Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Үржүүлгийн загаснаасаа жилд 10-25 мянган тонн загас Улаанбаатар хотынхонд нийлүүлнэ

Бондын хөрөнгөөр санхүүжсэн загас үржүүлгийн аж ахуйтай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан томилолтынхоо төгсгөлд Улаанбаатар хотоос 35 километрийн зайд Туул голын сав газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг загас үржүүлгийн “Хилэм ост” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Хилэм ост” загас үржүүлгийн аж ахуй нь 2002 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани нь загас үржүүлгийн байр, лаборатори байгуулан шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан шинэ арга технологиор үнэт хар түрс бүхий хилэм болоод бусад тэмжээллэг загасыг өсгөн үржүүлдэг байна. Одоогоор 17 төрлийн загас үржүүлж байгаа бөгөөд 08 дугаар сараас жилдээ 10-25 мянган тонн загасыг Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэхээр ажиллаж байгаа болохыг тус компанийн захирал Б.Алтаншанд УИХ-ын даргад танилцууллаа.

Засгийн газраас 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Загас” дэд хөтөлбөрт "Хилэм ост" компани хамрагдаснаар 1.7 тэрбум төгрөгийн зээл авсны 200 сая төгрөг нь Чингис бондын эх үүсвэрээс, 200 сая нь Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээр санхүүжүүлсэн байна. Мөн олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, техникийн туслалцаа авсан бол 2014 оноос БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан “Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны төсөл”-д хамрагдан техник, арга зүйн туслалцаа авч байгаа гэв. Энэ төслийн хүрээнд ойрын хугацаанд 6000 ширхэг хилэм загасны жагамхайг БНХАУ-аас авчрахаар төлөвлөөд байгаа болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Үүний дараа загас үржүүлгийн аж ахуйн нэгжийн хэтийн төлөвлөгөө, зах зээлийн судалгаа болон холбогдох бусад асуудлын талаар УИХ-ын дарга З.Энхболд тодруулж, харилцан ярилцсан юм.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс ажиллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Ямарч эрсдэлгүй бизнест хамтарч ажиллана. 2 сая төгрөгөөр хөрөнгө оруулаад өдөрт 100000 мянган төгрөгний цэвэр ашиг аваарай. 100000 мянган төгрөгөө өдөр өдөрт нь авч болно. Мөн хөрөнгө оруулсан 2000000 төгрөгөө хүссэн үедээ авч болно. ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ 94735595 аас асууна уу.ЖИЧ:Цөөхөн хөрөнгө оруулуулагч авна.
Хамгийн их уншсан