Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн гудамжны бүжгийн тэмцээнд монгол бүжигчид оролцох нь

Б.ЭНХСАЙХАН

Дэлхийн гудамжны бүжгийн тэмцээн болох “R16 championship” анх удаа манай улсад зохиогдсон билээ. Энэхүү тэмцээн нь дэлхийн олон улсад зохиогддог бөгөөд локинг, поппинг, бибоё гэсэн гурван төрлөөр нэгийн эсрэг нэг гэсэн дүрмээр, мөн хамтлагууд хоорондоо өрсөлддөг байна. Төрөл бүрээс шалгарсан бүжигчид  олон улсын “R16 World finals 2015”-д оролцох эрхтэй болох байв. Тэгвэл  локинг төрөлд “Dream family”-гийн бүжигчин Э.Отгончулуун, поппинг  төрөлд бүжигчин Б.Мөнхтэмүүлэн, бибоё төрөлд бүжигчин н.Амраа нар улсаа төлөөлж оролцохоор болжээ. Энэ жилийн тэмцээн есдүгээр сард Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан