Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үйлдвэрчний эвлэлийн хороо станцын нийт ажиллагсдын төлөө ажилладаг


Үйлдвэрчний эвлэлийн Хорооны дарга Хуягийн Буянжаргал.

Дарханы дулааны цахилгаан станцын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо  нь гишүүдийнхээ  хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхийн төлөө 50 жил тасралтгүй тууштай  ажиллаж ирсэн билээ. Олон нийтийн үүсгэл санаачилгын энэ байгууллагад өнөөдөр станцын 460 гаруй  ажилтан ажилчид нэгдэж 11 тэргүүлэгч сонгон  захиргаа болон бусад хуулийн этгээдээс хараат бусаар бие даан  ажиллаж  байна.

Захиргаа, ҮЭ-ийн Хороо  хамтын гэрээний дагуу өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тарифын өсөлт, салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан   нийт ажилтнуудын цалинг амьжиргааг ханга­хуйц түвшинд хүртэл өсгөх замаар  ажиллагсдын амьд­ралын түвшин, чанарыг  дээш­лүүлэхийг зорьж тооцоо судалгаа, эдийн засгийн боломжид тулгуурлан сүүлийн 15 жил  цалинг 5-30 хүртэл хувь тасралтгүй нэмж  ирлээ.

Үүний үр дүнд 2015 оны эхний хагас жилийн байдлаар компанийн хэмжээнд  үйлдвэрлэлийн ажиллагсдын дундаж цалин 1 352 790 төгрөг, инженер техникийн ажилтнуудын  дундаж цалин 1 762 784 төгрөг, сарын үр дүнгийн шагналын дундаж 56,5 хувь, жилийн үр дүнгийн шагналын дундаж 4,17 сар болсноор ажилтнуудын бодит орлого өсч нийт ажилтнуудын сэтгэл ханамжийн түвшин дээшлээд байна.

Хөдөлмөрийн харилцааны хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг ажлын байр бүрт, үйлдвэрлэлийн орчин бүрт хангуулж, үйлдвэрлэлийн ослыг таслан зогсоохын төлөө, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад идэвхтэй нөлөөлж гишүүдээ “5Т” хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахыг уриалан, уг хөтөлбөрийг 5 жил дараалан хэрэгжүүлж  ажилласнаар мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн ослыг тэглэж чадсан бол хүний буруутай осол саатлын акт бүртэй ҮЭ-ийн Хороо тухай бүр танилцан ажил олгогчид санал тавьж асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ирлээ.

Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй” гэсэн тунхаглал  тус станцад хэрэгжиж байна гэж ҮЭ-ийн Хороо үзэж байна.

ҮЭ-ийн Хороо хөдөлмөр, нийгмийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахын төлөө ажиллаж,  хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон маргааныг 2000-2012 онд 87,  2013-2015 онд зургаан  удаа хянан шийдвэрлэж ажилтнуудын зөрчигдсөн эрхийг хамгаалж ирлээ. Мөн 2000-2011 онд ажилчдын зөрчигдсөн эрхийг хамгаалахаар гишүүдээ төлөөлөх нэхэмжлэл шүүхэд дөрвөн удаа гаргаж ажилтнуудын талд шийдвэрлүүлсэн юм.
Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд ҮЭ-ийн оролцоог  нэмэгдүүлж  эхчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүрээнд 15 жилээс доошгүй хугацаагаар  станцад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн алдрыг жил бүр тэмдэглэн тэдэнд  хүндэтгэл үзүүлж хэвшлээ. Жирэмсэн болон төрсөн эхчүүдэд ажилласан хугацаанд нь жилийн үр дүнгийн шагнал олгох асуудлыг компанид эерэг хандлага бий болгох ажлын хүрээнд шийдвэрлэж чадсан юм.
Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах явдлыг гаргахгүйн  төлөө  захиргаатай хамтран ажиллаж байна.

Хөдөлмөрийн хуулийн зөрчлийн талаар мэдээлэл авч газар дээр нь шалгаж, ажил олгогчийн анхаарлыг хан­дуулж, ажил олгогчийн шийд­вэрт тусган ажилчдын эрхийг хамгаалан ажиллаж байна.

Станцын түүхэнд  сүүлийн 16 жилд гурван удаа бүтцийн өөрчлөлт хийж  ажлын байр цомхтгоход ҮЭ-ийн Хороо захиргаатай тусгайлсан гэрээ байгуулж хөдөлмөрийн хамт олны хөдөлмөрлөх эрхийг тухай бүр хангаж  халагдсан  ажилтнуудад ажилласан жилээр нь тооцон нөхөн төлбөр олгуулсан юм.
ҮЭ-ийн Хороог сүүлийн 16 жилд Х.Буянжаргал тэргүү­лэн ажиллахдаа нийг­мийн түншлэгч В.Даваажав, Б.Ман­далбаяр, О.Нямдаваа нарын ажил олгогч захир­луудтай  хамтран ажиллаж тухайн цаг хугацаанд ажилт­нууд, ахмадуудынхаа амьд­ралын чанарыг дээшлүүлэх, эрч хүч, урам зориг нэмэх , эвсэг хамт олон бүрдүүлж  бүтээмжийн үр шимийг нь хамтдаа хүртэхийн тулд ихээхэн амжилттай ажилласан байна.

Захиргаа ҮЭ-ийн Хорооны хамтын ажиллагаанд ҮЭ-ийн Хорооны тэргүүлэгч Ч.Амгаланбаатар Д,Сувд Ц.Батмөнх, Б.Батбаяр, Ч.Хүрэлсүх, Г.Эрдэнэзоригт, Ж.Хүдэр,  Б.Ганзориг  Л.Гантулга, И.Галхүү, нарын үе үеийн тэргүүлэгчид үндсэн ажлынхаа зэрэгцээ  ихээхэн үүрэг гүйцэтгэн хамт олныхоо  итгэлийг хүлээн ажиллаж байна.

2002 онд хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ҮЭ-ийн Хорооноос санаачлан ажил олгогч компанийн захирал  В.Даваажавтай хамт­ран ажиллах гэрээ байгуулж  Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлийг хэрэгжүүлж, мэргэж­лээс шалтгаалах өвчлөлтэй, үйлдвэрлэлийн осолд өртөж байсан  станцын харьяа нийт 43 иргэнд 1 удаагийн нөхөн төлбөр олгуулсан байна.

2004 онд  Ажил олгогч компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяртай  хамтарч хамтын гэрээнд тусган Өргөө баг Өнгөт хорооллын 9-р байранд 29 айлын орон сууц ТӨХ-ны зөвшөөрлөөр худалдан авч  ажилчдаа орон сууцаар хангасан төдийгүй уг бай­рыг хувьчлуулах асуудлыг ТӨХ, ТУЗ-д тавьж одоо  Зас­гийн газрын хуралдаанаар хэлэл­цүүлэх шатандаа явж байна.

2015 онд Ажил олгогч Компанийн гүйцэтгэх захирал О.Нямдаваагийн санаачилга дэмжлэгтэйгээр Захиргаа, ҮЭ-ийн Хороо хамтын гэрээндээ тусгаснаар ажилтнууддаа хөнгөлөлттэй үнээр олгох   144 айлын орон сууц барихаар шав тавиад байна.

Захиргаа, ҮЭ-ийн Хороо хамтын гэрээндээ тусгаснаар тэтгэврийн насанд хүрсэн  ажилтан ажилчдад ажилласан жил тутамд нь салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 614,0 мянган төгрөгөөр тооцон нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлдэг боллоо.

Орон сууцгүй ажилтнуудыг орон сууцжуулах зорилгоор ҮЭ-ийн Хороо  санаачлан захиргаатай хамтран “Орон сууцны дэмжлэг үзүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлснээр орон сууцгүй 100 гаруй хүнд 400 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож тогтвортой ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
ҮЭ-ийн Хорооны мэдээллийн сүлжээг өргөжүүлэн “ДДЦС ТӨХК ийн ҮЭХОРОО” гэсэн “facebook”  хуудас нээн ажиллуулж байна.

ҮЭ-ийн Хороонд  хүний нөөцийн удирдлага, менеж­ментийг хэрэгжүүлж, ажил­лагсдын эрх ашгийн төлөө тэмцэж чадах, ёс зүйтэй тэргүүлэгч гишүүдийг сонгон  тэдгээрийг чадавхжуулж, тогтвор суурьшилтай ажил­луулж байна.  ҮЭ-ийн Хорооны даргаар Х.Буянжаргал гэхэд л  дөрвөн  удаа улиран сонгогдож 16 дахь жилдээ хөдөлмөрийн хүний сайн сайхны төлөө тууштай ажиллаж байна.
ҮЭ-ийн  Хороо  ажиллагс­дыг байгууллагадаа үнэнч, өөрс­дийн ажилдаа дур сонир­холтой, өндөр түвшний мэдлэг, ур чадвартай болж байгууллагынхаа зорилго, хөгжлийн төлөө нэгдмэл үзэл бодолтой ажилладаг болоход дэмжлэг үзүүлж тэдгээрийг идэвхжүүлэхэд захиргаатай хамтран ажилласны үр дүнд   сүүлийн 3 жилд  сахилгын зөрчлын тоо буурч, шилжилт хөдөлгөөн багассан байна.
ҮЭ-ийн Хорооны, нэр хүнд, имижийг дээшлүүлэхийн тулд ҮЭ-ийн “ Зөв шийдэл, шударга оролцоо”-г чухалчлан ажиллаж ирлээ.

Нийгмийн хамгаалал болон хөдөлмөрийн харилцааны асууд­­­лаар шинжилгээ, судал­гаанд  тулгуурлан аливаа а­сууд­­лыг шийдвэрлэж  хэвш­лээ.
Сургалтын агуулгыг сайж­руулан чанарыг дээшлүүлж, ҮЭ-ийн идэвхтэн, сонгуультан, үйлдвэрлэлийн ажилтнуудын сургалтын хэрэгцээг на­рийвчлан тодорхойлж, хөтөлбөр боловсруулж хэрэг­жүүлж, сургалтанд хамрагдаж буй ажилтнууддаа сургалтын таатай  орчин бүрдүүлж ажиллаж байна.

Тэргүүлэгчид, хувь хүн, хамт олныг  урамшуулах механизм бий болгож тэдгээрийг  тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

ҮЭ-ийн Хороо  санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоог нэвтрүүлж, ил тод байдлыг хангаж санхүүгийн болон ажлын баримтуудыг жил бүрээр дэвтэрлэн архивлаж гишүүд  чөлөөтэй  танилцах боломж бүрдүүлсэн.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилтан, сонгуультанд үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр үзүүлж буй үйлчилгээг өргөжүүлж, тэдний эрэлт, хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг бий болгон ажиллагсдын өмнөөс Дарханд үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн банктай гэрээ байгуулан  ажилласнаар нийт 42 хүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээл олгуулж, давхардсан тоогоор 136 хүнийг  авто машин авахад зуучилсан байна.
Өнөөгийн байгаа мате­риал­лаг бааздаа тулгуурлан аялал жуулчлал, спорт, нийтийн биеийн тамир хөгжүүлэхэд анхаарч жил бүр ҮЭ-ийн Хорооны нэрэмжит спортын дөрвөн төрөлт тэмцээн явуулж, тэргүүний ажилтнуудаа Бээжин, Хонконг, Макао, Сөүл, Чежү, Манжуур, Хөх Хот, Улан-Үд зэрэг гадаад орны хотуудаар ҮЭ-ийн Хорооны  зардлаар аялуулж байна. Жил бүр 7-12 хүн аялуулснаар ийм аялалд  өнөөдрийн байдлаар 130 орчим хүн хамрагджээ

Эдгээр ажлыг хэрэгжүүлсний үр дүнд ДДЦС ТӨХК ийн дэргэдэх ҮЭ -ийн Хороог 2006 онд Монгол улсын хэмжээнд “МҮЭ –ийн Шилдэг анхан шатны байгууллага”  2004, 2006, 2008, 2011, 2014 онуудад  Дархан-Уул аймгийн “Шилдэг ҮЭ-ийн Хороо”-гоор, 2008, 2011 онуудад Монголын Эрчим хүч геологи уул уурхайн  Үйлдвэрчний Холбооны Шилдэг ҮЭ-ийн Хороогоор, 2013 онд Дархан-Уул аймгийн ҮЭ ийн Холбооны “ Шилдгийн шилдэг ҮЭ ийн Хороо” -гоор шалгарч байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан