Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Алтайн үйлдвэрлэгчид чууллаа

Орон нутгийн иргэд  ажлын байртай болно  гэдэг хүндхэн байдаг. Иймд Говь-Алтай аймгийн иргэд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл явуулж амьдралаа залгуулж боломжийнхоо хэрэнд сайхан амьдарч байгаа талаар хэлж байна. Үүнд ч  аймгийн удирдлагуудын зүгээс анхаарал хандуулж үйлвэрлэл явуулах орчинг нь бүрдүүлж өгдөг гэсэн. Хэдийгээр аймгийн төсөв мөнгө багатай ч эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэдгийн  адил нутгийн иргэдээ аль болох ялгаварлан үзэлгүй  ажил хийх хүсэлтэй хэн бүхнийг дэмждэг гэдгийг харуулж байна. Энэ үүднээс Говь-Алтай аймгийн гаралтай бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд зохион байгуулсан юм. Уг үзэсгэлэн худалдаанд 18-н аж ахуйн нэгж, иргэн оролцож өөрсдийн урласан бараа бүтээгдэхүүний дээжээс танилцуулсан. Энд гар урлалын бүтээгдэхүүнээс эхлүүлэн үйдвэрийн аргаар хийсэн бараа ч  харагдсан. Үйлдвэрлэгч нарт бүтээгдэхүүнээ борлуулах гэдэг хүнд ажил байдаг. Иймд ямар нэгэн үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулах боломж гарна гэдэг тэдний хувьд том аз. Гэтэл үзэсгэлэн худалдааны түрээсийн үйлдвэр төлбөр гэж дааж давшгүй мөнгө хэлдэг. Харин энэ асуудлыг аймгийн удирдлагууд шийдэж үйлдвэрлэгч нарыг борлуулалт хийх нөхцөлөөр хангаж өгсөнд талархаж байгаагаагаа тэд дуулгаж байсан.  
Үйлдвэрлэгч нар хамгийн гол нь чанар гэсэн үзүүлэлтийг эрхэм болгодог тухай тус аймгийн Цогт сумын иргэн Л.Бадрах хэлж байсан. Тэрээр “Би модоор гар урлалын бүтээгдэхүүн урлаад зургаан жил болж байна. Амьдралаа боломжийнхоо хэмжээнд авч явна. Уг нь хотод ШУТИС-г төгссөн. Гэсэн ч мэргэжлээрээ ажиллах гэхээр ажлын байр олдохгүй хэцүү юм билээ. Дээр нь хотод очиж ажиллана гэхээр гэр бүлийнхэн маань энд болохоор хэцүү санагдсан. Иймд нутагтаа юу хийж амьдарч болохоор байна гэж бодсон. Тэгээд нутгийнхаа сийлбэрчин ахад шавь ороод сийлбэр хийж сурсан. Одоо сийлбэрээ төрөлжүүлээд төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх болсон” гэдгийг хэлж байсан. “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн сонгон шалгаруулалтыг аймгийн ИТХ хийдэг бөгөөд аймгийн ИТХ энэ сарын 15-ны өдөр хуралдаж "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгоход баримтлах, төсөл сонгон шалгаруулах журам"-ыг баталсан байна.

П.Дашбазар: Нутгийн ахан дүүсээ ажлын байртай болгохыг зорьж байна
/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат/

-Үзэсгэлэн худалдаанд оролцохоор хэдэн төрлийн бүтээгдэхүүнтэй ирээд байна вэ?

-Би уг нь Хөдөө аж ахуйн их сургууль төгссөн. Мал зүйч мэргэжилтэй хүн. Анх энэ үйлдвэрлэлээ багаар эхлүүлж байлаа. 10 үхрийн ширээр сур суран бүтээгдэхүүн хийдэг байсан. Өнгөрсөн жилээс хийх бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг олшруулж 200 үхрийн ширээр хийх болсон. Сая сумаасаа гарахдаа 30 үхрийн ширээр сур суран бүтээгдэхүүн урлаж авч ирсэн.

-Орон нутагт борлуулалтын зах зээл хомс гэдэг. Нутагтаа борлуулалтаа хэрхэн хийдэг вэ?


-Хүүхдүүд цахим хэлбэрээр зар сурталчилгаа явуулдаг. Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Хөвсгөл бүр Өвөрмонголоос ч захиалга ирдэг. Мөн хотоос хурдан морины уяачид захиалга өгдөг. Сүүлийн үед залуу гэр бүлүүд уламжлалаа бодож хазаар гэртээ тавьдаг болсон байна. Ер нь хазаар гэрт байх нь айл гэрийн хийморь, сүр сүлдийг сэргээж муу зүйлийг зайлуулдаг гэдэг. Болж өгвөл үнийг нь бууруулж өгөхийг зорьдог. Гэхдээ сураар бүтээгдэхүүн хийхэд хөдөлмөр их ордог. Сур элдэхээс эхлүүлээд сурны үс авах, улаан шүүсийг нь авах гээд олон жижиг ажилтай.
 
-Бүтээгдэхүүнээ  хэдүүлээ хийж байна вэ. Нутгийн иргэдээ ажлын байраар хангаж  байна уу?

-Хоёр хүүтэйгээ хийдэг. Мөн захиалга их ачаалалтай үед нутгийн иргэдийг хөлсөөр ажлуулдаг. Цаашдаа том хэмжээний үйлдвэр болгож нутгийн ахан дүүсээ ажлын байртай болгоё гэсэн зорилготой байна. Суманд ажлын байр гээд байх зүйл бараг үгүй. Олон ажилгүй залуус бий. Сураар бүтээгдэхүүн хийх эрүүл мэндэд сайн байдаг. Хөдөлгөөнтэй байснаар бие бялдар нь ч хөгждөг.

Б.Санчигсүрэн: Бүтээгдэхүүний борлуулалт буурсан
/Говь-Алтай аймгийн Баян-уул сумын харьяат/

-Хэдэн оноос үйлдвэрлэлээ явуулж эхлээд байна вэ. Одоогоор хэдэн төрлийн бүтээгдэхүүн урладаг вэ?

-Би 2009 оноос эхлэн ноос ноолууран бүтээгдэхүүн оёдог болсон. Тэмээний ноос, ноолуур, хонины ноос, сарлагийн хөөвөр зэргээр хүний хүссэн загвараар төрөл бүрийн бүтээгдэхүүн урлаж байна.

-Борлуулалтаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Аймаг сумдаа л борлуулалтаа хийдэг. Гэтэл сүүлийн жил гаруйн хугацаанд бүтээгдэхүүн зарагдахаа байлаа. Харин аймгийн удирдлагуудын зүгээс энэ үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаад баярлаж байна.  Өмнө нь борлуулалт  харьцангуй гайгүй байдаг байсан.

-Төрөөс хөнгөлөлттэй зээл авсан уу. Зээлийн хүү, эргэн төлөлтийн хуваарь ямар санагдаж байна вэ?

-“Сум хөгжүүлэх сан”-гаас хөнгөлөлттэй зээл авсан. Гэтэл бүтээгдэхүүний борлуулалт муу байгаа болохоор зээлийн эргэн төлөлт, хүү гэдэг асуудал толгойн өвчин болоод байна. Уг нь зээлийн хүү харьцангуй бага байгаа.

-Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас хангаж байна вэ. Олдоц нь  хэр байх юм?
-Сарлагийн хөөвөр, тэмээний ноос зэргийг “Сор кашмер”, “Говь”, “Гоёо” зэрэг компаниас авдаг. Сүүлийн үед Гоёогийн утас олдох нь ховордсон. Иймээс “Сор камшер”-ын утсаар дагнан бүтээгдэхүүнээ хийж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан