Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Доктор Д.Батжаргал: СЭЗДС-ийн төгсөгчид олон улсын түвшинд үнэлэгддэг болсон

Монголын дээд боловсролын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж есөн их, дээд сургууль ACBSP буюу сургалтын чанараараа олон улсад магадлан итгэмжлэгдсэн байна. Эдгээрээс хамгийн түрүүнд СЭЗДС магадлан итгэмжлэгдсэн бөгөөд тус сургууль сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өргөжүүлж, хамтарсан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Энэ талаар тодруулахаар СЭЗДС-ийн захирал Д.Батжаргалтай /Доктор, профессор/ уулзаж  ярилцлаа.

-СЭЗДС-ийн хэрэгжүүлж бай­гаа АССА буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч бэлтгэх хөтөлбөр болон гадаадын Их, дээд сургуулиудтай хамтарсан Олон улсын хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжиж байгаа гэж сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-СЭЗДС маань 2006 оноос эхлэн  Их Британид төвтэй Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг /АССА/ -аас албан ёсны тусгай зөвшөөрлийг авч АССА хөтөлбөрийг хэрэгжүүлээд 9 жил болж байна. Амжилттай сайн хэрэгжиж байгаа болохоор хэдийнээ монголчуудын танил болсон гэхэд болно. Маш олон гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна. Эдгээр хөрөнгө оруулагчдад эдийн засаг, бизнес, санхүүгийн мэргэжлээр олон улсын түвшинд ажиллах өндөр чадвартай, англи хэлтэй боловсон хүчин шаардлагатай болж байна.  Цаашид энэхүү эрэлт улам өсөн нэмэгдэх нь тодорхой. Энэ чиг хандлагыг мэдэрч СЭЗДС өөрийн эх орондоо хямд зардлаар суралцаж дэлхийн түвшинд мэргэжлээрээ ажиллаж чадах боловсон хүчин бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа нь монголчуудад маань завшаантай хэрэг юм шүү. АССА цолыг авсан Монгол хүн Дэлхийн түвшинд үнэлэгдэх боломжтой болох юм. Эхний элсэлтийн хүүхдүүд хэдийнээ Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч цолоо хүртэж, ажлын гараагаа эхлүүлсэн байна. Манай төгсөгчид Дэлхийд “Их Дөрөв” гэж нэрлэгддэг PWC, KPMG, Ernst & Young, Deloitte зэрэг аудитын компаниуд мөн гүрэн дамнасан томоохон корпорациуд, Монголын томоохон байгууллагуудад ажиллаж байна. Гадаадад суралцангаа мэргэжлийн чиглэлээрээ дадлага хийсэн, туслах ажлууд эрхэлсэн оюутнууд ч бий.  Тэдний чадвар, хичээл зүтгэлийг үнэлсэн ажил олгогчид бидэнд хандсан тодорхойлолт, захидлыг илгээж энэхүү хөтөлбөрөө улам өргөжүүлэхийг хүсдэг. Энэ нь бидний ажлыг үнэлсэн томоохон үнэлэмж юм.

-СЭЗДС бусад сургуулиудаас түрүүлж олон улсад магадлан итгэмжлэгдлээ. Хамгийн түрүүнд олон улсын цол зэрэг олгох сургалтыг эхлүүллээ гээд л үргэлж бусдыг манлайлдаг. Энэ бүх амжилтын цаана нөр их хөдөлмөр, алсын хараа, стратеги байгаа нь тодорхой. Хүмүүс амжилттай яваа бизнесмен, удирдагчаас амжилтын нууцыг нь заавал сонирхдог?
-Монгол Улсын төрөөс боловс­ролын салбарыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж байна. Тиймээс Их, дээд сургуулийн удирдлагууд бид гараа хумхиад суулгүйгээр энэ салбарыг өнгөтэй, өөдтэй авч явах үүрэгтэй. СЭЗДС-ийн хувьд стратеги, алсын хараагаа зөв томьёолж, урт удаан хугацаанд тууштай ажиллаж байгаа чадварлаг хамт олон. Монголын Засгийн газраас баримтлах Дээд боловсролын хөгжлийн бодлогын зорилтод “Дээд боловсролын тог­тол­цоо, агуулга, стандартыг байн­га шинэчлэн сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн их, дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр улс орны хөгжилд шаард­лагатай хүний нөөц, мэдлэг, технологийг тасралтгүй нийлүүлнэ” гэж тусгасан байдаг. Энэхүү зорилтод хүрэхийн тулд Их, дээд сургууль бүр идэвхи санаачлагатай оролцож, тасралтгүй хөгжих учиртай. СЭЗДС-ийн баримталдаг гол зарчим бол сургалтын чанарыг хадгалах, улам сайжруулах явдал юм. Манай сургуу­лиас гарч буй бүтээгдэхүүн бол төгсөгчид. Төгсөгчид маань ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэргэжлийн ажлаа чадварлаг гүйцэтгэдэг, ажлын ачаалал даах чадвартай, дээрээс нь хэлний чадвар сайтай байх ёстой. Гэхдээ энд нэг зүйлийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Энэ нь зөв төлөвшилтэй, ёс зүйтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг иргэнийг Монгол улсдаа бэлдэж өгөх явдал манай сургуулийн зорилго юм. Тэгэхээр тавьсан зорилгынхоо дагуу Монголын залуусыг чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой болгохын тулд хамтарч ажиллах гадаадын сургуулиа сонгохдоо чанарыг нь, нэр хүндийг нь харж байж сонгодог. Хоёр сургууль адилхан нэр хүндтэй, чанартай байснаар төгсөгчдөд давуу тал бий болно.

-Залуус гадагшаа явж суралцахыг илүүд үздэг. Мөнгө нь байвал гадаадад сурах боломж хүн болгонд нээлттэй бий. Маш их мөнгөний урсгал гадаг­шаа урсаж байна. Эрүүл мэн­­дийн салбар, боловсролын сал­бар гээд. Монголдоо үлдэж сурал­цахын давуу талыг эцэг эхчүүд, сурал­цагчдад тайлбарлаж өгнө үү?
-Олон давуу тал бий л дээ. Ерөнхий боловсролын сургууль дөнгөж төгссөн хүүхдийг гадагшаа шууд явуулахыг би дэмждэггүй. Өөр соёлын орчинд, биеэ дааж сураагүй, бүрэн төлөвшөөгүй хүүхэд нэг л хазгай гишгэхэд ихээхэн асуудалд орно. Амжилтгүй суралцана. Үүнийг  эцэг эхчүүд сүүлийн жилүүдэд их ойлгодог болоод байна. Бүтэн дөрвөн жил гадаадад сурахад маш их мөнгө зарцуулагддаг. Үүнийг бид судалж үзсэн л дээ. Жишээлбэл: Их Британид дундаж нэр хүндтэй Их сургуульд 4 жил сурахад сургалтын төлбөрт 36000, амжиргааны зардалд 28800, нийлээд 64800 орчим фунт стерлинг зарцуулна гэсэн тооцоо бий. Энэ их мөнгөний урсгалыг Монголдоо оруулбал Монголын маань эдийн засагт маш их нэмэр болно. Харин манай сургуульд хоёр жил сурчихаад Их Британид манайхтай хамтардаг сургууль руу шилжин сүүлийн хоёр жилдээ сурахад бүх зардал нь нийлээд 27400 фунт стерлинг болно. Хамтарч ажилладаг сургуулиуд маань сургалтын төлбөртөө тодорхой хэмжээний хөнгөлөлт өгдөг. Эцэг эхчүүд ч багыг төлөөд гадаадад сураад авахтай яг адил боловсролыг хүүхэддээ эзэмшүүлнэ. Энэ бүх судалгаа, тооцоон дээр үндэслэн олон улсын стандарт жишигт нийцсэн сургалтыг хамтарсан хөтөлбөрөөр хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэж бид үзсэн. Мөн цаана байгаа сургуулиуд манай сургалтын хөтөлбөртэй танилцаж, өөрсдийн жишигт нийцсэн эсэхийг нягталж байж хамтрах эсэхээ шийддэг гэхээр СЭЗДС яалт ч үгүй олон улсын жишигт нийцсэн сургалт явуулж чадаж байна гэсэн үг. Одоогийн байдлаар СЭЗДС маань Их Британийн “BPP University”, Солонгосын Хандоны Их сургууль, Солбрижийн Их Сургууль, Хятадын Далианы Их сургууль, Тайваны Азийн Их сургууль, Кипрын Никосиагийн Их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлж байна. Монголдоо хоёр жил сураад хамтарч байгаа сургуульдаа гурав болон дөрөвдүгээр курсдээ суралцана. Төгсөхдөө хоёр сургуулийн бакалаврын дипломтой болно гэдэг бол цаг хугацааны хувьд ч тэр, санхүүгийн хувьд ч тэр оюутнуудад маш ашигтай. Монгол залуус эх орондоо суралцаад Дэлхийн түвшинд үнэлэгдэнэ гэдэг бол том завшаан шүү.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ гэдэг сонголтоо олон залуус одоо хийж байгаа. Эдгээр залуустаа, эцэг эхчүүдэд хандаж юу хэлмээр байна?
-Алс холыг харж л сонголтоо хийгээрэй. “World become like a village” буюу Дэлхий тосгон шиг болж байна гэсэн хэлц үг гарсан байна лээ. Энэ нь Дэлхийн даяаршлын талаар маш товчхон бөгөөд оновчтой хэлсэн байгаа юм. Хэн ч, хаана ч очоод ажиллаж, амьдарч болох тийм л жижигхэн Дэлхий болжээ гэсэн санаа. Тэгэхээр ирээдүйд ямар мэргэжил олон улсын түвшинд эрэлттэй болох вэ, хаана очиж ажиллавал ажлын байр хангалттай байх вэ гэдгийг харж, судалж байж мэргэжлээ сонгох хэрэгтэй. Залуус Монголоо хөгжүүлнэ гэдэг том амбицтай, гадныхантай мөр зэрэгцээд ажиллахад ур чадвараараа дутахгүй гэсэн тэмүүлэлтэй сурмаар байгаа юм. Бид сурах орчин, нөхцөл бүгдийг нь хангаж өгч байна. Энэ боломжуудыг битгий алдаарай л гэж залуустаа хандаж хэлмээр байна даа.

-Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?
-СЭЗДС-ийн С байрны 901 тоотод өдөр бүр 9:00-18:00 хүртэл цагуудад очиж мэдээлэл авч болно. Мөн 457701, 99017784, 99027117 утсаар холбогдож болно.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Assa bish ACCA dhu neriig ni ch zov bichj chdhgui bj hudla muulha bolih heregtei
Gadaad hel saitai hun l ASSA avna. SEZDS helnii surgalt mash muu. Garchl surahaas uur argagui.
Bi ene surguuliig 2012 ond tugssun. Ug n olon jiliin tuuhtei sain surguuli. Bi tugsuhduu zarim tal deer setgel ikh dunduur bsn. Tuhain uyiin sanhuugiin tenhimiin neg 2,3 n emegtei bagsh nart bagsh hunii es zui gej yu baidgiig medehgui medleg bolovsrol nimgen, suuri humuujil muutai heden taarsan ymnuud bdg bsn odoo ch bagshilmaar aydaad yavj bgaa bh. Munkhsuren, Zolzaya gesen chadvargui uls odoo hervee bgaa bol huuhduudiin hairan altan tsagaas homslood bhaa boliod ehleed uursdiihuu bolovsrol deer anhaarch yavaad irvel yaasan ym be ? Tenhimd tsug suudag hunii amnaas sonsohnee ter angiin ter huuhen yu hiideg ym ? nuhurtei ym bolov uu? terentei yavalddag ym uu haashaa ym ene ter gej oyutnuuddaa dugnelt ugch suuh jisheenii. Yadaj tsug suuj bgaa nastai bagsh naraasaa ichij hajuud n degtei baij sur! Sanhuu ediin zasgiihnii heden sain bagsh nariin neriig baasdsan nuhduud odoo boli boli. Olson medlegee oligtoihon tugeegeed ugch chadahgui hunii tsag, munguur toglohoo boli!
Хамгийн их уншсан