Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Алтанбулаг” чөлөөт бүсийнхэн бас нэг үлгэр ярьж эхэллээ


“Алтанбулаг”  чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, ӨМӨЗО-ны  Ардын Засгийн газрын хилийн боомтын албан газрын  дарга Гө Ган нар өчигдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, худалдаа, үйлдвэрлэл,  үйлчилгээ эрхлэн явуулахад зориулсан бизнес мэдээллийн төв байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцаа холбоог хөгжүүлэх зорилгоор олон улсын үзэсгэлэн худалдаа, хурал чуулган болон бусад арга хэмжээг тогтмол явуулах бизнес худалдааны төв байгуулах юм.
Түүнчлэн “Алтанбулаг”  чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч “Урсгал зам”  ХХК-ийн захирал н.Зандан нар Алтанбулаг чөлөөт бүсэд байрлах 2.5 га газарт  БНХАУ-ын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны төв барьж байгуулахаар тохиролцсон байна.  
Гурван үе шаттай хэрэгжих төсөл нийтдээ  8.33 сая ам.долларын өртөгтэй.  Томоохон хэмжээний нэгдсэн зах, хөргөлттэй агуулах, гадна талбай, өргөгч кран, пүү, автомашины зогсоол, оффис зэргийг байгуулах талбай нь нийтдээ 14 мянган ам.метр байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, БНХАУ, ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татах төдийгүй “Алтанбулаг” чөлөөт бүсийн цаашдын  хөгжилд онцгой хувь нэмэр оруулах юм.
Өнгөрсөн 25 жилд хашаанаас өөр зүйлгүй байсан Алтанбулагийн чөлөөт бүсийнхэн бас ийм нэг шинэ үлгэр зохиож эхэллээ.
Яахав хүн харахад нэг их ажил хийж байгаа юм шиг харагдах ч хашаан дотроо хятадын эзэмшлийн бүс гэсэн бас нэг хашааг хэдэн тэрбум төгрөгөөр л босгох байх даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан