Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах цагийг сунгана



Монголчуудын хувьд архи согтууруулах ундааны зохистой хэрэглээ гэдэг үг бараг ашиглагдахаа больсон гэхэд хилсдэхгүй. Учир нь, ДЭМБ жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа наймаас есөн литрт хүрсэн бол тухайн үндэстэн аюултай байдалд орж хэмээн үздэг байна. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литрт хүрч, хэрэглээ буурахгүй, донтогсод нэмэгдэж байгаа гэсэн эмгэнэлтэй мэдээ бий. Иймээс нийслэлийн удирдлагуудын зүгээс архи согтууруулах ундааг хорих тусам архинд донтогсод нэмэгдэж, түүний хэрээр гэмт хэрэг гарах үндэс болж байгаа гэж үзсэн байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж нийслэлд архи согтууруулах ундаа худалдан борлуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв.

Үүнд, Хүнсний худалдааны төвүүд өглөө 08:00-24:00 цаг хүртэл архи согтууруулах ундааг худалдахыг зөвшөөрөх бөөний худалдааны төвүүд 09:00-22:00 цаг хүртэл /үүнд захыг оруулахгүй/, зочид буудалд амралт жуулчны баазын дэргэдэх баар, ресторанууд 10:00-24:00 цаг хүртэл, баар /энгийн/ 15:00-02:00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрч харин нэмэлт үйлчилгээтэй буюу тусгай хөтөлбөртэй бааруудыг 15:00-06:00 цаг хүртэл ажиллуулж болох талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулсан юм. Нэмэлт үйлчилгээ гэдэгт амьд хөгжмийн тоглолт болон бусад урлагийн хөтөлбөрүүд багтах гэнэ.
Харин нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн хувьд архи согтууруулах ундаа худалдан борлуулах цагийн талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж байсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хуульд аймаг нийслэлийн ИТХ-ын саналыг оруулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд иргэдийн саналыг оруулах хэрэгтэй.

Мөн согтууруулах ундаа борлуулж эхлэх цагийг гаргаж өгсөн байна. Энэ цагийг нь чөлөөлж өгөх хэрэгтэй” гэсэн юм. Мөн баар цэнгээний газрууд нийслэлийн булан тохой бүрт байгуулагдаж байгаа. Иймээс НИТХ-аас дүүрэгт нь квот олгох нь зүйтэй гэсэн санал ч хэлж байсан юм.
 Өнөөдрийн байдлаар 24:00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоно гэж байгаа ч энэ хууль хэрэгждэггүй гэдгийг захын хүн хэлнэ. Иймд архи худалдаалах цагийг нь чөлөөлөөд өгөх хэрэгтэй гэсэн саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн. Тэрээр “Баар, ресторануудын архи согтруулах ундаа худалдан  борлуулах цагийг сунгахыг би хувьдаа дэмжиж байна. Гэтэл бусад гишүүд социализмын үеийнх шиг юм яриад байх юм. Архи согтууруулах ундааг 12:00 цагаас хойш зарахыг хориглосноос хойш архидалт нэмэгдсэн. Учир нь, баар, цэнгээний газрууд сүүлийн захиалга гэж авдаг болсон. Үүний хэрээр ч залуус өндөр градустай архи сонгох болсон. Харин эсрэгээр нь цагийг нь чөлөөлөөд өгвөл тааваараа сууна байх. Бусад улс оронд тухайлбал, Вена хотын туршлага байна. Энэ бол архидан согтуурахыг дэмжиж байгаа хэрэг биш. Тэгээд ч зуны улирал болж манайхыг зорих  жуулчид нэмэгдсэн байна. Харин 24:00 цагаас хойш ажиллавал тэдэн төгрөг, өглөөний 06:00 цаг хүртэл ажиллавал тэдэн төгрөг төлнө гэсэн төлбөрийн систем гаргах хэрэгтэй” хэмээв.

Ингээд удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар архи согтууруулах ундаа худалдан борлуулах цагийг сунгах журам гаргаж тухайн журамд үнэ тарифын талаар тусгахаар болсон. Нийслэлийн Засаг даргын захирамжийг Үндэсний их баяр наадмаас өмнө гаргана гэлээ.

0 Сэтгэгдэл
Kkk tsagdaaa nariin abilgal abdag neg arga n zub l shiidsen bna sh de arhia tohiryylj yygaad syrna biz
er ni bol amidral deer yamar bdg ve gevel 12 ongrood shagiin arhi ni 2 dahin ih boldog hevshiltei. BZD-t julia, SHd-t hoid zam daguu zochid buudal. HUD-t bas neg daam gartsan gazar bdg gsn. Er ni tegeed ene bugdiin ard hen negen ni baidag um bishuu. arhia 24 tsag zardag bolguul arhidalt iheschihne. horiul shagiinh ni davarchihna. Deed suugaa hedee neg um bodno baigaa. 1920 ood onii ued gants neg uls buur buh arhi ustgaj bsn tuuhtei bdg. Odoo arai heterch bn humuus ni oorsdiigoo controldoj chadhaa baitsan niigem bolood bnshdee. tiimees albadan gargah arga hemjee avuul taarna zarim neg taaruulj chadahgui bga nuhdooded. !!!
Хамгийн их уншсан