн гол бүрэлдэхүүний нэг энэ станцын хэрэглэгч байгууллага, түншүүд нь хамтын ажиллагааныхаа талаар ийн өгүүлж, ойн мэндчилгээ дэвшүүлж байна.
Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болд
Цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний хүрээнд Дарханы дулааны цахилгаан станц нь манай байгууллагыг цахилгаан эрчим хүчээр хангадаг нэг гол станц. Дархан хотын цахилгаан дулааны эх үүсвэрүүдийн нэг болоод ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын хамт олонтой ажил хөдөлмөрийн нягт уялдаатай ажилладаг түнш байгууллагын нэг. Бид анх Монголын Эрчим хүчний системд өөрчлөлт орж Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ Хувьцаат компани байгуулагдан 110кВ Хаалттай хуваарилах байгууламжийг 2003 оны гуравдугаар сарын 1-нд хүлээн авснаар Дарханы ДЦС-ын туршлагатай хамт олонтой хамтран ажиллаж эхэлсэн юм.
Манай байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсад ганцхан байдаг 110кВ-н хаалттай хуваарилах байгууламжийг 2008 онд герман тоног төхөөрөмжөөр шинэчилж чадсан бол энэ шинэчлэлийн ажилд манай хоёр байгууллагын мэргэжилтэй боловсон хүчнүүдийн хамтын хүчин чармайлт их байсныг дурдахын зэрэгцээ хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж монголын эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг алдагдуулалгүй хамтын хүчээр зохион байгуулалттай түвшинд хийж гүйцэтгэхэд Дарханы ДЦС-ын чадварлаг хамт олны хүчин туслалцаа их байдгийг дурдахад таатай байна. Бид цахилгаан эрчим хүч дамжуулах тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаад зогсох дотоод саатал устгах үед эд материал, машин механизм бусал нөөц бололцоогоороо дэмжлэг үзүүлж байдаг танай хамт олонд талархаж байдаг юм.
Монгол улсын гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд нийт ажиллагсад та бүхэндээ түүхт 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

0 Сэтгэгдэл