Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Цэвэрлэх байгууламжийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцох уу


Ус сувгийн удирдах газар “Хот ба ус өдөрлөг” зохион байгууллаа. УСУГ-ын Техник хяналтын хэлтсийн дарга Г.Батхишиг өдөрлөгийг нээж, байгууллагаа товч танилцуулав. Тус байгууллага нь 1959 онд байгуулагдаж нийслэл хотын хүн амыг унд ахуйн стандартад тохирсон усаар тасралтгүй хангасаар ирсэн билээ. Өнөөгийн байдлаар тус газар нийт 1659 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын  усны хэрэгцээг долоон эх үүсвэрээс  586 км цэвэр усны шугамаар хангаж, хоногт дунджаар 150-160 мянган шоо метр ус түгээж буй юм. Мөн бохир усны 168.2 км шугамаар хоногт дунджаар 150-170 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулдаг ажээ.
Цэвэр усны долоон эх үүсвэрийн тогтоосон нийт нөөц нь хоногт 286 мянган шоо метр юм. Одоогийн байдлаар Нийслэлийн  цэвэр усны хоногийн хэрэглээ 152 мянган шоо метр байна. Цаашдаа 2020 онд хоногийн хэрэглээ 252 мянга болж  өсөх төсөөлөл бий. Энэ хэрэгцээг  бүрэн хангах  боломжтой гэж УСУГ-аас  хэлж байв.Түгээж буй усны чанарт эргэлзэх хэрэггүй бөгөөд, өөрийн лаборатороор өдөрт дунджаар 20-25 удаа, Монгол Улсын улсын стандарт MNS 0900:2005-ыг удирдлага бол­гон, усанд физик, хими, болон нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийдэг байна. Мөн Мэргэжлийн хянал­тын газраас давхар хяналт тавьдаг аж.

Ингээд байгууллагын товч танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, тоо баримттай танилцсаны дараа шинээр байгуулагдсан Нисэхийн цэвэр усны станцын зүг явлаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын 10 гаруй сэтгүүлч, тус газрын инженер, техникийн дөрвөн ажилтан суусан дунд оврын автобус замдаа сааталгүй явсаар 11 цагийн үед зорьсон газраа очлоо. Үүдэндээ  хориотой бүс гэсэн шонтой, өргөст тортой хашаагаар хүрээлүүлсэн нэг давхар шар өнгийн байшин байв. Үүдэндээ цагдаагаар хамгаалуулсан онцгой обьект руу нэвтрэхэд  дээд газрын зөвшөөрөл, регистрийн дугаар хэрэгтэй аж. УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн инженер Ш.Энхжаргал  “Тус станцыг  Нисэх орчмын иргэдийг цэвэр усны нөөцөөр  хангах зориулалтаар өнгөрсөн онд төсвөөс  2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж байгуулсан юм. Хоногт  22 мянга 500  шоо метр ус олборлох хүчин чадалтай. Нисэх орчим, Буянт-ухаа 1, 2 хорооллыг усаар хангах, шугам сүлжээ, эх үүсвэрийн цогцолбор ашиглалтад ороод үйл ажиллагаа нь жигдэрсэн. Одоогийн байдлаар хүчин чадлынхаа 10 хувь буюу хоногт 1500-2000 мянган шоо метр ус хэрэглэгчдэд нийлүүлдэг. Эх үүсвэрийн онцлог нь бүрэн автоматчлагдсан” гэж тайлбарлав. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн цаашдаа  Нисэх, Яармагийн чиглэлд томоохон төвлөрөл  бий болох нь тодорхой болсон билээ. Ийм  үед цэвэр усны асуудлаа урьдчилан шийдсэн нь сайшаалтай санагдсаныг нуух юун. Бидний  дараагийн очих ёстой газар бол Яармагийн цэвэр усны станц. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хойно орших тус станцыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA”-гийн 22.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар  өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад оруулжээ. Энэ станц Яармагийн шинэ хорооллыг цэвэр усаар хангах учиртай. Хашаандаа нарны зайн хураагуур байрлуулснаар цахилгаан тасарсан үед удирдлагын системийг  4-5 цаг тасралтгүй хангах боломжтой. Цацраг хэлбэрийн гүний худаг нь Монголдоо анхных болжээ. Тухайлбал, 6000-ын диаметртэй нэг л том гүний худаг байна.  Тэндээсээ найман зүг рүү цацраг хэлбэрээр салбарласан хоолойтой. Нэг цацрагийн урт нь 22 метр. Найман хоолойгоор усаа татан, усан сандаа төвлөрүүлдэг  аж. Одоо хүчин чадлын нэг хувийг ашиглаж байгаа бөгөөд шинэ Яармаг хороолол баригдах үед найдвартай усаар хангахаар төлөвлөгджээ.
Яармагийн гүүрний наана орших,  гурван давхар, цэнхэр өнгийн  цомхон байшин бол УСУГ-ын Сургалтын төв юм. УСУГ-ын ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах зорилгоор  2012 онд байгуулжээ. Мөн усны музейгээр дамжуулан ЕБС-ийн сурагчдад, мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд  усыг зохистой хэрэглэх сургалт явуулдаг. Механик, гагнуурын, цахилгааны, компьютерийн  гэсэн дөрвөн тэнхимтэй. Сургалтын таван инженертэй, номын санч, зохион байгуулагч менежер гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Жилд дунджаар 120 орчим хүнийг шинээр мэргэжил олгодог ба өөрийн инженер, техникийн ажилтнуудад давтан сургалт явуулдаг байна.

Энэ Сургалтын төвтэй танилцсаны дараа тус газрын шүдний өвчин болсон урьдчилсан цэвэрлэх байгууламж руу хөдөллөө. Хан-Уул дүүргийн Үйлдвэр комбинатад орших “Харгиа” /хуучин нэрээр/ байгууламжийн хашаагаар ороход тийм гэхийн аргагүй “гоё” үнэр угтан авав. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгаад НИТХ-ын 89 дүгээр тогтоолын дагуу 2013 оны наймдугаар сараас эхлэн УСУГ-ын харьяа болсон тус газрын зовлон их. Арьс, шир, ноос ноолуурын 28 үйлдвэрүүдийн хэрэглэсэн бохир усыг цэвэрлэж Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх  үндсэн үүрэгтэй. 1972 онд байгуулагдсанаасаа хойш техникийн дорвитой шинэчлэл хийгдээгүй  энэ цэвэрлэх байгууламжийн бүх тоног төхөөрөмж  мууджээ. Техникийн бүрэн шинэчлэл хийхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатайг Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн дарга Б.Сүхбаатараас асуухад “Өмнө ганц нэг тоног төхөөрөмжийг хөрөнгийн бололцоондоо тохируулан шинэчилдэг байсан. 35-40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж, шугам хоолой, барилга байгууламжаа иж бүрэн шинэчлэх тооцоо бий” гэсэн билээ.

Ажилчдын эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх талаар хэрхэн ажиллаж байгааг асуухад “Манайх 43 хүний орон тоотой. УСУГ-т шилжиж ирэхээс өмнө байдал маш хүнд байсан. Нэг хэсэг хүн тогтдоггүй байсан. Олон жил ажилласан хүн цөөн. Хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах, хор саармагжуулах сүү өгөх зэргээр байдал арай дээрдсэн. Манай ажлын байр хэвийн бус нөхцөлд тооцогддог. Эрүүл мэндийн судалгааны төвд хүсэлт тавьсан” гэлээ. Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцсан цаг хүрэхгүйн хугацаанд өнөөх “гоё” үнэр нь хувцсанд шингэснийг бодоход тэнд байнга ажилладаг ажилчид ямар хүнд нөхцөлд байдаг нь ойлгомжтой юм. “Эрүүл мэндийн судалгааны төв” судалж үзээд хортой нөхцөл гэж тогтоож өгвөл тэнд ажиллагсдад нэмэгдэл цалин олгох боломжтой болох юм. Ингээд УСУГ-аас зохиосон “Хот ба Ус” өдөрлөг өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан