ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Оюутолгойн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд юу тусгав
Бараг хоёр жил маргалдсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн талаар манай улсын Засгийн газар болон “Рио Тинто” групп харилцан ойлголцож асуудлыг нэг тийш шийдсэн гэж буй. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой” компани, “Туркойз Хилл Лимитед”, нарын хооронд байгуулагдсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-нд ямар зүйл заалт тусгагдсан талаар “Оюутолгой” компани болоод Засгийн газраас өнөөдрийг хүртэл мэдээлэл өгөөгүй байна. Хэдийгээр Тавантолгойн нүүрсний ордын төслийг бодвол эдийн засгийн бодит үр дүнгээ хожим өгч эхлэх ч Оюутолгойн уурхай нь дэлхийн зэсийн хамгийн том ордуудын нэг. Энэ утгаараа ордод оруулж байгаа хөрөнгө оруулалт болоод, зардал нь манай улсын иргэдэд нээлттэй, санхүүжилтийн төлөвлөгөөг хийснээр нэн түрүүнд манай улсад ямар ашигтай болов зэрэг мэдээлэл нь ил тод байх ёстой юм.
Гэвч гэрээг гардан гүйцэтгэсэн Засгийн газраас урьтаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-г Монгол Улсад ашиггүй болсон гэж, гэрээний хуулбарыг өчигдөр дэлгэн үзүүллээ. Тэрээр гэрээг нягталж үзсэний эцэст төлөвлөгөө нэрээр гэрээ байгуулсан байна гэж үзсэн байна. Үүний цаана Монгол Улс зургаан тэрбум ам.долларын хохирол хүлээж, 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Оюутолгойн орд олзологдох болсон гэж тэрээр хэллээ.
Мөн “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-г үзэглэснээс хойш тав хоногийн дотор Сангийн сайд баталгаажуулах ёстой гэсэн заалт байгаа юм. Гэрээг энэ сарын 18-ны өдөр байгуулсан учир тав хоногийн хугацаа өнөөдөр дуусна. Энэ талаар мөн С.Ганбаатар гишүүн өчигдрийн УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын дарга З.Энхболдод хэлсэн. Тодруулбал, тэрээр УИХ-ын даргад хандан “Надад Дубайд үзэглэсэн нууц гэрээ байна. Энэ гэрээ Монгол Улсыг 15 банкны барьцаанд буюу 8.1 тэрбум ам.долларын өрөнд оруулах гэрээ. Тиймээс энэ гэрээг УИХ-ын чуулганы өнөөдрийн (өчигдрийн) хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгнө үү. Сангийн сайд гарын үсэг зурснаар гэрээ хүчинтэй болно. Сангийн сайд тав хоногийн дотор гарын үсэг зурах ёстой. Хугацаа нь маргааш (өнөөдөр) дуусна” гэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас үнэхээр тав хоногийн дотор гэрээг хүлээн зөвшөөр гэж шахаад байгаа юм уу гэж асуухад тэрээр, тийм шахалт ирээгүй гэсэн юм. Харин байнгын хороогоор “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-г хэлэлцээгүй учраас УИХ-аар хэлэлцэх боломж байхгүй байгаа. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн С.Ганбаатараас төлөвлөгөө нэрээр хийгдсэн гэрээг өөрт нь өгөхийг гуйсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатараас бусад нь “харж амжаагүй”, Өмнө говийн асуудлыг Арабд очиж үзэглэсэн гэрээнд юу тусгасан байв.
Онцлох заалтууд
“Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-ний 2.1-т Оюутолгой төслийн бүрэн бүтээн байгуулалтыг түргэн үргэлжлүүлэхийн тулд талуудын хооронд үүссэн асуудлуудыг ойлголцож, шинээр шийдвэрлэх гэж заасан байна. Мөн 2.2-т “Талууд нь (а) Хөрөнгө оруулалтын гэрээ (ХОГ) болон Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (НӨОДТХНГ)-ний нөхцөлүүдийг биелүүлж байгааг бататгаж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, дахин тодотгосон гэрээнд тусгасан нөхцөлүүдийг биелүүлж байгаа гэсэн үг юм. Ингээд ийм нөхцөлтэйгөөр Далд уурхайн бүтээн байгуулалтын тухай тусгасан төлөвлөгөөний гол заалтуудыг задалбал дараах зүйлүүдийг анхаарах ёстой гэж С.Ганбаатар гишүүн үзэж байгаа юм. Ингээд тэрбээр заалтуудаас 4.3, 4.4, 4.5-г тогтож харахыг хүссэн юм.
• 4.3 Ил уурхайд гарсан зардал 2010 оны ТЭЗҮ-гээс зөрсөн байдлыг шалгасан олон удаагийн шалгалт, аудит үүний дотор Монгол улсын Засгийн газрын гурван сайдын санаачилгаар хийгдсэн аудитын үр дүнг үндэслэн Талууд доорх зүйлсийг зөвшөөрөв. Үүнд:
(а) Ил уурхайн үе шатанд гарсан бүх зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу гарсан бөгөөд Сангийн яаманд хүргүүлсэн ОТ ХХК-ийн санхүүгийн тайлангуудад нягт нямбай тусгагдсан байна (Энэ заалтыг зардлын хэтрэлт, Монгол улсад гараагүй зардлууд, зээлийн өндөр хүү, менежментийн өндөр төлбөр зэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж байна гэж С.Ганбаатар гишүүн дүгнэж байгаа)
(б) Зардлын зөрүүгийн тайлбарыг ойлголцсон бөгөөд энэ талаар ямар нэгэн санал зөрсөн дүгнэлт байхгүй, мөн Ил уурхайн үе шатны өртөг зардалтай холбоотой шийдвэрлэгдээгүй ямар нэгэн асуудал Талуудын хооронд байхгүй болно. (Харин энэ хэсгийг “Татварын байцаагчид, төрийн албан хаагчид, цаашлаад Монгол төрийг басамжилсан үйлдэл болж байна. Тэр зардлын хэтрэлт гэдэг нь зөвхөн 2010-2012 оны асуудал бөгөөд 2013-2014 онд асар их зөрчил байгаа нь илэрхий. Энэ бүгдийг доорх 4.4 заалтаар луйвраа баталгаажуулахыг Ерөнхий сайд зөвшөөрчээ” гэж тэрээр үзсэн юм)
• 4.4 Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас хойш ажлын 5 хоногийн дотор Сангийн Яам ОТ ХХК-ийн хүргүүлсэн 2010, 2011, 2012, 2013. 2014 оны санхүүгийн тайлангуудыг баталгаажуулна.
Энэ заалтыг мөн л С.Ганбаатар гишүүн байх ёсгүй гэж үзсэн бөгөөд энэ талаар “Энэ 7 хоногт бүх луйвардсан мөнгөө баталгаажуулж авахаар тохирчээ. Тийм учраас Дубайгаас бүтэн сайны шөнө, ажлын бус цагаар Монголд өглөө болох үед сүр дуулиантай зарласан байна. Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой ХХК хэмээх Монгол Улсын компани яахаараа харь оронд очиж, сүр дуулиантай төлөвлөгөө гээчийг үзэглэв” гэж асуусан юм). Мөн УИХ-ын дарга З.Энхболдод хэлсэн шиг ажлын тав хоногт Сангийн сайд Оюутолгойн алдагдалтай тайланг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах ёстой гэсэн заалт нь энэ юм. Нэгэнт төлөвлөгөөг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан учраас Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Оюутолгой” компанийн 2010-2014 оны санхүүгийн тайлангуудыг шууд үнэн зөв гэж баталгжуулах ёстой болоод байна.
Харин төлөвлөгөөний тавдугаар заалтад зээлийн талаар тусгасан байна.Тодруулбал, Далд уурхайн үе шатны санхүүжилтийн зохицуулалтууд хэсгийн эхэнд “Далд уурхайн төслийн санхүүжилтийн бүх үйл ажиллагаа болон үйл ажиллагаанаас орж ирсэн мөнгөн урсгал нь хамгийн түрүүнд Хувь нийлүүлэгчийн одоогийн зээлийг эргүүлэн төлөх, түүний дараа Хувь нийлүүлэгчийн өрөнд тооцогдсон хүүг төлөх, дараа нь Хувь нийлүүлэгчийн зээлийн үндсэн дүнг төлөх гэсэн дарааллаар явагдана. Энэ төлөвлөгөөний 5.5 ёсоор энэхүү нөөцийг ОТ ХХК далд уурхайн бүтээн байгуулалтад дахин зээлж болно” гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгой зээл төлөх бас дахин зээл төлөх гэсэн зарчмаар ажиллах юм байна. Ингэснээр манай улс ногдол ашгаа хэзээ хүртэх нь тодорхойгүй болж байгаа юм. Дээрээс нь төлөвлөгөөнд банк санхүүгийн байгууллага, бүтээгдэхүүн нийлүүлэх урьдчилсан гэрээ, бусад арга замаар гуравдагч талаас авах төслийн санхүүжилтэд (Далд уурхайн төслийн санхүүжилтийг оролцуулан) зургаа хүртэл тэрбум ам.долларын санхүүжилт босгох талаар Далд уурхайн үе шатны санхүүжилтийн зохицуулалтуудад бичиж. Энэ нь С.Ганбаатар гишүүний зургаан тэрбум ам.долларын зээл авах гэж байгаа гэж ярьсны үндэслэл аж. Ингээд тэрхүү зээлийг мөн төлөвлөгөөнд тусгасан дарааллаар төлнө гэж байгаа юм.

0 Сэтгэгдэл