ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Наадмаар машины үнэ өсөхгүй
Морьтон монголчууд “Төмөр хүлэг” хэмээн нэрийдсэн автомашин эдэлж хэрэглэснээр нэгэн зуун өнгөрч байна. Монгол Улс автомашин үйлдвэрлэдэггүй. Тийм болохоор унаж байсан төмөр хүлгүүд нь бүгд гадаадынх. Хуучин нийгэм буюу социализмын үед “Ах нар” хэмээх Хойд хөршийн машинтай нэгэн жаран илүү хугацаанд нөхөрлөжээ. Энэ үеийн ахмад жолооч нар орос машины тухай төмөр сайтай, засвар авахдаа сайн (монголчлогддог) хэмээн ам сайтай байдаг. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялснаар Монгол хүний өмнө дэлхий ертөнц үүдээ нээв. Энэ үеэс эхлэн олон мэргэжил шинээр бий болсны нэг нь машины ченж юм. Ерээд оны эхэн үеэс ченжүүд тив алгасан Германаас машин зөөдөг байв. Ингэснээр сонголт бий болж, иргэд Герман машиныг илүүд үзэх болсон билээ. Нэг хэсэгтээ л Улаанбаатарын гудамж Германаас оруулж ирсэн хуучин машинаар дүүрсэн нь үнэн юмдаг. Ерөөд оны дунд үеэс эхлэн БНСУ-д ажиллаж, амьдралаа дээшлүүлэх гэсэн хөдөлгөөн өрнөн “айл болгоноос нэг хүн солонгост байдаг” хэлц үг гарах хэмжээнд очсоныг та бид сайн мэднэ. Энэ үеэс эхлэн монголчууд солонгос машинтай танилцав.
Нэг үеэ бодвол Орос, Герман машин эдлээд үзчихсэн монголчуудад шатахуун бага иддэг, сэлбэг хямд зэрэг нь таалагдсан ч, чанар муутай, эвдрэл ихтэй хэврэг байдал санаанд нь нийцээгүй бололтой. 2000 оны дунд үеэс эхлэн Японоос автомашин импортлож эхэлснээр арав гаран жилийн нүүр үзэж байна. Хүний сайныг ханилан байж мэд, хүлгийн сайныг унан байж мэд гэсэн зүйр үг байдаг. Япон тэрэг эдэлгээ удаан, чанартай, эвдрэл бага, найдвартай зэрэг үзүүлэлт нь манай төмөр хүлэг сонирхогчдод ихэд таалагдав. Үүний жишээ нь нийслэлийн авто захуудад зарагдаж буй машины 80-90 хувь япон тэрэг байна.
Жил бүрийн наадмаар машины үнэ өсдөг хэмээдэг. Эдийн засгийн хямрал нь машины үнэ, борлуулалтад нөлөөлөх нь зайлшгүй. Хямралтай энэ үед автомашины худалдаа хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжлахаар “Да хүрээ” захыг зорилоо. Захын хаалгаар ороход зарах машинуудаа ирийтэл нэг эгнээнд оруулан тавьжээ. Машин болгоны урд талын шилэн дээр үйлдвэрлэсэн, орж ирсэн он, хөдөлгүүрийн багтаамж болон утасны дугаараа бичиж тавьсан байв. Монголчуудын дунд хамгийн их борлогддог “Приус” маркийн автомашин зарж буй дунд эргэм насны залуутай яриа өдлөө.
Өөрийгөө Б.Энхбаясгалан гэж танилцуулсан тэрээр “Энэ захад машины худалдаа хийгээд гурван жилийн нүүр үзэж байна. Манай ах Япон Улсад суурин байдаг. “Приус 10” 1997-2000 оны хооронд үйлдвэрлэгдсэн. 2000-2003 оных нь “Приус 11” болно. 2003-2011 он нь “ Приус 20” байдаг. 2011 оноос хойш бол “Приус 30” юм. Одоо “Приус 10” 6-6.5 сая төгрөгийн хооронд байна. Өнгөрсөн жил долоон сая 200 мянган төгрөгөөр зарж байсан машины үнэ энэ жил огцом буурсан. Наадам болохоор л өсдөг гэдэг худлаа. Ноднин жил өсөөгүй. Уржнан жил бол өссөн. Энэ жил өсөхгүй шинжтэй юм шиг байна. Японд дуудлага худалдаагаар худалддаг болохоор тогтсон ханш гэж байхгүй. “Приус” машинд тодорхой ханш гэж байхаа болиод удаж байна. Хямдхан авбал хямд зараад л мөнгөө эргэлдүүлэхийг боддог. “Приус 30” 14.5-15 сая төгрөгийн хооронд, “Приус 20” 11 сая орчим, “Приус 10” 6-7 сая төгрөгийн үнэтэй” гэв. Түрээсийн талаар асуухад “Нэг зогсоолын үнэ өдөрт хоёр мянган төгрөг. Сарын түрээс 60 мянган төгрөг болдог. Ер нь машин бол дөрөвдэх өдрөөс бүтэн сайн өдрийн хооронд зарагддаг. Тооцоо хийж үзэхэд нэг машинаас 800 мянгаас сая төгрөгийн ашиг олдог” гэлээ.
Ченжийн ярианаас үзэхэд машины үнэ нь үйлдвэрлэсэн он, худалдаж авсан үнэ, явсан километр, эдэлж хэрэглэсэн байдал зэргээс шалтгаалан хэлбэлздэг аж. Хамгийн бага шатахуун хэрэглэдэг машинаар “Приус 30” шалгарчээ. Шулуун замд 100 километр явахад 3.5 литр шатахуун хэрэглэсэн тухай ченжүүд ам дамжуулан ярилцаж байв. Үдээс өмнө 11 цагийн үед машин сонирхож байгаа хүн төдийлөн харагдсангүй. Жижиг тэрэг болгоны өмнө очиж үнэ асуух өвгөнөөс ямар машин сонирхож буй талаар асуухад “Ах нь Өвөрхангай аймгаас ирсэн. Мөнгөний бололцоонд тааруулан хямдхан, чанартай машин авах санаатай. Тэр нь олдохгүй юм. Үнэ дагаж чанар гэдэг үнэн үг байдаг. Ахад нь байгаа таван сая төгрөг муу л машинд хүрэх юм шиг байна” гэж ил цагаан хэллээ. Мөнгөө нэмж байгаад гайгүй тэрэг авахыг зөвлөлөө.
Захын баруун хойно байрлах битүү дээвэр бүхий сендвичин зогсоолын үүдэнд очлоо. Доторх зай нь 10 жилийн дунд сургуулийн биеийн тамирын заал, хоёрыг нийлүүлсэнтэй тэнцэх бөгөөд 40 орчим машин эгнүүлэн тавьжээ. Машин арчиж буй хориод насны бүсгүй “Энэ битүү зогсоол бол “Да хүрээ” захынх. Нэг зогсоолын үнэ нь өдрийн таван мянган төгрөг. Энд манай 27 машин байгаа. Хамгийн үнэтэй машин бол 2015 оны “Парадо” жийп 82 сая төгрөг, хямд нь “Витз” 10.5 сая төгрөг. 2006 оны “Аллион” 11.5 сая, “Королла” 12.5 сая төгрөгийн үнэтэй. Өдөрт дунджаар нэг машин зарагддаг. Гадаа байснаас энд өнгө алдахгүй, ядаж шороо тоос ороод байхгүй” гэв. Наадам болох үеэр машины үнэ нэмэгдэх үү гэсэн амны уншлага болсон асуултаа асуухад “Энэ байдлаар нэмэгдэхгүй. Ноднин 2008 оны “Приус 20” 15 сая төгрөг байсан бол энэ жил 12 сая төгрөг болж буурсан. “Приус” машины үнэ энэ жил унасан. Шатахуун бага хэрэглэдэг гэсэн шалтгаанаар, их хэмжээгээр орж ирснээс үнэ унасан байх гэж бодож байна” гэлээ.
Тэндээс яван захын урд хаалгаар гарч, төв замын урд байрлах Солонгос болон Япон машин борлуулдаг хашаанд оров. Жигд хар өнгийн 2012 оны “Соната 7” машин гурвыг эгнүүлэн тавьсан байв. Үнийг асуувал нэг бүр нь 11 сая төгрөг хэмээв. Зэрэгцэн зогсож буй “Амьжиргаа цагаан” хэмээх ачааны машин борлуулж буй хичээл насны эр “Япон, Солонгос Улсад үйлдвэрлэсэн гээд хоёр төрөл байдаг. Солонгосоос орж ирэхээ больсон. Хийгээр цэнэглэдэг гэсэн шалтгаанаар. Дотроо “Хонда”, Мицибүши” зэрэг олон төрөл. Даацын норм хэмжээ нь 350 килограмм боловч, манайхан болсон хойно хэтрүүлж 1300 кг ачихад чөлөөтэй хүрэх газраа хүрдэг. 100 километрт зургаан литр шатахуун хэрэглэдэг. Гэр бүлийн жижиг бизнес болон газар тариалангийн ажилд ашиглахад их тохиромжтой” гэв. Наад захад байрлах “Амьжиргаа цагаан”-ны үйлдвэрлэсэн он 1994 он гэж байв. Ийм хуучны тэргийг хэрхэн оруулж ирдэг талаар лавлахад “ Яаж ийгээд оруулж ирдэг. 1995 оноос хойш үйлдвэрлэгдсэн нь үнэхээр эдэлгээ сайтай. Үнийн хувьд 3.5 сая төгрөгөөс доош буудаггүй. Борлуулалтын хувьд сайн” гэв. Машины хамгийн сайн зарагддаг хугацаа бол наадам болон Цагаан сарын үе байдаг гэж ченжүүд ярьдаг. Жилийн жилд наадам дөхөхөөр машины үнэ нэмэгддэг. Гэхдээ эдийн засаг хямраагүй байсан үед ийм зүй тогтол байжээ. Хямралтай байсан ноднин жил үнэ өсөөгүй хэмээн уулзсан ченж болгон хэлж байсан. Машин авахаар мөнгөө зэхээд байгаа хүмүүст дуулгахад энэ жилийн наадмаар машины үнэ өсөхгүй нь.

1 Сэтгэгдэл
Зочин
Амьжиргаа бол мотор муутай даац бага үнэ өндөр гээд ашиггүй машин болоод байна.хэрэв үнэ нь хямд бол бага орлоготой иргэд сонирхдог л юм шиг байна лээ.японд бол энэ тэрэг манайхаар бол 1500000 хавьцаа байдаг юм билээ.Энд ирээд хэтэрхий нэмэгдээд байгаа юмаа.
2019.01.23