ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Тэжээл
Эрчим хүч хөгжлийн гол түлхүүрийн нэг. Өнөөдөр цахилгаангүй бол амьдархад бэрх болсон цаг үе. Зөвхөн нэг цаг, минут, секунд цахилгаан тасархад л эдийн засгийн асар их хор хохирол учруулдаг. Тэр бүгдийг нарийвчлан тооцох арга одоогоор хүн төрөлхтөнд алга. Энгийн жишээ дурдъя. Хөдөөгийн буйдхан зайд хэдэн малаа адгуулан амьдрах нэгэн гэр бүл Монгол нутагт олон. Тэд нарны энерги өдөрт хуримтлуулах, салхин сэнс ашиглах зэргээр харуй бүрийд гэрлээ асааж зурагтаа залгана. Гэхдээ хоёр гурван аккумлятор “сойдог” бөлгөө. Бас машинаа асааж цэнэглэх тохиолдол бий. Эрчим хүчний эх үүсвэрээ “Тэжээл” гэж нэрлэнэ. Энэ монгол ухаан. Тэжээлтэй л бол мал тарга тэвээрэгтэй. Тэжээлтэй л бол гэрэлтэй, зурагтаа үзнэ, хүнсээ хөргөгчинд муутгалгүй хадгална, нөүтбүүкээ асааж хил хязгааргүй ертөнц интернэтээр аялна гээд амьдралын нэн тэргүүний хэрэгцээгээ хангана. Бас тав, арван малын наймаа хийх түнш олно, бүр цаашлаад экспортлогч ч болох боломж бүрдэнэ. Ингээд бодохоор хүний хэрэгцээ хязгааргүй. Харин эрчим хүч үгүй бол дээрх бүх хэрэгцээнд цэг тавина гэсэн үг. Нэг ёсондоо амьдрал харанхуй, сэтгэлгээ хоцрогдмол, үйлдвэрлэлийн тухай яриад ч хэрэггүй болно. Ер нь, эрчим хүч гэдэг хүн төрөлхтний мөнхийн галтай байх хүслээ биелүүлсэн агуу их ололт, нээлт. Үүний төлөө дэлхий нийтэд суут эрдэмтэн хэмээн нэрээ дуурсгасан олон хүн өөрийгөө золиослон байж ажиллаж, тэмцсэн. Тэдний бие, сэтгэл, оюун ухаанаа зориулсан ажлын үр шимийг нь өнөөдөр бид хүртэж суугаа.
Төв Азийн цээжинд амьдарч буй монголчууд бидэнд эрчим хүчний асар их нөөц байна. Үүнийг гадаад, дотоодын олон эрдэмтэн нотолсон. Тухайлбал, хамгийн хямд цахилгаан үйлдвэрлэх эх үүсвэр нүүрс, уран юм. Эрчим хүчний энэ хоёр эх үүсвэр байгаль орчинд халтай гэж өнөөдөр тодорхойлж байгаа.
Гэвч жил бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хүн төрөлхтөн бүрэн хангаж чадахгүй байгаа тул нүүрс, ураныг халж чадахгүй. Өнөөдөр дэлхий нийтээр хэрэглэж буй эрчим хүчний 70 гаруй хувийг хатуу түлш буюу нүүрснээс, таван хувийг уранаас гарган авч байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт 20 орчим хувь нь ногдож буй юм.
Гэхдээ тухайн улс орон бүрт ямар эх үүсвэрээс эрчим хүч гарган авах нь байгаль цаг уур, газар зүйн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалж нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах технологи нэлээд нэвтрэх болсон. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн судалгаагаар дэлхийн 120 гаруй улс сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэмжих бодлого боловсруулан ашиглаж эхэлсэн байна.
Монгол орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль цаг уурын таатай нөхцөлтэй юм. Тухайлбал, Монгол Улс газар зүйн байрлалын хувьд төв Азийн өндөрлөгт оршдог. Нарны эрчим хүчний асар их нөөцтэй. Үүнээс гадна далайн зөөлөн уур амьсгал, Сибирийн агаар манай орны газар нутаг дээр мөргөлддөг. Ингээд антициклон хэмээх агаарын урсгал үүсдэг аж. Энэ нь салхны эрчим хүчний эх үүсвэр, нөөц бий болгож буй. Монгол Улсын салхины эрчим хүчний нөөцийн атласт гэж бий. Үүнд тодорхойлсноор, манай орны нутаг дэвсгэрийн 10 хувь буюу 160 мянган ам километр газарт салхины хүчийг эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах хангалттай нөөцтэй байна. Нийт 13 аймгийн нутаг дэвсгэр 20 мянган МВт-аас доошгүй салхины эрчим хүчний нөөцтэй, есөн аймгийн нутаг дэвсгэр 50 мянган МВт-аас дээш нөөцтэй байгааг судалгаагаар баталгаажуулжээ. Тэр дундаа Өмнөговь аймаг их онцгой. Тус аймгийн нийт нутаг дэвсгэрт 300 мянган МВт гаруй салхины эрчим хүчний нөөц бий гэсэн судалгаа байдаг.
Мөн томоохон гол мөрөнг тооцвол сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр баялаг юм. Тухайлбал, манай улсад том, жижиг нийт 3800 гаруй гол мөрөн бий. Тэдгээрийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах нөөц нь 6417.7 МВт буюу жилдээ 56.2 тэрбум кВт цаг цахилгаан гаргах хүчин чадал бий гэж үнэлэгджээ. Жишээ нь Сэлэнгэ мөрөн, Эг, Орхон зэрэг усны эрчим хүчний нөөц ихтэй голтой. Одоогоор Эгийн голын 220 МВт, Сэлэнгэ мөрөн дээр Арцатын 118 МВт, Орхоны 100 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцууд барих ТЭЗҮ хийх, төсөл хэрэгжүүлэх судалгаа хийж байгаа юм.
Эдгээрээс гадна Монгол орны нийт нутаг дэвсгэрт жилийн 270-300 өдөр нь цэлмэг. Иймд нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байх нь. Жилд тусах нарны цацрагийн хэмжээ нэг ам метр талбайд 1200-1600 кВт бөгөөд эрчимшил нь өдөрт 4.3-4.7 кВт ам метр цагаас их аж.
Үүгээр ч зогсохгүй газрын гүний дулааны эх үүсвэрийн 40 гаруй илэрцтэй. Тухайлбал, Хангайн бүсэд оршдог Цэнхэр, Хужирт, Шаргалжуут зэрэг газар нь газрын гүний дулааныг эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой юм. Иймээс олон улсын эрдэмтэн судлаачид Монгол орон сэргээгдэх эрчим хүчний диваажин гэж нэрлэж байна. Гэтэл бид эрчим хүчний дутагдалд орж бусдаас жилд 25 гаруй сая ам.долларын цахилгаан импортолж буй нь гутамшигтай.
Баялгийн зөв ашиглалт, тэгш хуваарилах бодлого байхгүйтэй холбоотой нь тодорхой. Энэ алдаагаа төрийн эрх баригчид засах цаг иржээ. Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай. Эрх зүйн орчин нь ч таатай гэдэг. Уг хуульд сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг нь тогтоож өгсөн. Тухайлбал, нарны эрчим хүч нэг кВт нь 15-18 цент, салхных 8.5-9.5 центээр борлуулахаар хуульчилсан юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт татах нөхцөл болно хэмээн эрчим хүчний салбарынхан үзэж байна. Ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулган манай улсад болно. Гурван жилийн өмнө Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад болсон чуулганы үеэр Ази-Европын орнуудын удирдагчид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник, технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдлын талаар нухацтай ярилцжээ. Уг яриа ирэх онд Монгол Улсад ч үргэлжлэх аж. Иймээс Монгол орон “Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал ирэх 22-23-нд Улаанбаатар хотод болох юм. Уг хурлын үеэр Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох нь хамгийн чухал асуудлын нэг. Манай улсыг сэргээгдэх эрчим хүч ашиглахад 30 гаруй сай ам.долларын туслалцаа үзүүлэх боломжтой гэж Дэлхийн банк үзэж буй гэдэг. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байгаа тул хөрөнгө оруулалт татах боломж ч бий. Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар “Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Эрх зүйн орчин таатай тул манайд хөрөнгө оруулалт татах бололцоо бий. Цаашдаа сэргээгдэх эрчим хүч экспортлох зорилгоор энэ хурлыг хийж байна. Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф өндөр байдаг. Үүнийг олон улсын жишигт хүргэж байж хөрөнгө оруулалт татна. Бид ийм бодлого баримтална” гэж буй билээ.
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагч олон байдаг. Учир нь,үйлдвэрлэлийн өртөг зардлаа богино хугацаанд нөхөх боломжтой. Үйлдвэрлэсэн цахилгаан нь нь секунд тутамд борлуулагдаж мөнгөний тоолуур ажиллаж байдагт оршино. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ борлуулах гэж цаг хугацаа хүлээх шаардлагагүй юм. Хамгийн гол нь анхны хөрөнгө оруулалт өндөр байдаг. Иймээс үүнийг л олчихвол болох нь тэр. Дээрх уулзалт үр дүнгээ өгч бидний түрийвчийг түнтийлгэж, хөгжилд хүрэх шат болоосой. Уг нь, бидэнд тэжээл үйлвэрлэх баялаг байна шүү.

0 Сэтгэгдэл