Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Наад захын хэрэгцээнд хүрэхгүй мөнгөөр “цаад” захын хэрэгцээгээ хангах нь

Б.ЦЭДЭВСҮРЭН

Утсанд маань зурвас ирлээ. Хартал сар бүрийн сүүлээр ирдэг цахилгааны төлбөр. Өнгөрсөн сард манайх 21900 төгрөгийн цахилгаан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл нэг өдөрт 730 төгрөгийн цахилгаан хэрэглэсэн гэсэн үг. Манайх гэдэг айл нийслэлд амьдарч буй хэдэн мянган гэр хорооллынхоны нэг. Тиймээс гэр хорооллын дундаж хэрэглээтэй айлуудын төлөөлөл болох манайх 730 төгрөгийн цахилгаанаар 24 цаг хөргөгч, чийдэн, электрон цаг, 12 цаг телевизор, нэг цаг орчим халуун тогоо, плитка, 0.4 цаг угаалгын машин, 1.5 цаг талх баригчаа ажилуулж, өдөрт дунджаар нэг цаг утас цэнэглэдэг байх нь. Ингэснээр дулаан, хоолтой, цэвэр цэмцгэр, цаг хугацааны баримжаатай, мэдээлэл дунд амьдарч чадаж байна. Ердөө 730 төгрөгөөр...

Гэтэл 730 төгрөгөөр бусад хэрэгцээгээ хэрхэн хангаж болох талаар тооцож үзлээ. Өглөө ажилдаа явахдаа автобусанд мөнгөө төлөөд, орой харихдаа үлдсэн 230 төгрөгөө өгөөд гүрийх нь. Хэрэв тэгвэл мэдээж мөнгө хураагч зүгээр явуулахгүй. Хөөж буулгах эсвэл элдвээр хэлнэ. Харин хоол хийх гээд мах авбал 10.9 гр хонины ясгүй мах авна. Энэ махаар 100 гр шөлийг л амт оруулах боломжтой. Ганцаараа амьдардаг хүн байсан ч 100 гр шөл уучихаад цадна гэдэг юу л бол. Гэхдээ хоёр ширхэг өндөг авахад хүрэлцэх мөнгө. Та бод доо өдөр бүр хоёр ширхэг өндөг чанаж иднэ гээд...

730 төгрөгөөр 165 гр шар айраг авч болох нь. Гэсэн ч дэлгүүрт шар айргийг хамгийн багадаа 330 гр-ын савалгаатайгаар худалддаг. Харин энэ мөнгөөр машиндаа бензин авъя гэж бодоход 439 гр орчмын худалдаа хийж болох юм. Энэ бензинээр ойролцоогоор дөрвөн км орчим явна. Энэ бол автобусны гурван буудал газар. Энэ мэтээр тооцоод үзэхээр амьдралын наад захын хэрэгцээнд хүрэлцэхгүй мөнгөөр амьдралын “цаад” захын хэрэгцээгээ хангаад байх шиг. Тиймээс хэдэн тоо баримт сөхөж үзлээ.

2002 оноос 2013 оны хооронд цахилгаан эрчим хүчний үнэ 79 хувиар өссөн байхад үхрийн махны үнэ 584 хувиар, бензины үнэ 364 хувиар, цагаан будааны үнэ 311 хувиар, талхны үнэ 203 хувиар өссөн байх юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ худалдаа эрхлэгчдийн үзэмжээс хамаарч нэмэгддэг. Харин цахилгаан эрчим хүчний үнэ төрийн хяналттайгаар нэмэгддэг. Эрчим хүч буюу цахилгаан, дулааны эрчим хүч нь эдийн засгийн суурь бүтээгдэхүүн тул бусад бараа, бүтээгдэхүүний үнэ болон хэрэглээний үнийн индексд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тариф нэмэгдэхэд бусад бараа, үйлчилгээний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх замаар инфляцийн хэмжээ өсдөг.

Эрчим хүчний үнэ тарифыг огцом нэмэх нь үнийн хөөрөгдөл үүсгэж, эдийн засагт хүндээр нөлөөлж болох учир хэрэглэгчдэд очих нөлөөллийг аль болох бага байлгах үүднээс эрчим хүчний үнэ тарифыг үе шаттайгаар нэмдэг аж.
Гэтэл ингэснээр төр өөрөө өөрийгөө боомилж байна. Учир нь өнөөдөр эрчим хүчний компаниуд нэг кВт.ц цахилгаан эрчим хүчийг аж ахуйн нэгж байгууллага, айл өрхөд 129.0 төгрөгийн өртгөөр хүргэж байгаа мөртлөө хэрэглэгчдэд борлуулж буй дундаж үнэ 108.1 төгрөг. Тиймээс Эрчим хүчний компаниуд нэг кВт.ц цахилгаан эрчим хүч тутамд 20.9 төгрөгийн алдагдал хүлээж, өртгийнхөө 16 хувийг санхүүжүүлж чадахгүй байгаа аж. 2014 онд өртгийн 16 хувийг, 2013 онд 18 хувийг санхүүжүүлж чадаагүй гэх. Жил бүр өртгийн тодорхой хэмжээг нөхөж чадахгүйгээс үүдэн Эрчим хүчний компаниуд алдагдалтай ажилладаг.

Энэ талаар Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Р.Ганжуур нэгэн ярилцлагадаа “Эрчим хүчний салбар хоцрогдсон байдалтай 20 гаруй жил явлаа. Парис хотод Олон улсын Эрчим хүчний агентлаг гэж байдаг. Энэ байгууллагын статистик үзүүлэлтээс харахад, манай улсын эрчим хүчний салбарын техник технологийн байдал дэлхийн эрчим хүчний хамгийн хоцрогдсон 20 орны тоонд орсон байгаа. Бусад нийгэм, эдийн засгийн салбар нь өсөөд байхад эрчим хүчний салбар нь дэлхийн ядуу 20 орны төвшинд явж байна. Тухайлбал, Парагвай, Албани, Замби, Камбож гэсэн орны төвшинд явж байна гэсэн үг. Энэ орнуудын ДНБ-ий нэг хүнд ногдох орлого 1000 орчим ам.доллар байдаг. Гэтэл манайх 3000 ч юмуу 4000 ам.доллар байна. Ийм доод төвшний орнуудтай манай эрчим хүчний салбар зэрэгцээд явж байгаа нь харамсалтай. Эрчим хүчний салбарт техник технологийн шинэчлэлт хийхгүй болохоор ийм байдалд хүрч байгаа юм. Ер нь цахилгаан станцуудын ажиллах жилийг олон улсын стандартаар 50 жил гэж заасан байдаг.  Гэтэл өнөөдөр Улаанбаатарын хоёрдугаар цахилгаан станц 54 жил, Дарханы цахилгаан станц 50, гуравдугаар цахилгаан станц 47, дөрөвдүгээр цахилгаан станц 32 жил, Дорнодын цахилгаан станц 46 жил насласан байна. Ихэнх нь 50 нас руугаа дөхөж байгаа. Тэгэхээр өнөөдөр эдгээр станц үйл ажиллагаагаа зогсоогоод, хөшөө дурсгалаа босгоод шинэ станц барих ёстой. Түүнээс биш нэмэлт турбин, зуух тавих асуудал байх ёсгүй” хэмээн ярьжээ. Түүнийг ийн яриа өгснөөс хойш нийслэлд тавдугаар цахилгаан станцийг барих шийд гарч өдгөө ашиглалтад ороход гуравхан сарын хугацаа үлдээд байна. Гэтэл тавдугаар цахилгаан станцийг барьснаар эрчим хүчний салбар алдагдлаасаа гарчихна гэвэл худлаа.

Яагаад гэвэл эрчим хүчний салбарыг хямралт байдлаас гаргахад цоо шинэ зохицуулалтын менежментийг хийх ёстой гэнэ. Одоо Монголд цахилгаан эрчим хүчний үнэ зургаан цент байгаа. Олон улсын судлаачид дэлхийн 117 оронд эрчим хүчний үнийн судалгааг хийж, цахилгааны үнийг хамгийн доод тал нь найман цент байна гэж тогтоожээ. Энэ нь монгол мөнгөөр 112 төгрөг. Улс оронд цахилгааны үнэ янз бүр байгаа. Тухайлбал, Японд 15.4 цент, АНУ-д 11.6, Унгарт 14, Лаост 7.1 цент байдаг гэнэ. Зургаан центийг найман центтэй харьцуулахад 75 хувь болж байгаа. Тэгэхээр эрчим хүчний салбар дэлхийн жишгээр 25 хувийн алдагдалтай үнээр ажиллаж байна гэсэн үг. Бид 100 мянган төгрөгийн цалин аваад хангалуун амьдрах байтал 75 мянган төгрөг өгөөд байвал 25 мянгаар дутаж амьдарна. Үүнтэй адилхан эрчим хүчний салбар үнийн 25 хувиар дутаад байгаа юм. Үүнээс болоод алдагдал гарч ирж байна. Тэгэхээр төрөөс цахилгаан дулааны эрчим хүчний үнийг алдагдалаа нөхөх хэмжээнд нэмэх шаардлагатай ч ингэж огцом нэмэх нь эдийн засгийн хямралтай өнөө үед яасан ч байж боломгүй асуудал. Тиймээс эрчим хүчний салбарын 51 хувийг төрд үлдээгээд 49 хувийг хувьчилбал ямар вэ гэсэн саналыг олон хүн гаргадаг. Хувийн хэвшлийнхэн хэзээ ч алдагдалтай ажилладаггүй. Тэд яаж ийгээд л ашигаа олчихно гэх. Гэхдээ мэргэжлийн хүмүүс энэ гаргалгааг надаас эрт хараад санал санаачилгаа гаргасан ч төрийн шийдвэрт нөлөөлж чадаагүй. Тиймээс иргэд бид дор бүртээ хэрэглээгээ хязгаарлаж, цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах шаардлагатай болж байна.

Иргэн таньд цахилгаанаа хэрхэн хэмнэх талаар уншсан сургамжаа айлдая. Тэжээлээс  залгуураар нь салгаагүй улаан гэрэл нь ассан тохиргоонд байгаа цахилгаан хэрэгсэл 14 цаг тутамд нэг кВт/цаг цахилгаан эрчим хүч зарцуулдаг байна. Тэгвэл нэг кВт/цаг цахилгаанаар юу хийж болох вэ. Зурагтыг найман цаг, индүүг 22 минут, ус буцалгагчийг хоёр минут ажиллуулах бол цахилгаан зуухаар 12 удаа хоол халааж,  285 ширхэг утас цэнэглэж, бүрэн автомат угаалгын машинаар нэг удаа хувцас угааж, суурин компьютероо дөврөн цаг ажлуулж, тоос сорогчоороо 45 минут тоос соруулж болох нь. Ингэж хэрэггүй хэрэглээг бий болгосноор та сард төлөх ёстой цахилгааны төлбөр дээр  үр ашиггүй хэрэглээний мөнгө дунджаар 3000-5000 төгрөг нэмж төлдөг байна.

Бид байнгын алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний компаниудыг ад үзэж, хэзээ цахилгаан эрчим хүчний үнээ нэмэх бол хэмээн бодож суухаар хэрэггүй гэрэл, үзэхгүй зурагт, сонсохгүй хөгжим, ашиглахгүй компьютер асаах нь эрчим хүчний салбарыг хүндрүүлдэгийг ухаарах цаг иржээ. Хэрэв хэрэглээгээ хязгаарлаж, эрчим хүчний соёлтой хэрэглээг амьдралдаа нэвтрүүлэхгүй бол дээр дурьдсан салбарын алдагдал хүрээгээ тэлж, асуудал улам хүндэрнэ. Өвлийн тэсгим хүйтнээр, хавар, намрын жавартайд, зуны бүгчим халуунд тог цахилгаангүй суухгүйн тулд удахгүй сөхөрч болзошгүй эрчим хүчээ ухаалгаар ашиглахыг амьдрал шаардаж байна. Үгүй бол наад захын хэрэгцээнд хүрэхгүй мөнгөөр “цаад” захын хэрэгцээгээ хангаж суугаа маань үлгэр домог болох цаг ойртсоор л байна.

0 Сэтгэгдэл
Ер нь бол ашиггүй ажиллана гэж юу байхав дэ. Дулааны цахилгаан станц чинь дулаан цахилгааныг хамтад нь үйлдвэрлээд түгээж байгаа шүү дэ бид цахилгааны төлбөрөө 1, 2 хоног төлөхгүй хойшлуулхад цахилгаан таслаад л дуудлага бичүүлнэ, тэгээд дандаа илүү бичнэ тоолуурын заалтаа хардаггүй юм уу аль эсвэл орлого оо давуулах гээд тэгдэг юм уу. Уулзхаар эрх сард нь шингээнэ ч гэх шиг. Уул нь цахилгааны төлбөр тооцоог улс тэр олон төрлийн ЗУУХАНД татаас хэлбэрээр санхүүжүүлж байхаар цахилгаан эрчим хүчний салбартаа зарцуулсанаар цахилгаан халаалтууд хэрэглээд наандаад энэ ашиггүй ажлаад алдагдалд ороод байгаа нөхдүүдийг алдагдалгүй болгоод цаашлаад УТАА гэдэг толгойны өвчнөөсөө гарах хэрэгтэй шүү дэ
Эрчим хүчний компаниудын захиалгаар бичиж байна: Эрчим хүчний компанийг хувьд шилжүүлэх хэрэгтэй: Хамаагүй ашигтай ажиллана.Цахилгаан эрчим хүчийг автобусны үнэ талхтай зүйрлэдэг ямар тэнэг дурак бэ.
5 dugaar tsahilgaan stants ashiglaltand orohod 3 sar uldlee gene uu. Yu bicheed soliorood bgaan.
asdasdasdasd
Хамгийн их уншсан