Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа
ИЗНН дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, УДШ-д бүртгүүлэх өргөдлөө гаргажээ
ШҮҮХ: Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас З.Төрмандахыг суллаж, гадуур байцаахаар болжээ
Байнгын хороо: Чех улсад манай улсын дөрвөн иргэн ял эдэлж байна
Ажил олгогчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас даатгуулагчдад сөрөг үр дагавар учирдаг
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
Түймэр унтраах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөллөө
10 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа
УБТЗ 2030 он гэхэд 50 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна
Зарим аж ахуй нэгж шилэн дансанд нэгдээгүй байна

ТӨХ-ноос мэдээлж буйгаар шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа компаниуд цөөнгүй байна. Тухайлбал, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас Мэдээлэл технологийн үндэсний парк, Аялал жуулчлалын үндэсний төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Монгол кино нэгтгэл, Эрчим хүчний хөгжлийн төв, “Монгол ус”, “Цагаан шонхор”, “Монгол тамаг” компани төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, худалдан авалт, орлого, зарлагын гүйлгээ зэргээ мэдүүлээгүй байгаа юм. Эдгээрээс гадна “Армоно” корпорац, Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник үйлдвэрлэлийн нэгтгэл, Дорнод бүсийн эрчим хүчний станц шилэн дансанд нэгдээгүй ажээ. Мөн “Оргил” рашаан сувилал төсвийн гүйцэтгэл хөрөнгө оруулалт, таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтаа олон нийтэд ил тод мэдээлээгүй байна. Бас “Шарын гол” компани таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлага, худалдан авалтаа шилэн дансанд илтгэсэнгүй. Эдгээрээс гадна шилэн дансанд “Оруулах шаардалгагүй, Их хэмжээний хэлцэл хийсэн бол оруулна” гэсэн төрийн өмчит компани, байгууллага ч бий. Жишээ нь “Гермон газ”, Кино урлагын дээд сургууль, “Монсам”, Монголын цахилгаан холбоо, “Монголросцветмет” нэгдэл, “Эрдэнэт”, “Улаанбаатар төмөр зам” гэсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд байгаа аж. Үүнээс гадна Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төв зэрэг байгууллага таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтаа мэдээлээгүй юм.
Шилэн дансны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 01 эхлэн хэрэгжиж буй. Энэ онд улсын төсвийн нийт урсгал зардал таван их наяд 512.7 тэрбум төгрөг гэж батлагдсан. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалт нь нэг их наяд 903 тэрбум төгрөг билээ. Уг хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагууд болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд хэзээ хэдэн төгрөгийн зардлаар ямар ажил гүйцэтгэсэн нь ил тод болно. Тэгэхдээ таван сая төгрөгийн үнийн дээш ажил, үйлчилгээ, худалдан авалт олон нийтэд ил тод харагдах учиртай билээ.

0 Сэтгэгдэл