Гудамж төслийн хүрээнд нийслэлийн СХД-ийн "Монос"-ын уулзвараас Нисэх Яармагийн уулзвар хүртэлх 5.5 километр замыг өнгөрсөн 2014 оны намраас өргөтгөн шинэчилсэн бөгөөд тус замын нээлт албан ёсоор ирэх сард болно.
Уг зам нь нийслэлийн барилга үйлдвэрлэлийн бүсийн гол зам учраас үүгээр том оврын тээврийн хэрэгсэл байнга зорчдог. Иймд том оврын машины даацад тохирсон шинэ технологийг ашиглан уг замыг барьж байгуулжээ. Замын гүйцэтгэгчээр "Арц суварга", "Бадрах Ойл" компаниуд ажиллаж байгаа бөгөөд 26 см зузаантай бетон арматур бүхий даацын зам болгон шинэчилжээ.
Харин уг зам наадмын өмнө ашиглалтад орж, тээврийн хэрэгсэл зорчиж эхэлсэн боловч албан ёсны нээлт нь ирэх сард болно хэмээн холбогдох албаныхан онцолж байгаа юм.