Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл нэвтрүүлэхээр ажиллаж байна

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Гомбожавын ТУЯАХҮҮ.

-Танай цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд ямар байр суурь эзэлж, жилд хэдий хэмжээний дулаан цахилгаан үйлдвэрлэж байна вэ?
-“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК тавин нас хүрлээ. Анх 1965 онд 48 мВт хүчин чадалтай байгуулагдаж, Улаанбаатар хотын “ТЭЦ-1”, “ТЭЦ-2” цахилгаан станцтай холбосноор Монгол Улсын Төвийн эрчим хүчний систем үүссэн түүхтэй. Өнөөдөр манайх төвийн эрчим хүчний системийн гол зангилаа болон ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар, Эрдэнэт хот, ОХУ-тай 110, 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамаар холбогдож эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах үүрэг хүлээж байгаа. Анх зургаан зуух, 12 мВт хүчин чадалтай дөрвөн турбинтай ажиллаж эхэлсэн бол 1987 онд гурван зуух ашиглалтад оруулж есөн зуух дөрвөн машинтай үйл ажиллагаа явуулах болсон.  Дархан хотын дулаан, цахилгааны хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Манай цахилгаан станц жилд Монголын эрчим хүчний системд 200 сая кВт.цаг орчим цахилгаан эрчим хүч, Дархан хотод 500 мянган орчим Гкал дулаан түгээж буй юм. Бид өнгөрсөн хугацаанд Дархан хотын иргэдийг дулаан, цахилгаан, үйлдвэр албан газрыг технологийн хэрэгцээний уураар хангаж ирлээ. Манай компани Монгол Улсын хэрэглэж буй нийт цахилгаан эрчим хүчний долоон хувийг үйлдвэрлэдэг юм. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Бид Дархан хотын хэрэглэгч, ард иргэдийг өвлийг өнтэй давах, цахилгаанаар тасралтгүй хангах үүрэг хүлээдэг. Дархан бол Монголын хоёрдахь том, бас үйлдвэрийн хот.

-Байгаль орчинд ээлтэй ямар ямар технологи нэвтрүүлж байгаа вэ?
-Техникийн шинэчлэлтийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. 1983-1988 онд 75 тн/ц хүчин чадалтай гурван зуух, утаа шүүх системтэй 120 метр өндөр яндан, шинэ усан сан байгуулсан. Ингэснээр байгаль орчинд ээлтэй технологи нэвтэрч утааны найрлага дахь үнсний хэмжээ буурсан юм. Шинэ үнсэн сан байгуулснаар гүнээс олборлож буй усыг тодорхой хэмжээгээр хэмнэж чадсан. Мөн 120 метр өндөр яндан барьсан нь Дархан хотын орчимд 10 км газарт үнс тогтохгүй болсон юм. Өөрөөр хэлбэл бид байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалсан бодлого хэрэгжүүлж ирлээ. 1993-1998 онд ХБНГУ-ын 15 сая дойч маркийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр  техникийн шинэчлэл хийж  турбины эд анги, бойлорын байгууламж, зуух болон цахилгаан, дулааны тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Ингэснээр жил бүр өсөн нэмэгдэж байгаа дулаан, цахилгааны хэрэглээг найдвартай хангах нөхцөл бүрдлээ. Цаашид техникийн шинэчлэлтийн бодлогыг ойрын болон хэтийн төлөвлөгөөтэйг үе шаттай хэрэг­жүүлнэ. Ойрын зорилтоо 2020 он хүртэл гэж тодорхойлж байгаа бол түүнээс цаашихыг хэтийн бодлого болгон  боловсруулаад байна. Ойрын бодлогоо бид бүрэн хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Дарханы дулааны цахилгаан станц Монгол Улсын хэмжээнд өсөн нэмэгдэж байгаа дулаан, цахилгааны хэрэгцээг хангахад өөрийн үүргээ биелүүлэн хүчин зүтгэнэ. Иймд ХБНГУ, БНХАУ, Монгол Улсын эрчим хүчний инженерийн байгууллагуудтай хамтарч цахилгаан станцын өргөтгөлийн техник эдийн засгийн үндэслэлийг  урьдчилсан байдлаар боловсруулж байна. 

- Байгаль орчин хамгаалах, байгалийг нөхөн сэргээх талаар ямар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-Өнөөдөр дэлхий нийтээр ногоон үйлдвэрлэл гэж ярьж байна. Бид ч гэсэн  байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах зорилт тавин ажиллаж байгаа. Тухайлбал, агаар мандалд хаягдаж буй хорт бодисуудыг бууруулах судалгаа хийж байна.  Үүнээс гадна станцаас гарч буй үнсийг зам, цементийн үйлдвэрлэлд ашиглах туршилт хийж Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, зам барилгын компаниудтай хамтран ажиллаж байгаа. Ингэснээр бидэнд агаар мандалд ээлтэй, үнс хаяхгүй ажиллах боломж бүрдэнэ. Манай станц нөхөн сэргээлт хийдэг. Ашиглаад дууссан, тус бүр нь зургаа орчим га талбайтай гурван үнсэн сангаа  бүрэн хучиж хөрсжүүлээд байна.  Энэ дээрээ Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч ургамал тарих туршилт хийсэн, одоо бүр ургаад эхэлсэн байгаа. Бид ногоон бүс болгох талаар ажиллаж байна.

-Танай станцын үйлдвэрлэж буй дулаан, цахилгааны үнэ тариф ямар байна. Алдагдалгүй ажиллах нөхцөл бололцоо бий юу?
-Зах зээлд их хэмжээтэй, хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж буй үйлдвэр ашигтай ажилладаг учиртай. Гэтэл өнөөдөр бид  үнэ тарифаар Улаанбаатар хотын “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”-тэй өрсөлдөх хэмжээнд хүрч хараахан чадаагүй байна. Бид цахилгаан, дулааны үнэ тарифыг байнга нэмээд байх бодлого баримтлаагүй. Тариф нэмсэн ч  дээд цэгтээ хүрээд зогсоно. Тэгэхээр бид станцын суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлж 200 мВт хүргэнэ. Ингэснээр цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн өөрийн өртөг хямдрах юм. Иймд бид өнөөдөр борлуулж буй цахилгаан, дулааныхаа  үнийг хямдруулж чадах юм бол хэрэглэгч болон станцад ашигтай. Товчхондоо эрчим хүчний үйлдвэрлэл ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан