Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Жилд 750 мянгаас илүү ам.доллар хэмнэх боломжтой Богдхан төмөр зам

Б.МИШЭЭЛ

Зам дагаж хөгжил гэдэг. Гэтэл манай оронд түгжрэл дээд цэгтээ хүрч хааш харсан ч уур бухимдлаа барж ядсан жолооч харагдах болсон. Тэгвэл энэ түгжрэлийн гол шалтгаан нь хэт олдсон гэгдэх автомашиндаа ч бус нийслэлийн дундуур тавьсан төмөр зам аж. Төмөр зам нийслэлийн дундуур өнгөрөхдөө хотыг хоёр хэсэг хуваадаг. Одоогоор  нийслэлд төмөр замын 32 гарам байдаг бөгөөд 35 километр төмөр зам дайран өнгөрдөг.

Харин ачааны галт тэргийг хот дундуур явуулахгүй болсноор босоо тэнхлэгийн авто замуудаар саадгүй нэвтэрч авто замын түгжрэл буурах эерэг талтай.  Өөр нэг зүйл нь  төмөр замаар явж буй транзит тээврээр экспорт, импортын бүхий л төрлийн хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, химийн хортой ачааг тээвэрлэж, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Жил ирэх бүр нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан галт тэргэнд дайруулах, галт тэрэг автомашинтай мөргөлдөх ослууд нэмэгсээр байгаа нь аюулын харанга дэлдэх бас нэг үндэслэл болоод байгаа юм. Энэ бүх хүндрэлээс ангижрах гарц бол Богдхан төмөр зам төсөл гэдгийг мэргэжлийнхэн анхааруулж, санал болгож буй билээ. Төслийг  хэрэгжүүлснээр зүтгүүрийн ажиллагаа, нүүрсний тээвэрлэлт зэргээс агаарт болон хөрсөнд үүсэж буй их хэмжээний бохирдлыг багасгах юм. Түүнчлэн төмөр замын шууд үйл ажиллагаатай холбоотой томоохон аж ахуйн нэгжүүд болох УБТЗ-ын депо, засварын төвүүд, ачааны терминалыг хотоос гаргаснаар 1000 орчим га газар, зам дагасан 102 салбарын 27 га газар чөлөөлөгдөж, хотын А зэрэглэлийн бүсэд орон сууц, үйлчилгээний төвүүд, сургууль, цэцэрлэг барих боломжтой болох билээ. Мөн Улаанбаатар холимог тээврийн ачааны нэгдсэн терминалыг Хөшигийн хөндийд барьснаар ачааны урсгал нэмэгдэж, Улаанбаатараас Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу тавигдах хурдны замыг концессын гэрээгээр байгуулж, замын хураамжаараа хөрөнгө оруулалтаа нөхөх боломж бүрдэнэ. Энэ мэтчилэн эдийн засгийн үр өгөөж асар их байгаа нь судалгаагаар нотлогдоод байгаа юм. Харин УБТЗ-д үзүүлэх техникийн ач холбогдлын хувьд Толгойтоос Эмээлт рүү өгсөх 17 хувь хэвийн, Хоолтын давааны хоёр талаас өгсөх 9.3-9.8 хэвгий, Хонхор орчмын 292 метрийн бага радиус бүхий тахирууд зэрэг хүндрэлээс шалтгаалж, галт тэрэгний хурд багасч, зарим тохиолдолд нэмэлт илчит тэрэг ашигладаг. Богдхан төмөр замыг барьснаар, галт тэрэгний хурд нэмэгдэж, манай улсаар дамжих, тээврийн эргэлт нэмэгдэх бололцоотой. 

Дээрх өгсүүр болон тахираас шалтгаалан жилд 300 ширхэг нэг бүр нь 2500 ам.долларын өртөг бүхий төмөр замыг сольдог. Үүнээс үүсэх 750.000 ам.долларын үргүй зардлыг хэмнэх боломжтой гэж гарчээ.  Мөн Улаанбаатар хот орчмын саадтай хэсэгт галт тэрэгний жингийн хязгаарлалт хийснээс шалтгаалан тус замаар жилд таваас зургаан сая тонн ачаа тээвэрлэх боломжийг алдаж байдаг. Шинэ төмөр замыг ашигласнаар галт тэрэгний жингийн хязгаарлалт нэмэгдэж, ачаа тээвэрлэх хүчин чадал ч нэмэгдэнэ.

Газар нутгийнхаа давуу байдлыг ашиглая

Монгол Улсад эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн салбарын түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортод гаргах, тээврийн эрэлт хэрэгцээг хангахад төмөр замын тээврийн салбар чухал байр суурь эзэлдэг. Ази, Европ тив, Хятад, Оросыг холбосон хамгийн дөт төмөр замын коридор манай улсаар дамжин өнгөрдөг. БНХАУ, ОХУ, Ази, Европын хооронд хийгдэх бараа эргэлтийн хэмжээ хурдацтай нэмэгдэж байгаа өнөө үед бүс нутгийн ложистикийн сүлжээнд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн коридорын ач холбогдол улам нэмэгдсээр буй юм. Манай улс газар нутгийнхаа давуу байдлыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа тээвэрлэлтэд үйлчлэх түүгээр ч зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази, Европын хооронд явж буй ачаа тээврийн урсгалыг манай улсын дамнасан төв замаар дамжуулан тээвэрлэх боломж нөхцөл үүсээд байна. Энэ эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахад үндэсний дотоодын төмөр замын сүлжээг өргөтгөх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-н тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй байгааг төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тодорхой заасан. Уг бодлогыг хэрэгжүүлэх хамгийн эхний алхам бол “Улаанбаатар төмөр зам” ХНН-н тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх юм.

Богдхан төмөр замын шугамыг нийт долоон хувилбараар төсөл хийж судалгаа явуулснаас хамгийн бага хөрөнгө оруулалттай нь долдугаар хувилбар. Нийт трассын урт 149.1 километр байх энэ хувилбараар  шулуун 118.37 километр, тахир нь 30.74 километр, хамгийн бага тахирын радиус 1000 метр байгаа бол  газар шорооны ажил 47.751.3 метр куб. Харин шинээр зургаан өртөө зөрлөг барьж байгуулах юм. Мөн одоо байгаа зорчигч тээврийн терминалыг хотын захад шилжүүлж, төмөр зам, хөнгөн галт тэрэгний зангилаа дээр хот хоорондын авто тээврийн зорчигчийн нэгдсэн терминал барина.

Ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн чухал байдаг. Харин Богдхан төмөр зам төслийн хувьд эхний гаргасан ТЭЗҮ-гээр төмөр замын суурь бүтэц, гүүр, хоолой, зургаан  өртөө зөрлөгийг тооцон төслийн төсөвт өртөг 500 сая ам.доллар болж буй. Санхүүгийн эх үүсвэрийг Азийн хөгжлийн банк  200 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газар 100 сая ам.доллар, дахин санхүүжилтэд 200 сая ам.доллар шаардагдах бөгөөд Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларыг санхүүжүүлэх тухай санамж бичгийг байгуулсан байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан