Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ж.Батаа: Ханш тогтворжих хандлагатай байна


Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас ханшийн талаар тодрууллаа.

-2000 төгрөг рүү дөхөөд  байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш хэд хоногийн өмнөөс буцаад суларч эхэллээ. Ямар учраас ханшийн чиглэл өөрчлөгдөх болов?
-Гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөг дөхөөд байсан төгрөгийн ханш долоо хоногийн өмнө доод цэгтээ буюу 1860 орчим төгрөгт хүрч, нийт долоон хувиар чангарсан. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн ханшийн чангаралт болсон юм. Харин долоо хоногийн өмнөөс төгрөгийн ханш буцаад суларч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар банкууд 1920 орчим төгрөгөөр ам.доллар арилжаалж байна. Валютын зах дээр томоохон хөдөлгөөний дараа энэ мэт тохиргоо хийгддэг нь хөрөнгийн болон хувьцааны зах зээл дээр ажиглагддагтай ижил зах зээлийн хэвийн үзэгдэл. Бид уг тохируулга хийгдсэнээр ханшийн хэлбэлзэл энэ түвшиндээ аажмаар тогтоно гэж харж байна.

-Цаашид ханш хэрхэн өөрчлөгдөх бол?
-2015 оны эхний дөрвөн сарын байдлаар, төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн гурван жилийн мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурч, тогтмол өндөр алдагдалтай байсан манай улсын барааны гадаад худалдаа энэ онд анх удаа 418 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь Монгол Улсын валютын захын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөхөөр байна.

Хэдийгээр зарим томоохон төслүүдийн үйл явц хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой бус хэвээр байгаа ч,  бидний төсөөлж байгаагаар 2015 онд төлбөрийн тэнцлийн дарамт өнгөрсөн оны үзүүлэлтээс нэлээд хувиар буурах эерэг дүр зурагтай байгаа. Үүний нэг илрэл нь  Худалдаа хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээл дээр 500 сая ам.долларын бондыг арилжаалж эх үүсвэрийг татсан, Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлцлийн эх үүсвэрийн боломж нэмэгдсэн, уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдэх эхний алхамууд хийгдсэн зэрэг юм. Иймд эдийн засгийн суурь үзүүлэлт талаасаа валютын ханш огцом сулрах эрсдэл эрс буурсан гэж ойлгож болно.

-Энэ үед Монголбанкны валютын зах дахь оролцоо ямар байна?
-Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихүйц уян хатан тогтож байх зарчмыг баримталдаг. Энэ ч үүднээс бид богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, улирлын нөлөөлөл, хүлээлтийн хүчин зүйлээс шалтгаалан валютын ханшийн огцом хэлбэлзэл үүссэн тохиолдолд түүнийг бууруулах зорилгоор валютын захад тухай бүр оролцож ирлээ. Энэ долоо хоногт гэхэд Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор нийт 42  сая ам.долларыг дуудлага худалдаагаар валютын захад нийлүүлээд байна. Цаашид, шаардлагатай үед валютын зах дахь оролцоогоо хадгалсан хэвээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан