Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Санхүүгийн байгууллагууд Завхан аймагт чууллаа

Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банк, Монгол банкны орон нутаг дахь салбар болон  аймаг, сумын нутгийн удирдлага хамтран Завхан аймгийн Отгон, Улиастай суманд “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба орон нутгийн хөгжил” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Эдийн засгийн тогтвортой хөгжилд сайн хөгжсөн санхүүгийн зах зээл маш чухал учраас банкны салбарын үйчилгээний өнөөдрийн хүрсэн түвшинд даатгал, бичил санхүү,  хөрөнгийн зах зээлийн оролцогчдын үйл ажиллагааны цар хүрээг хүргэж хөгжүүлэх нь  бодит салбарыг дэмжсэн хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ялангуяа орон нутгийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг банкны зээлээс өөр санхүүгийн олон төрлийн үйлчилгээгээр дамжуулан дэмжих эрх зүйн боломж бүрдсэн, эдгээр үйчилгээг ард иргэдэд хүргэж амжилттай ажиллаж байгаа олон санхүүгийн байгууллага ажиллаж байгаа ч иргэдэд энэ талаарх мэдээлэл сайн хүрэхгүй, ойлголт муу байгаагаас бизнес эрхлэгчид олон боломжийг ашиглаж чадахгүй байна. Иймд анх удаа Санхүүгийн зохицуулах хороо өөрийн зохицуулалтад байдаг биржүүд, төлбөр тооцооны болон даатгалын байгууллагууд, брокер дилер, батлан даалтын байгууллагуудын санхүүгийн үйлчилгээний онцлогийг сурталчлах, иргэдэд ойлгуулж, тайлбарлах зорилгоор энэхүү чуулга уулзалт, өдөрлөгийг хөдөө орон нутагт зохион байгуулж байна хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа онцоллоо. Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр өөрийн бодлого, стратегээ чиглүүлж, хүнд сурталгүй, бизнесийн хөгжлийг дэмжсэн зохицуулалт хяналтын   арга хэлбэр рүү шилжиж байна гэж мөн мэдээлэв.

Хамгийн сүүлд болсон зуднаар Завхан аймаг 100 мянга гаруй малаа алдсан гашуун сургамж байгаа ч тус аймгийн малчдын малын даатгалын хэмжээ туйлын хангалтгүй байгааг анхаарч хэлж ирдэггүй байгалийн үзэгдэл гамшгийн эрсдэлээс сэргийлж малчдыг даатгалд хамруулахад онцгой анхаарах шаардлага байгааг даатгалын байгууллагууд болон орон нутгийн удирдлагад санууллаа. Хорооны даатгалын зохицуулалтын газрын хэлтсийн дарга Б.Жавхлант “Даатгалын үйлчилгээний ач холбогдол, орон нутгийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөлөл” сэдэвт илтгэлээрээ даатгалын ач холбогдлын талаар дэлгэрүүлэн тайлбарласан юм. “Аливаа улс оронд албан журмын даатгал нь тухайн улсын даатгалын салбарын хөгжлийн түлхэц болдог. Харин монголчууд энэ үйлчилгээний үр шимийг төдийлэн сайн ойлгохгүй, төр иргэдээс татаас авч буй мэтээр хүлээж авдаг нь буруу. Өнөөдөр нийт тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь албан журмын даатгалд даатгуулсан байдаг. Үүнтэй харьцуулахад малын даатгал маш бага хувь эзэлдэг. Бодит байдал дээр малаа алдах нь малчдад илүү хүнд тусдаг гэдгийг тэд илтгэлдээ онцолж байлаа.

Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулсан Азийн хөгжлийн банкны ажилтан Э.Энэрэлт “Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн үр нөлөө, орон нутагт төсөл хэрэгжүүлэх боломж”, “Өрхийн амьжиргааны болон хувь хүний санхүүгийн менежмент дээшлүүлэх гарц” зэрэг сонирхолтой, сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Хөдөө аж ахуйн бирж орон нутагт онлайн арилжааг нэвтрүүлж хоёр аймгийг онлайн арилжаанд холбоод байгаагийн нэг нь Завхан аймаг юм. Иймд малынхаа үр шим, түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан хэрхэн арилжаалах, энэ нь ямар давуу талтай болохыг хөдөө аж ахуйн биржийн захирал Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Мөн орон нутгийн иргэд үнэт цаасны зах зээл, хувьцааны арилжаанд оролцож арилжааны ашиг олох боломж байдгийг иргэдэд бодит жишээгээр тайлбарлаж, үнэт цаасны арилжаанд оролцох нь банкинд хадгаламжаа хадгалуулахтай ижил энгийн санхүүгийн үйлчилгээ бөгөөд хадгаламжийн хүүгээс илүү орлого олж болдог гэдгийг ойлгуулсан Хөрөнгийн биржийн Арилжаа хяналтын албаны ажилтан Г.Амартүвшингийн илтгэл чуулга уулзалтад оролцогчдод сонирхолтой байлаа. Малчид малын гаралтай түүхий эдээсээ олж болох орлогоо малын паразит өвчнөөс болж алддаг байна. Үүнийг тооцоолж харуулсан залуу малын эмч нарын “Залуу үе холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Идэртөрийн илтгэлийг малчин бүрт хүргэхийг орон нутгийн иргэд хүсч буйгаа илэрхийллээ. 
 
Ийнхүү орлого, ашгаа нэмэгдүүлэх, сум орон нутгаа хөгжүүлэх, цаашлаад улс орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх олон боломж санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдсэнээр бий болно гэдгийг таниулсан арга хэмжээгээр Улиастай хот хоёр өдрийн турш амьсгаллаа.      

Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан