Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хамаг мөнгө Улан-Үдэ рүү урсчихлаа гэж монголчууд гомдоллож эхэллээ


ОХУ-тай хил залгаа амьдардаг монголчууд хоёр улсын хооронд визгүй зорчдог болсноос хойш хамаг мөнгө Буриад руу урсчихлаа хэмээн гомдоллож эхэллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ОХУ-Монгол улс хоёр иргэд харилцан визгүй зорчдог болсноор Хиагтын боомтоор дамжин өнгөрдөг хүний тоо нэг дахин нэмэгдсэн байна. Монгол Улсын Их хурлын гишүүн Лувсанвандангийн Болд харилцан визгүй болсон эхний өдрүүдэд Оросын хилийг давсан монгол иргэний тоо гурав дахин нэмэгдсэн гэж хэлснийг “Байкал-DailyDaily мэдээлсэн байна.
Хоёр талын хилийн дамжин өнөгрүүлэх чадамж өндөр байсан бол бүр 5-10 дахин их хүн хилээр гарах байлаа гэж ноён Болд хэлээд Бид визгүй болсон эхний өдөр буриадад арай гэж л буудал олж байлаа. Тэнд манай иргэд дүүрэн байсан гэж тэмдэглэсэн байна.
Монголын УИХ-ын гишүүн Мөнхчулууны Зоригт бас иргэд харилцан визгүй зорчдог болсон нь Буриадын талд ашигтай болсон гэсэн байна. “Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон нь Буриадын иргэдэд л сайнаар нөлөөлж байна. Монголчуудын хөрөнгөөр Улан-Үдэ орчин үеийн сайхан хот болно. Бид хамаг л мөнгөө тийшээ урсгаж, хөрөнгө оруулж байна шүү дээ” гэж ноён М.Зоригт  хэлжээ.
-Манайхан орос руу ёстой л давалгаалж байна. Энэ бол танайд ашигтай давалгаа. Монголчууд орос руу зорчиж, бараа худалдан авч, бүхий л мөнгөө танайд үлдээж байна шүү дээ гэж Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч С.Жавзан бас  хэлж байна.
Визгүй болсноор хил орчмын худалдаа эрс багассан гээд “Манай хүмүүс дахиад харилцан визтэй болгож өгөөч гэж санал тавьж байна” С.Жавзан хэллээ. Аймгийн хурлын төлөөлөгчийн хэлснээр бол буриадын иргэд монголд ирж наймаа хийх нь бага, тэгэхээр тун бага мөнгө монголд үлдэж байгаа гэнэ.
-Буриадууд ирдэг, тэд тун нарийн хүмүүс. Ирж байгаа ч тэд монголд тун бага мөнгө үлдээдэг гэж М.Зоригт гишүүн бас хэлжээ.
Үүний зэрэгцээ дэлхийн валютын нөлөөллөөс болоод рублийн ханш унасан нь хөрш орны иргэдийн урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа юм. Монголын жуулчид Улан-Үдэд автобус автобусаар ирэх нь цагаан сараас л нэмэгдсэн. Тэд барилгын материалаас эхлээд бүхий л зүйлийг худалдан авдаг.
Зах, худалдааны төв гээд худалдаа үйлчилгээний газар бүрт л манай иргэд дүүрэн.Тэд хувцас хунар, хөдөө аж ахуйн төрөл бүрийн бүтээгдхүүн гээд бүхнийг худалдан авч байна. Хүн бүр л том том цүнхтэй явж байхыг би харсан гэж Л.Болд гишүүн хэлээд танайхан болохоор Монголоос голдуу үнэтэй эдлэл, ноос ноолуур бүтээгдхүүн л авч байна гэжээ.
Ноён М.Зоригтын үзэж байгаагаар бол Монгол иргэдийн ийм урсгал нэг их удаан үргэлжлэхгүй бололтой.
-Одоо бол рублийн ханш унасан болохоор их зорчиж байна. Энэ их удаан үргэлжлэхгүй, рубль чангараад ирэхээр гайгүй болно УИХ-н гишүүн М.Зоригт хэлж байна.
Монгол улс-ОХУ-ын хооронд иргэд харилцан визгүй зорчих журмыг 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлэн мөрдөж эхэлсэн юм. Визгүй болсон эхний долоо хоногт гэхэд л Хиагтын боомтоор дамжин өнгөрөх иргэдийн урсгал хоногт 1400-1500 болж хилээр гарах машины тоо 400-500 нэгжид хүрч байсан юм хэмээн baikal-daily.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Хаана хямд бараа тийшээ очиж бараа авах нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд ч рублийн ханш унасан байгаа болохоор Монголоос хямдхан байгаа хэн ч энэ боломжийг ашиглахыг л бодно шүү дээ.
j
Сая 4сарын 22-25ны хооронд Улаан Үдэ-д болсон үзэсгэлэнд оролцоод ирсэн. Ёстой манайхан улаан үдэ-г хилээр нүүлгэж оруулж ирж байналээ. Ёстой аймаар, вагон шиг оочирлочихсон, хүмүүс нь сууж багтхааргүйгээр машинууддаа идэж уух юм чихчихсэн, хил дээр шалгах гээд хаалгыг нь онгойлгоход бараг асгарч байналээ.
ereenii orlogo buuranguut xujaa erliizuud ingej yaraid bnuu daa
Сэлэнгийн наймачдын орлого багассан учир хилээ хаая гэж байна, буриадууд ирээд тэднээс бараа авахаа болио биз, ойгомжтой л байна
dotoodiin uildveriig demjihgui bolohoor hussen huseegui yavj l taarna
hulgaich zalhuu heveeree baival udahgui modoo barina barag baritsan shuu dee oorsdoo ajil hii yum hiij sur
Манайхан өөрсдөө тэнэг гэдгээ харуулж байгаан Баахан хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм шиг байна лээ. Үнэн тэнэг гарууд
ЭНЭ УЛСТӨРЧИД ЯМАР ХӨГИЙН АМЬТАД БАЙДАГ ЮМ БЭЭЭ ТА НАР ӨӨРСДӨӨ ОЛИГТОЙ УЛСАА АВААД ЯВСАН БОЛ ЮУ ГЭЖ ХАРЬ ГАЗАР РУУ ЗҮГЛЭДЭГ ЮМ БЭ ӨМНӨ НЬ ЭРЭЭНИЙГ МОНГОЛЧУУД ХӨГЖҮҮЛСЭН ГЭЖ ЭРГҮҮТЭЖ БАЙСАН ШДЭЭЭ!!!!!!!!!!! АРАЙ ЮМ АА
Жасрай гэдэг ёрөнхий сайдын балгаар олон жил визний асуудлаас болж хүмүүс орос руу явах нь цөөрсөн байсан. Одоо сайхан болжээ.Хоёр хөрштэйгээ адилхан зорчидог байх хэрэгтэй шүү дээ. Энэ сайн цаг ирж байгаагын дохио шүү.
эх сурвалж нь байна шүү дээ. Оросууд биднийг дооглож байна. хэ хэ хэ
manaihaas avax ym bxgui ym chini odoo yhv dee,
ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИИЖ БҮТЭЭЖ ЧАДДАГГҮИ ХҮМҮҮС ОДОО ЯАХАВ ДЭЭ БУСДЫН ХИИСНИИГ ХУДАЛДАЖ АВСААР МӨНГӨӨ БАРАХААРАА БОЛИХ БАИЛГҮИДЭЭ ТЭГЭЭД БАС ИХ ҮРЭЛГЭН ШҮҮ
сэтгүүлчдээ ийм худлаа юм бичихээ болиоч
эх сурвалж нь байна шүү дээ. Оросууд биднийг дооглож байна. хэ хэ хэ
Хахахахаха
ЖАВЗАН Ч ГЭХ ШИГ ЗОРИГТ Ч ГЭХ ШИГ ВИЗТЭЙ БОЛГОЁ Ч ГЭХ ШИГ.ХУЖАА РУУ ЯВАХАД ВИЗТЭЙ БОЛГОЁ ГЭХГҮЙ БАЙЖ. ТЭД ХУЖАА НАР БАЙХАА.
Сэлэнгийн наймачдын орлого багассан учир хилээ хаая гэж байна, буриадууд ирээд тэднээс бараа авахаа болио биз, ойгомжтой л байна
ereeniig ereenengrad bolgoson beleehen turshlaga bidend bna shuu dee odoo Ulaan-ud iig Ulaanangrad bolgono doo
manaih uildverlegch bish uchiraas hun, mungu gadagshaa garch bga ym daa
ИХ хурлын гишїїд їндэсний їйлдвэрээ ХЄГЖЇЇЛЖ дийлэхгїй байж ЧЄЛЄЄТ худалдааг боомилох гээд
Хамгийн их уншсан