Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК манай найдвартай түнш

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Батаагийн АЛТАНЦЭЦЭГ:

Танай компани жилд хэдий хэмжээний дулаан хэрэглэгчдэд түгээж байна вэ?
- Манай компани “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-иас жилд 500 мян.Гкал орчим дулаан авч Дархан хотын хэрэглэгч 14 мянган айл өрх, 1400 аж ахуйн нэгжид түгээдэг. Тэгэхээр “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, манай байгууллага хоёр бол хаяа дэрлэсэн нэг ижил зорилго, ажил үйлстэй түншүүд. Сүүлийн гурван  жилд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д техник, технологийн доголдол бага гарсан. Энэ нь сүүлийн үеийн техник технологийн шинэчлэлт хийсэн, ажилчдын сахилга бат дээшилж, хөдөлмөрийн үр шимтэй нь холбоотой гэж бодож байна.

- Дархан хотын хэмжээнд дулааны хэрэглээ жилд хэдий хэмжээгээр өсч байна вэ?
-Жилээс жилд өсч байна. Энэ нь хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой. Сүүлийн гурван жилд Дархан хотын хүн ам 20 орчим мянгаар нэмэгдсэн судалгаа бий. Ирэх оны дулааны хэрэглээний төсөөллийг хийхэд хэрэглэгч дахиад л нэмэгдэх тооцоо гараад байгаа. Жилээс жилд  шинэ гэр хороолол, орон сууцны хороолол үүсч хүн ам 10-20 хувиар өсч байна. Хонгор суманд бас томоохон хороолол бий боллоо.  Тийшээ дулаан түгээхэд бэрхшээлтэй. Тэгэхээр  тэнд дулааны хоёр дахь эх үүсвэр барихаар Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан. Одоогоор зураг төсөл нь гарч гэрээ хэлцлээ хийж байгаа.

- Танай компани Дарханы дулааны цахилгаан станцтай хэрхэн хамтран ажиллаж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ хэр найдвартай биелүүлдэг түншүүд юм бол?
- Манай компани “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн нэг цех байсан. Тэгээд 1990 онд өрх тусгаарлаад 25 жил болох гэж байна. Диспетчерийн үндэсний төвөөс баталсан графикийн дагуу бид Дарханы дулааны станцаас бүтээгдэхүүнийг  нь авч борлуулж хамтран ажилладаг. Бид станцтай байгуулсан гэрээгээ жил бүр дүгнэдэг. Гэрээ дүгнэхэд  нэг л заалт зөрчигдөж бусад нь бүрэн биелээд явдаг юм. Тэр нь орлого цуглуулах, төлбөрийн тооцоотой холбоотой асуудал л даа. Гэхдээ харилцан ойлголцож уян хатан байдлаар асуудлаа шийдвэрлээд явдаг. “Дарханы дулааны станц” ТӨХК манай найдвартай түнш. Станц манайд 10-20 хувийн алданги тооцдог. Бид хэрэглэгчдэд алданги тооцох хэцүү байдаг ч сүүлийн үед алданги тооцдог болсноор  станцад өгөх төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь хийж байгаа.
Дулааны цахилгаан станц, манайх хоёр бол нэг л зүйлийн хоёр тал, хамтрагч болохоор зорилго нэг шигээ санал бодол нийлэн хамтран ажилласаар ирсэн, цаашид ч хамтран ажиллана. Бидний хэрэглэгчдэд түгээх ёстой дулааныг технологийн горимын дагуу цаг улирлын нөхцөлд тохирсон стандарт хэмжээнд нийлүүлдэг Дулааны цахилгаан станцынхандаа бид баярлаж явдаг юм.
Тус станцын хамт олонд байгуулагдсаны нь 50 жилийн ойг тохиолдуулан  баярын мэнд дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан