Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
М.Батбаяр: Газрын суурь үнэлгээ 1997 онд батлагдсан тогтоолоор явж байна

Б.МЯГМАР

Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бидэнд хэдийнэ  шинэ зүйл байхаа больсон. Гэсэн ч дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууцнууд хугацаа алдан удааширч иргэдийн бухимдлыг хүргээд эхэлсэн. Харин энэ төрлийн хууль эрхзүйн орчин бүрдээгүйгээс шийдэх олон асуудал урган гарц гарах гарч хүлээсээр 2015 оны зургадугаар сарын 26-нд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль УИХ-аар батлагдсан. Энэ талаар БХБЯ-ны Хот байгуулалт газрын харилцаа бодлогын газрын дарга М.Батбаяртай ярилцлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шийдэх олон асуудлыг өнөөг хүртэл журмаар зохицуулж ирсэн. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд орсон зүйл заалтуудын тухайд?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох аж ахуйн нэгжүүдийг хотоос сонгон шалгаруулаад явж байгаа. Нэр бүхий байршилд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. НИТХ-аас гарсан журмын дагуу төслүүд хэрэгждэг. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтын ажлын явц зэргийг НИТХ хариуцаж  байгаа. Харин манай яамны зүгээс буюу Засгийн газрын хувиар 2015 оны зургадугаар сарын 26-нд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг  УИХ-аар батлуулсан.

Уг хуулиар дахин төлөвлөлтийн үе шатуудыг зохицуулна. Тухайлбал, төлөв­лөлтийн шаардлага хангахгүй байгаа хэсгийг дахин төлөвлөж барилгажуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудыг буулгаж шинээр барилгажуулах, мөн гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дээр нь  гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, хамгийн сүүлд  нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн үндсэн таван төрөл бий. Үүнээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн хэсгийг хотын зүгээс зохион байгуулан хэрэгжүүлж байна. Үүнд, инженер дэд бүтэц очих боломжтой газруудад сонголт хийсэн. Түүнчлэн гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах гэдэг нь оршин суугчид нь нэгдэн нийлж өөрсдөө зохион байгуулахыг хэлж байгаа. Энэ хоёр ялгаатай төсөл. Одоо нийслэлд 14 байршилд энэ төсөл явж байна.

-Уг хуульд иргэдэд үр өгөөжтэй ямар зүйл заалтууд орсон бэ?
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль өмнө нь зөвхөн Улаанбаатарт  зориулагдсан хууль юм шиг байсан. Одоо бол монгол орны бүх  хот суурин газар дахин төлөвлөлтөд оролцоход энэ хууль үйлчилнэ гэсэн үг. Тухайлбал, нэг суманд ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг буулгаж шинээр төлөвлөхөд иргэд болон Засаг дарга ямар оролцоотой байх уу гэдгийг нарийн гаргаж өгснөөрөө онцлогтой. Өнөөдрийг хүртэл дахин төлөвлөлт  журмаар шийдэгдэж ирсэн. Уг хууль гарснаар ээдрээтэй олон асуудлыг зохицуулж байгаа. Жишээ нь, сонгосон байршлын иргэдийн хэдэн хувь нь зөвшөөрсөн тохиолдолд төслийн үйл ажиллагааг эхлүүлэх үү, иргэдтэй хэрхэн тохирох уу гэх мэт. Хөгжингүй орнууд, тухайлбал Япон Улс, БНСУ, ХБНГУ-ын хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хуулиудыг судалж уг хуулийг боловсруулсан.

-Хэсэг айл газраа тэрбум хүртэл төгрөгөөр үнэлж хөдлөхгүй суугаа. Энэ мэтчилэн ганц хоёр айлаас болоод бүтээн байгуулалтын ажил удаашрах тал бий. Үүнийг хуульд хэрхэн тусгасан бэ?
-Хамгийн сүүлийн арга бол нөхөн олговортойгоор бүтээн байгуулалтад оролцох боломжийг гаргаач ээ гэсэн үндэслэлээр хоёр тал шүүхэд хандах боломжтой. Энэ бол эцсийн арга. Гэхдээ өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжих хугацаанд ийм тохиолдол гараагүй байна. Одоогийн мөрдөж байгаа журмаар 75 хувь хүрээд төсөл эхэлж байгаа. Үлдсэн 25 хувийн тухайд төсөл эхлээд гэрээгээ хийгээд явж байгаа.

-Зарим газарт төсөл хэрэгжиж эхэлж байгаа ч иргэдтэй хийсэн анхны гэрээндээ хүрэхгүй санхүүгийн асуудлаас болоод бүтээн байгуулалт нь удаашрах тал бий. Энэ асуудал хуулиар хэрхэн зохицуулагдах вэ?
-Хууль гарснаар иргэд тухайн газраа хэрхэн үр ашигтайгаар оролцох, тэдний эрхийг хэрхэн хамгаа­лах, иргэдийн төлөөллийн байгууллагыг заавал байгуулах ёстой гэх мэт иргэд рүү хандсан заалтууд орсон гэдгийг хэлмээр байна. Энэ тохиолдолд тухайн иргэд өөрсдийн төлөөллийн байгууллагаараа дамжуулан төсөл хэрэгжүүлэгчдэд шаардлага тавих эрхтэй.

-Дахин төлөвлөлтийн хүрээнд газрын үнэ тогтоох тухай хууль байхгүй учраас харилцан адилгүй үнэлэгдэж зарим иргэд хохирдог. Энэ хуульд газрыг үнэлэх талаар зүйл заалт орсон уу?
-Газрын үнийн талаар заалт ороогүй. Тэгэхээр газрын үнийг журмаар зохицуулаад явна гэсэн үг. Одоогоор  газрын суурь үнэлгээ 1997 онд батлагдсан 125 дугаар тогтоолоор явж байгаа. Үүнийг сүүлийн хоёр жил зах зээлийн үнэлгээн дээр судалгаа авч харьцуулан газрын суурь үнэлгээний журмыг бэлэн болгосон. УИХ-аар орж батлуулахад бэлэн байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан