Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.Ууганбаяр: Ойрын арван жилд ийм том хэмжээний сургалт хийх боломжгүй

Манай улсад олон улсын “INSARAG” бэлтгэл сургуулилт энэ сарын 22-26-нд болно. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга,  онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.

-“INSARAG” бэлтгэл сургуулилт гэж чухам юуг хэлээд байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-ОБЕГ, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын “INSARAG” олон улсын эрэн хайх, авран туслах, зөвлөлдөх бүлэгтэй хамтарч Ази Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуулилтыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Газар хөдлөлт болон бусад гамшиг тохиосон үед тухайн улсын үндэсний гамшгаас сэргийлэх боломж хүрэлцэхгүй тохиолдолд НҮБ-аас тусламж хүсэх юм бол энэ байгууллага ирж тусалдаг юм. Мөн дотооддоо тусламж хүргэх боломжгүй улс орны гамшгаас сэргийлэх байгууллагатай хамтарч хот дотор эрэн хайж, аврах үйл ажиллагаа явуулдаг дэлхийн улс орныг нэгтгэсэн олон улсын байгууллага гэж ойлгож болно.

-Энэ сургалтыг эх орондоо зохион байгуулах нь манай улсад ямар үр өгөөжтэй юм бэ?
–Туршлагатай хүмүүстэй хамт сургуулилт хийвэл гамшиг тохиолдсон үед хамгийн бага хохиролтойгоор даван туулах чадвар нэмэгдэнэ. Тухайн улсад гамшиг тохиолдлоо гэхэд тусламжийн байгууллагыг хил гаалиар хэрхэн хурдан нэвтрүүлэх вэ гэхчлэн хууль эрх зүйн байдлыг нь судлах, энэ талын хууль эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.

-Энэ сургалтыг манай улс өмнө нь хийж байсан уу. Зохион байгуулж байсан бол энэ удаагийнх ямар онцлогтой вэ?
-2007 онд зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалтад 20 улсын 120 гаруй төлөөлөгч оролцоно. НҮБ-ын  ХХЗГ-ийн “INSARAG” байгууллагаас гадна Ази, Номхон далайн бүсийн орны төлөөлөгчид ирэх юм. Тус байгууллагын гамшгаас сэргийлэх заавар нь гамшиг тохиолдсон олон улс оронд тусламж хүргэсний дараагаар  шинэчлэгдсэн байгаа. Шинэчлэгдэх болгондоо сайжирдаг. Тийм учраас бид шинэчлэгдсэн заавар зөвлөмжөөр нь сургалтаа явуулна. Мөн энэ жилийн сургалт олон улсын эмнэлгийн тусламжийн баг оролцож байгаагаар онцлогтой.

-Тусламжийн багийн талаар?
-Хөнгөн, дунд болон хүнд зэрэглэлийн багууд туслахаар ирдэг. Хөнгөн гамшиг тохиолдсон 5-10 хүнтэй баг ирнэ. Харин дунд зэрэглэлийн баг нь 50-60 хүний бүрэлдэхүүнтэй.  Тэд өөрсдөө санаачлан аврах ажиллагаагаа зохион байгуулдаг юм. Мөн өөрсдийн багаж хэрэгсэл гэх бүх зүйлтэйгээ ирдэг. Хүнд гамшгийн үед ирэх баг нь 100-гаас дээш хүнтэйгээс гадна нисдэг тэрэг, аврагч, үнэрч нохойтой. Гол онцлог нь энэ байгууллагын тусламжийн баг гамшигт өртсөн улс орноос огт хоол хүнс, байрлах байрны тусламж авдаггүй.

-Тэгвэл манай улсын багийн хувьд ямар шатанд ажилладаг вэ?
 -Энэ жилээс бид олон улсын хэмжээнд аврах үйл ажиллагаа зохиох баг бүрдүүлж, бэлтгэж байна. Ирэх жилээс бид багийн гишүүдээ үнэлгээнд оруулна. Одоо ирэх багуудаас туршлага судалж дараа жил багуудыг үнэлгээнд оруулахдаа бэлтгэх зорилготойгоор ажиллаж байна. Мөн олон улсын аврах багууд ямар хувцас хэрэглэлтэй, багаж хэрэгслийн хувьд ямар байдаг талаар туршлага судлахаар зэхэж байна. Энэ бүх бэлтгэл ажлыг хангаснаар газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатайгаар даван туулах чадвартай болох юм. Мөн Улаанбаатар хотод ямар нэгэн хохирол учирлаа гэж бодоход гаднаас яаж түргэн тусламж авах, тусламжийн байгууллага ирэхэд хууль эрх зүйн талаа хэрхэн зохицуулах, Улсын онцгой комисс, ОБЕГ хэрхэн хамтран ажиллах гэх мэтчилэн бэлтгэл ажлыг хангах зорилготойгоор энэ сургалтыг зохион байгуулах гэж байна.

-Ямар сургалтууд явагдах вэ?
-Эхний гурван өдөр танхимын сургалт болно. “INSARAG” байгууллагын заавар зөв­лөм­жийг тайлбарлах, сүүлийн хоёр өдөр нь бодит дадлага сургуулилт хийнэ. Эхний дадлага бол “Чингис хаан” нисэх онгоцны буудлаар дамжин аврах багууд түргэн шуурхай нэвтрэх сургуулилт, Гуравдугаар эмнэлгийн хамт олонд гамшгийн үед түргэн тусламжийг шуурхай хүргэх талаар олон улсын эмнэлгийн байгууллагаас туршлага судлан хамтарч ярилцах юм.  Мөн аврах тусгай анги дээр багаж хэрэгсэл, аврах багийн тусламж үзүүлэх чадварыг үзэж танилцана. ОБЕГ дээр сургуулилт хийх зорилгоор орчныг нь бүрдүүл­нэ. Өгөгдсөн цагт аврах ажиллагааг зохион  байгуулна. Алдаа дутагдал гаргавал хоорондоо зөвшилцөнө гэх мэт цогц сургуулилтыг таван өдрийн турш зохион байгуулах юм. Ойрын арван жилд ийм том хэмжээний сургалт хийх боломжгүй.  Учир нь сургалт жил бүр өөр өөр улс оронд ээлжлэн болдог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан