ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дарханы станц хүчин чадлаа 200 мВт хүргэж дахиад тавин жил ажиллана
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК байгуулагдсаныхаа 50 жилийн ойг "Хамтдаа хөгсөн хагас зуун" уриан дор тэмдэглэж байна. Дархан Сэлэнгийн бүс нутгийн эрчим хүчээр, Дархан хотыг дулаанаар хангадаг, манай Төвийн эрчим хүчний системд томоохон байр эзэлдэг энэ станцын өнөөдөр, ирээдүйн тухай "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал.О.Нямдаваатай ярилцлаа.
-Дарханы дулааны цахилгаан станц хагас зууны түүхэн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн тавин жилд хийж бүтээснээ эргэн харвал...?
-“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК Дархан хоттой хамт байгуулагдаж байснаас хойш хагас зуун өнгөрчээ. Энэ хугацаанд манай компани Дархан, Сэлэнгийн хэрэглэгч, ард иргэдийг цахилгаан эрчим хүчээр, Дархан хотыг дулаанаар хангаж ирсэн түүхэн гавьяатай хамт олон. Манай станц 1965 онд байгуулагдахдаа тухайн үед Монгол Улсад хамгийн том цахилгаан станц байлаа. Өөрөөр хэлбэл эрчим хүч, дулааны хамгийн том үйлдвэрлэгчээс гадна, эрчим хүчний давтамжийн тохируулга хийдэг гол үйлдвэр байсан юм. “ТЭЦ-3” 1969 онд ашиглалтад орсноор манай станцын ачааллыг хуваалцах болсон юм. Монголын эрчим хүчний системийн томоохон үйлдвэрлэгч гэдгээрээ бид бахархдаг. Бид цахилгаан дулаан үйлдвэрлэхээс гадна өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт олон сайхан мэргэжилтэн бэлтгэж өгснөөрөө бас бахархдаг. Энэ л станцаас ажил хөдөлмөрөө эхэлж дараа нь эрчим хүчний салбарт хүч хөдөлмөрөө зориулсан олон мэргэжилтэн, эрдэмтэн, удирдах ажилтан бий. Тухайлбал, “ТЭЦ-4” ашиглалтад ороход манай компаниас маш олон хүн томилолт авч шилжин очиж байлаа. Дараа нь 1987 онд Эрдэнэтийн цахилгаан станц ашиглалтад ороход мөн л манайхаас мэргэжилтнүүд томилогдож очсон. Ингээд бодохоор манай компани Монгол Улсын томоохон цахилгаан станцуудын хүний нөөцийг нь бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Манай компани өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний системд томоохон байр суурь эзэлдэг, гуравдагч том цахилгаан станц. Ингээд дурдаад байвал манай компани Монгол Улсын эрчим хүчний хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр их, үүрэг хариуцлага өндөр юм.
-Түүхэн хугацаандаа танай компани техник технологио хэрхэн шинэчилж ирсэн бэ?
-Өнгөрсөн хугацаанд манай компани техник, технологийн олон шинэчлэлт хийж ирсэн. Жишээлбэл 1987 онд 7,8, 9 дүгээр зуухыг ашиглалтад оруулж хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Одоо 35 мВт-ын турбин шинээр суурилуулахаар ажиллаж байна.
-Ой тэмдэглэнэ гэдэг өнгөрснөө эргэн харахаасаа ирээдүйгээ төлөвлөх мөч гэдэг. Танай хамт олон цаашдын хөгжлөө хэрхэн төлөвлөж байна вэ?
-Хүчин чадлаа нэмэгдүүлэх тухай дээр дурдсан. Үүнээс гадна зуух, конвейр дамжлага, цахилгаан байгууламжийн шинэчлэл хийнэ. Хөрөнгийг нь удахгүй шийднэ. Ингэснээр дахиад тавин жил ажиллах нөхцөл бүрдэнэ гэж манай хамт олон үзэж байгаа. Нөгөө талаар “ТЭЦ-4”-тэй өрсөлдөхүйц хэмжээний компани болгох зоригтой зорилт тавиад хүчин чадлаа 200 мВт хүргэх техник эдийн засгийн судалгаа хийж байна. Энэ судалгааг хийж дуусаад шийдвэр гаргагчид болон яамандаа танилцуулахаар төлөвлөөд байгаа.
-Дулааны цахилгаан станцын найдвартай ажиллах үндэс нь түлш. Танай цахилгаан станц түлшний хэрэгцээгээ найдвартай хангахын тулд ямар дэвшилтэд технологи нэвтрүүлж байна вэ?
-Манай станцын үндсэн түлш нь Шарын голын уурхайн нүүрс. Шарын голын уурхайн үйл ажиллагаа 2005, 2006 онд доголдож манай станцад бэрхшээл хүндрэл учирсан юм. Аргагүйн эрхэнд Багануур, Алаг толгойн уурхай болон ОХУ-аас нүүрс авч байлаа. Үүнээс үүдээд нэг уурхайн түлшний хараат байдлаас гарахын тулд технологийн шинэчлэл хийсэн. Тухайлбал, хоёр зуухаа нам температурын буцалмал үе шаттай болгож Багануурын нүүрс түлэх технологид тохируулсан. Бид гадаадын хөрөнгө оруулалтаас гадна өөрсдийн нөөц бололцоог чамгүй ашигладаг. Үүний үр дүнд бүх зуухаа компьютерийн хяналтын системд шилжүүллээ. Энэ бол манай инженерүүдийн хийсэн том бүтээл. Манай турбинууд хуучирч төслийн үндсэн хүчин чадалдаа хүрч ажиллахгүй болж байгаа, энэ хүндрэлийг шийдэхээр манай инженерүүд ажиллаж байна. Жишээ нь 2013 онд гуравдугаар турбин 9 мВт-аас илүү гарч ажиллаж чадахгүй байсныг 12 мВтын ачаалал авдаг болгож зассан. Одоо нэгдүгээр турбины асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ турбин 12 мВт боловч 8 мВт хүчин чадлаар ажиллаж байгаа юм. Хагас зуун ажиллана гэдэг нь манай хамт олны бахархал боловч станцын тоног төхөөрөмж маань хуучирч байгаа гэдгийг бодолцох ёстой. Тэгэхээр техник, технологио шинэчлэх шаардлага бий. Иймд бид бүхэн өөрсдийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар шинэчлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
-Тэгэхээр техник технологийн шинэчлэлийг хэдий хугацаанд хийх, үүнд хэдий орчим төгрөгийн хөрөнгө зарцуулах тооцоо байна?
-Нэлээд цаг хугацаа шаардах нь тодорхой. Бид жил бүр өөрсдийн хөрөнгөөр зуух, турбины технологийг хэсэгчлэн шинэчилж байна. Мөн хяналт удирдлагын систем, тохируулгын блокийг үе шаттайгаар шинэчилж байгаа. Дээр нь манай станцын түүхэнд турбины ажлын явцыг бүрэн сольж байсан удаагүй. Тэгвэл энэ онд нэгдүгээр турбины ажлын явцыг бүрэн солино. Мөн конвейрийн шинэчлэлт хийнэ. Бид ХБНГУ үйлдвэрлэсэн ролик конвейр суурилуулж байна. Ингэснээр эрчим хүч хэмнэхээс гадна дуу чимээ багасах сайн талтай. Бас насосуудаа үе шаттай шинэчилж байгаа. Эдгээрээс гадна орчин үеийн өндөр мэдрэмжтэй хэмжүүрүүд тавина.
-Цахилгаан станцууд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн өртгөөс нь бага тарифаар борлуулдаг гэдэг. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Үнэхээр тийм. Тэгэхээр цахилгаан, дулааны тарифыг нэмэх шаардлага бий. Үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо станцуудад тогтоож өгдөг. Бид тус хороонд цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмж үйлдвэрлэж буй өөрийн өртөгт нь хүргэх талаар удаа дараа санал тавьж ирсэн. Үүний үр дүнд 2013, 2014 онд зохих хувиар нэмсэн. Энэ онд бас нэмэгдүүлэх байх. Ингэж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй өртгөөр нь борлуулдаг болно. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй өртгөөс нь доогуур үнээр борлуулж байгаа нь эрчим хүчний компаниудыг санхүүгийн хүндрэлд оруулдаг юм. Энэ байдлаас гарахын тулд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо зохих ёсоор ажиллаж байгаа гэж үзэж байна.
-Хаа газар, ялангуяа цахилгаан станцын гол хөдөлгөгч хүч нь мэргэжилтэй ажиллагсад. Танайх боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж байна вэ?
-Манай компанийн хамт олон жилээс жилд залуужиж байна. Энэ компанийн түүхийг бичилцэж ирсэн үе үеийн ахмадууд маань цагийн эрхээр өндөр насны тэтгэвэрт гарч байна. Тэгэхээр бид ШУТИС-ын Эрчим хүчний сургууль, Дарханы Технологийн их сургуулийг цахилгаан, дулааны мэргэжлээр төгссөн залуусыг ажилд авч байна. Бас гадаадад механик инженерийн мэргэжил эзэмшсэн залуус ч ирдэг. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн мэргэжилтэй ажилчид бий. Үндсэндээ дотооддоо мэргэжил эзэмшсэн залуусаар хүний нөөцөө бүрдүүлж байна. Эд маань хагас зууны түүхтэй энэ станцын галыг асаалцаж явсан ахмад үеийнхний халааг нэр төртэй залгамжилж, ирэх 50 жилийн түүхийг бичилцэнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.

0 Сэтгэгдэл