Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдочид олимпын бэлтгэлээ Нүхтэд базаана

Лондонгийн олимпод зодоглох бүрэлдэхүүнээ тодруулсан жүдо бөхийн шигшээ баг зургадугаар сарын 10-наас Нүхтэд бэлтгэлд гарахаар болжээ. Лондонгийн хувьд манай улсаас цагийн зөрүү ихтэй, уур амьсгалын хувьд эрс тэс ялгаатай гээд бэрхшээлтэй зүйл олон. Энэ бүхнээс шалтгаалан Монголын жүдо бөхийн холбооноос жүдочдыг олон хоногийн өмнө бус харин цагийг нь тулгаж очоод шууд барилдуулах шийдвэр гаргажээ. Долдугаар сарын 28-нд зодоглох жүдочид 23-нд, наймдугаар сарын 1-нээс хүч үзэх бөхчүүд 25-нд Лондон хотыг зорихоор болжээ.   

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан