Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурал үнэт цаасны зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хурлаар нийт 19 асуудал хэлэлцэж, бодлогын чанартай хэд хэдэн журамд өөрчлөлт орууллаа. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2009   оны 271, 273 дугаар тогтоол, 2013 оны 249, 250 дугаар тогтоолоор тус тус батлагдсан урт хугацааны болон ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага, даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журамд өөрчлөлт орууллаа. Ингэснээр Даатгалын компаниуд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг.

Мөн даатгалын төлөөлөгчид олгосон шимтгэлийн мэдээллийг нийтэд ил тод байлгахтай холбоотой Хорооны 2013 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”, Хорооны 2013 оны 411 дүгээр тогтоолоор батлагдсан “Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-д нэмэлт орууллаа.

Энэхүү нэмэлт өөрчлөлтүүд батлагдсанаар даатгалын компаниуд төрийн болон олон нийтийн өмчит аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлсөн даатгалын хураамжийн орлогоос даатгалын төлөөлөгчид олгосон шимтгэлийн дүнг олон нийтэд ил тод мэдээлэх, даатгалын төлөөлөгч зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө төлбөр хөлс авах эрхтэй болох эрх зүйн орчинг бүрдүүлж өгч байгаа юм. Ингэснээр даатгалын салбарт тулгарч буй асуудлуудын нэг болох “даатгалын орлогын шимтгэл”-ийг зохицуулах, ил тод болгох үндэс бүрдэж, даатгалын салбарт чухал ахиц гаргана гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Хорооны ээлжит хурлаар шийдсэн бас нэг томхон асуудал нь Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх тухай шийдвэр юм. 2013 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо анхлан өөрийгөө зохицуулах байгууллага болох хүсэлтээ ирүүлсэн юм.  Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлагуудад хандан хорооны гишүүд, үнэт цаасны зах зээлийг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд анхаарч, энэ дагуу хөтөлбөр гарган ажиллахыг зөвлөөд амжилт хүслээ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан