ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Бэлчээрийг зөв ашиглавал 75 сая толгой мал Монголд бэлчээрлэх боломжтой
Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд малын бэлчээрийн асуудал байнга сөхөгддөг сэдэв. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт, уул уурхайн зохисгүй ашиглалт, малын тоо толгой эрчимтэй өссөн зэрэг олон хүчин зүйлийн улмаас бэлчээрийн даац хэтрэх, улмаар нийт нутгийн хэмжээнд цөлжих аюул тулгарсныг эрдэмтэд болоод мэргэжлийнхэн сануулах болсон.Өнөөгийн байдлаар манай орны нүүдлийн мал аж ахуйн тогтолцоо маш хүнд үеийг туулж буй аж. Экологи, нийгмийн яаралтай шийдвэл зохих олон асуудлууд шил даран хүлээсээр... Малын тоо толгой хэт их өссөн үед, бэлчээрийн тогтвортой байдлыг хэрхэн хангах нь тулгамдсан асуудал болжээ. Эрдэмтэд ямар гарц, аргачлал боловсруулж, эрх баригчид хэрхэн холыг харсан шийдвэр гаргахаас даяаршиж буй энэ цаг үед уламжлалт нүүдлийн мал аж ахуйг авч үлдэх үү, үгүй юу гэдэг нь шалтгаалах болоод байна. Шууд хэлэхэд Монгол Улсын уламжлалт нүүдлийн мал аж ахуйд “Орших уу, эс орших уу” гэсэн сонголт тулгарчээ.
Манай улсын зарим эрдэмтдийн тооцоолсноор манай улсын бэлчээрийн даацын хэмжээ нь 30 орчим сая толгой малд хүрэлцэх аж. Гэтэл малын тоо 2015 оны байдлаар 68.9 сая толгой болжээ. Малчин өрхийн тоо 149.7 мянга,112.7 сая га бэлчээрийн талбайтай байна. Хар үгээр хэлэхэд малын тоо толгой, бэлчээрийн даацаас хоёр дахин хэтэрсэн гэсэн үг. Гэхдээ бэлчээрийн даац хэтрэх гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд 112.7 сая га газрыг үр дүнтэй ашиглавал 74 сая толгой мал бэлчээрлэх боломжтой гэж үзэх ч эрдэмтэд байна. Манай орны нийгэм, экологийн хүрээнд гарч буй хувирал өөрчлөлтийн учир шалтгаан, үр дагавар нь бэлчээрийн даацад хэрхэн нөлөөлж буйг шинжлэх ухааны олон талаас судалсан “Монгол орны бэлчээрийн нөхөн чадамжийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын хурал боллоо. Монгол, Америк, Канад, Их Британи, Герман, Япон, Солонгос, Хятад болон Энэтхэг улсын судлаачдын монгол орны бэлчээрийн даац ба нийгэм экологийн чиглэлээр судалгаа явуулсан 60 гаруй илтгэлийг хурлаар хэлэлцсэн.
Малын тоо толгойг, бэлчээрийн талбайтай хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй уялдуулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар манай эрдэмтэд ч өөрсдийн судалгааны ажлаа танилцуулав.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бэлчээрийн нөхөн сэргээлтийн “Ногоон алт” судалгааны төслийг сүүлийн долоон жилийн хугацаанд манай эрдэмтэд хэрэгжүүлжээ. Тус төслийн багийн гишүүн Д.Булгамаа “Бэлчээрийн доройтол манай улсын бүс нутаг бүрт харилцан адилгүй байна. Бэлчээрийн 9-90 хувь нь доройтсон гэдэг нь ойлголтын зөрүү ямар их байгааг харуулж байна. Үүнээс үндэслээд бэлчээрийн мониторингийн үндэсний нэгдсэн сүлжээтэй болох, нэг аргачлал хэрэглэдэг болох зайлшгүй шаардлага гарч байна. Бэлчээрийн доройтлыг харьцуулах лавлагаа мэдээлэл хомс байсан. Монголын бэлчээрийн экологийн чадавхийн зарчим боловсруулах шаардлага бий болсон. Ингээд Монгол Улсыг бэлчээрийг ой хээрийн, хээрийн, цөлөрхөг хээрийн, цөлийн гэх мэтээр 22 чадавхийн бүст хуваасан.Ингэснээр бэлчээрийн ургамлын шилжилтийг загвар байдлаар гаргах бололцоотой юм. Энэ нь тухайн бүсийн байгалийн анхны төлөв байдал нь гадны нөлөөллөөс хэрхэн хувирч байгааг харьцуулах боломжтой болсон” гэлээ. Мөн тэрээр “ Энэ загварчлалыг малчдад таниулснаар өнөөдөр манай бэлчээр ямар төлөв байдалд байна. Цаашдаа доройтолд орох эрсдэл хэр байна, бэлчээрийг сайжруулах боломж хэр байна гэсэн мэдээллийг өгөх бүрэн боломжтой” гэв.
Судалгаанаас үзэхэд Монгол Улсын нийт бэлчээрийн 65 хувь доройтолд орсон гэсэн дүн гарсан. Архангай, Булган, Төв, Дундговь, Сүхбаатар, Дархан, Сэлэнгэ аймгийн бэлчээр доройтлын зэргээр өндөр байна. Сэргэх чадварын үнэлгээгээр бэлчээрийн зөв менежмент хийвэл 10 хүрэхгүй жилийн дотор 90 гаруй хувь бүрэн сэргэнэ гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.
“Одоо үед өвөл хаврынх, зун намрынх гэсэн хоёр бэлчээрийн сэлгээтэй болсон нь бэлчээрийн даацад муугаар нөлөөлдөг. Уламжлалаар олон зууны туршид дөрвөн улирлын бэлчээрийн сэлгээтэй байжээ. Энэ сэлгээний уламжлалыг малчдад хэвшүүлэх хэрэгтэй”гэж Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын малчин Б.Жамъяндорж хэлж байлаа. Бодууштай л санал.
Нэг талаар бэлчээрийн асуудал, нөгөө талаас малчдын малаа өсгөж, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх гэсэн ашиг сонирхлыг хэрхэн уялдуулах талаар ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч П.Ганхуяг “Малчдад малын тоогоо бууруул гэж шууд хэлж болохгүй. Эдийн засгийн бусад хөшүүргийг ашиглах хэрэгтэй. Ямааны тоо толгойг нэмэх биш, таваарлаг мал буюу үхэр өсгөх тал дээр төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Мөн бэлчээрийн даац хэтэрсэн бүс нутагт малын татварыг ихэсгээд, ашиглагдаагүй, ашиглагдах боломжтой газруудад малын татварыг багасгах аргаар бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх боломж бий” гэлээ.
Бэлчээрийн даацад нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь үлийн цагаан оготны тархалт гэж хүмүүс ойлгодог. Энэ талаар “Нутаг түншлэл” Үндэсний зөвлөлдөх байгууллагын судлаач Ц.Алтанзул “Бэлчээрийн ургамал хэдий чинээ доройтно, үлийн цагаан оготно ихэсдэг зүй тогтол бий. Ургамал ургахгүйгээс болж, газрын хөрс их халдаг. Хөрс халснаас газрын доод хэсэг 10-20 сантиметрийн гүнд бас халалт үүсгэдэг. Ингэснээр үлийн цагаан оготны амьдрах таатай орчин бий болж, улмаар хэт олширдог”гэв. Үүний эсрэг яаж тэмцвэл үр дүнтэй эсэхийг тодруулахад “Хор цацахыг олон улсын гэрээгээр хориглосон. Бэлчээрийн зөв менежментээр халцгай газрыг ургамалжуулах, бэлчээрийг сэлгэж ашиглах явдал юм. Мөн байгаль орчинд ээлтэй биологийн аргаар тэмцэхийг санал болгодог. Өвс ногоо хэр өндөр сайн ургана, тэнд үлийн цагаан оготно олноор үржих боломжгүй” гэж хэллээ. Дээрх хүмүүсийн судалгааны ажил болон ярьсан хэлснээс үзэхэд манай орны бэлчээрийн даацын хэтрэлт болон бүрэн цөлжихөөс урьдчилан сэргийлэх арга зам байна гэдэг нь тодорхой.
Бэлчээрийн зөв менежмент гэдэгт бэлчээрийн сэлгэлт, сүргийн бүтцийн зохистой харьцаа, төрийн оновчтой бодлого болон эдийн засгийн хөшүүрэг гэх мэт олон ойлголт ордог байна.

0 Сэтгэгдэл