Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Д.Цогтбаатар: Сүүлийн гурван сар орон сууцны үнэ найман хувиар буурсан

Б.МЯГМАР

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ипотекийн зээлийг 10 хувийн урьчилгаа төлсөн тохиолдолд олгохоор болсон. Иргэдийн зүгээс хэзээнээс Засгийн газрын энэ шийдвэр хэрэгжих вэ гэсэн хүлээлт үүсгээд байна. Ажил хэрэг болж, иргэд зээл авах боломж бүрдэх хугацааг эхлээд тодорхой хэлж өгөөч. Ер нь, арван хувийн урьдчилгаа төлөөд орон сууцанд оруулна гэхээр банкууд өндөр шалгуур тавих нь тодорхой. Үүнд салбарын сайдын зүгээс хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Бид долдугаар сардаа багтаан Засгийн газраас шаардагдах бүх асуудлыг шийдвэрлээд дууссан. Би салбар хариуцсан сайдын хувьд шалтгаалах бүх ажлаа хийсэн. Одоо хэрэгжүүлэх л үлдсэн. Хэрэгжүүлэх байгууллагууд ажлаа хийх шаардлагатай. Өнөө маргаашгүй таван яамны сайд энэ асуудалд хамтрах тухайд гарын үсэг зурж баталгаажуулах байх.  Өнгөрсөн баасан гарагт зурах ёстой байсан ч таван яамны асуудал явж байгаа болохоор тал талдаа зохицуулах асуудал гараад байгаа. Гэхдээ үүнийг өнөө маргаашгүй эцэслэнэ. Үүний дараа баталгаа гаргаж байгаа Хөгжлийн банк Монголбанктай хамтран гэрээ байгуулна. Өөрөөр хэлбэл одоо хэрэглэгчдэд хүрэх хугацаа өдөр хоногоор тоологдоно.

-80 ам.метрээс дээш талбайтай орон сууц худалдан авахаар бол аравдугаар сар болтол хойшлуулж байгаа гэсэн. Энэ тухайд?
-Засгийн газрын төвшинд шийдэгдэх бүх ажил хийгдсэн гэдгийг би хэлсэн. 80 ам.метрээс дээш талбайтай орон сууц гэдэг заалт аравдугаар сард өөрчлөгдөх ёстой. Гэхдээ бид хямрах гээд байгаа эдийн засгийн хүнд үед авч байгаа арга хэмжээ учраас нэг үйл хөдлөлөөр бүгдийг хийх нь эрсдэлтэй. Иймээс үүнийг тооцож арван сараас гэж өөрчилсөн. Аравдугаар сарын 1-нээс 80 ам.метр гэдэг зүйл заалт өөрчлөгдөнө. Одоогоор 80 ам.метр хүртэлх талбайтай орон сууцанд арван хувийн урьдчилгаагаа төлөөд явах боломжтой.

-Шинэ журмыг энэ сарын 15-наас хэрэгжинэ гэсэн мэдээлэл байсан. Мөн нэг өрөө байрыг 30-50 сая төгрөгт багтаана гэсэн. Өнөөдрийн нөхцөлд энэ мөнгөнд нэг өрөө орон сууц олдох боломж хэр байгаа бол?
-Манайхаас ийм мэдээлэл  албан ёсоор өгөөгүй. Байр борлуулж байгаа компанитайгаа худалдан авагч очиж ярилцаад үнийг тохироод 80 ам.метр хүртэлх талбайтай орон сууцны урьдчилгаа арван хувиа өгөөд авах боломжтой.

-Урьдчилгаа 10 хувьтай болсноор орон сууцны үнэ нэмэгдлээ гэх болсон. Ер нь, орон сууцны үнийн хөөрөгдлийг зогсоох талаар яамны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Барилгын салбарын бүх төрийн бус байгууллагуудад орон сууцны үнийн динамикийг харж байгаарай гэсэн чиглэл  өгсөн. Орон сууцны үнэ харин ч эсрэгээрээ буурч байгаа. Сүүлийн гурван сард орон сууцны үнэ 8.64 хувиар буурсан гэсэн мэдээ орж ирсэн. Учир нь, зах зээл дээр нийлүүлэгдээд байгаа барилгын 30 хувьд энэ дэмжлэг очиж байгаа. Бусад нь зах зээлээ өөрөө шийдээд явж байгаа. 30 хувийн дэмжлэг гэдэг том дэмжлэг.

-Өмнө нь 30 хувийн урьд­чилгаатайгаа ипоте­кийн зээлд хамрагдаж байсан иргэд 10 хувийн урьдчилгаатай зээлд шилжих боломжтой юу?
-Боломжгүй. Энэ бол Монгол Улсад байгаа бүх асуудлыг шийдэх гэсэн арга биш. Зах зээл огцом хямралд орох эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ. Тодорхой зорилт тавиад түүнийгээ хэрэгжүүлэх гэж байгаа хэрэг. 30 хувийн урьдчилгаатай зээл зогсохгүй, хамт л хэрэгжээд явна.

-Орон сууцны VII хорооллын барилгажилтын явц хэр байгаа вэ. Зарим иргэн удаашралтай байна хэмээн шүүмжлэх болсон?
-Энд гурван төсөл хэрэгжиж байгаа. Нэг төсөл нь амжилттай хэрэгжээд орон сууц нь баригдаад өнгөрсөн жил ашиглалтад орсон. Үүн дээр нэмээд бид уг төслийг үргэлжлүүлэх үүднээс БНХАУ-ын “Экзим” банктай ярилцаад зээлийн асуудлыг шийдвэрлэсэн.

-Манай улс барилгын салбарт 160 гаруй евро стандартыг шинээр нэвт­рүүлж байгаа юм байна. Евро стандарт нэвтрүүлсний ач холбогдол хэрхэн гарах вэ?
-Нэгдүгээрт, барилгын чанар сайжирна. Мөн хэрэглэгчдэд очиж байгаа бүтээгдэхүүний чанар дээшил­нэ. Хамгийн гол нь европын стандартын барилгын мате­риалууд ашиглалтын хугацаа урт ашиглалтын зардал бага байж эдийн засгийн үр өгөөж өндөртэй. Түүнчлэн  до­тооддоо барилгын мате­риал үйлдвэрлэхэд ч гэсэн евро стандарт үйлчилнэ гэсэн үг.

-Европын орнуудад хэрэглэж байгаа стан­дартуудыг шууд өөрийн орондоо нэвтрүүлнэ гэхээр зохицохгүй асуудал гарах уу. Тухайлбал, наанадаж цаг агаарын хувьд өөр улс орнууд шүү дээ?
-Евро стандартууд маш өндөр зэрэглэлтэй байдаг. Мэргэжлийн байгууллага өөрсдөө шалгаж үзээд манай орны нөхцөлд тохирч байгаа стандартыг оруулж ирж байгаа. Цаашдаа эдгээр стандартыг хэрэгжүүлэхдээ ямар нэг байгаль цаг уурын онцлогоос шалтгаалсан зохицуулалт хийх шаардлагагүй стандарт шууд ашиглаад явна. Мөн манайд оруулж ирээд монгол болгон нутагшуулах шаардлагатай тухайлбал, цаг уурын нөхцөл байдлаас чанар нь хамаардаг бүтээгдэхүүн барилга угсралтын технологи байдаг юм бол энэ бүгд монголд нутагшиж монгол стандарт болж байж нэвтэрнэ гэсэн үг. Тэгэхээр Монголд тохирсон байдлаар засч нутагшуулна гэсэн үг. Ерөнхийдөө евро стандартыг шууд авч хэрэглэх, монгол орны өөрийн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчилж нутагшуулах гэсэн арга бий.

-Барилгын салбарт шинэ стандарт мөрдөгдөөд ирэхээр хөдөлмөр аюулгүй байдалд өөрчлөлт орох уу?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал дээр улс орон даяар дагаж мөрдөх шинэ журмыг анх удаа гаргаж ирсэн. Мөн 167 дугаар конвенцыг батлуулахаар ажиллаж байна. Энэ нь, олон улсын стандартууд орж ирнэ гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан