ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.ГАНБОЛД: ХУУЛИЙН ХУГАЦААНДАА ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧ НАРТ “ШИРҮҮХЭН” ХАНДАНА
-Энэ жилээс автотээврийн хэрэгслийн татвар хураах ажлыг шинэ системээр явуулах болсон. Энэ ажлын үр дүн хэрхэн гарч байна вэ. Өнөөдрийн байдлаар нийт төвлөрүүлэх ёстой мөнгөнийхөө хэдэн хувийг төвлөрүүлээд байна вэ?
-НИТХ-ын тогтоол гарч энэ жилээс автомашины улсын дугаарын сүүлийн орон тооноос хамаарч татвар төлөхөөр болсон. Энэ нь хэт ачааллыг бууруулах үүднээс зохион байгуулсан ажил. Өмнө нь манай жолооч нар татвараа төлөхгүй явсаар тавдугаар сарын сүүл болоход төлөх гэж бөөн дараалал, чирэгдэл үүсгэдэг байсан. Шинэ тогтоол хэрэгжиж эхэлснээр үр дүнгээ өгч байгаа гэж харж байна. Учир нь, манай татварын газар нийт төвлөрүүлэх ёстой татварынхаа 20 гаруй хувийг төвлөрүүлсэн.
Жолооч нар ухамсартай болсон байна. Өмнө нь дандаа цагийг нь тулгаж бөөн чирэгдэл болгодог байсан. Манай газар ч жолооч нарт чирэгдэл багатай үйлчлэхийн тулд өөр газруудад салбар гаргаж ажилчдаа илүү цагаар ажиллуулдаг байсан шүү дээ. Тогтоолын нэг эерэг тал нь нэгдүгээр сард татвараа төлөх ёстой байсан жолооч одоо хүртэл төлөөгүй байвал ямар нэгэн торгууль шийтгэл байхгүй. Харин ирэх жилээс торгууль ногдуулах юм.
-Энэ жил нийт хэдэн төгрөг төвлөрүүлэх зорилттой вэ. Мөн жолооч нар бидний татварын мөнгөөр юу хийгээд байна вэ хэмээн шүүмжилдэг. Энэ тухайд?
-Одоо дулаарч зам барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнийг замын санд төвлөрсөн мөнгөөр гүйцэтгэдэг. Энэ санд мөнгө эрт орж ирвэл нийслэлийн зам засварын ажил эрт эхэлж жолооч нар зассан сайхан замаар явна гэсэн үг. Тиймээс ч татвар төлөх хуулийн хугацааг зургадугаар сарын 1 гэж тогтоосон.
Энэ хугацаанаас хойшилбол нийслэлийн зам засварын ажил удааширна. 2015 онд замын санд 22 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гарсан. Шинэ тогтоол гарснаар өмнөх жилүүдтэй харьцуулахад замын санд эрт мөнгө төвлөрч байна.
-Нийт төвлөрүүлэх ёстой мөнгөний 20 гаруй хувийг төвлөрүүлсэн гэлээ. Тэгэхээр сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байхад 80 гаруй хувийг төвлөрүүлнэ гэхээр бас л бөөн дараалал болох вий дээ. Ер нь, хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй жолооч нарт ямар хариуцлага тооцох вэ?
-Энэ жилийн хувьд таван сарын хугацаанд жолооч нарт татвараа төлөх талаар сануулсан. Иймээс хуулийн хугацаа хэтрүүлэх юм бол хатуу хариуцлага тооцно. Замын цагдаагийн газраас хяналт тавьж татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн мөнгөн торгууль ногдуулна. Энэ жил хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй жолооч нарт “ширүүхэн” хандана гэдгийг сануулъя.
-Зарим жолооч миний машин хэдэн жил замын хөдөлгөөнд оролцоогүй юм чинь татвар төлөхгүй гэдэг. Ер нь, автомашиныг татвараас чөлөөлөх заалт байдаг уу?
-Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн бүр татвараа төлөх үүрэгтэй. Энэ бол өмчийн татвар. Та тээврийн хэрэгсэлтэй учир татвар төлж байгаа гэсэн үг. Гурван жолооч байна гэхэд хоёр нь татвараа төлсөн, нэг нь төлөөгүй замын хөдөлгөөнд оролцоод байвал энэ нь иргэдээ ялгаварлан гадуурхсан хэрэг болно. Адилхан замын хөдөлгөөнд оролцож зам ашиглан эвдрэл үүсгэж байгаа л бол жолооч нар бүгд татвараа төлөх үүрэгтэй.
Жолооч нар ч одоо бие биедээ шаардлага тавьдаг болсон байна билээ. Бүгд татвараа төлөөд арвин мөнгө цуглах юм бол хотын зам аятайхан болно гэдгийг иргэд ойлгодог болж. Нөгөө талаас зам ашиглалтын төлбөр гэж авдаг. Хэрэв зам ашиглахгүй автомашин нь ямар нэг банкны барьцаанд эсвэл яваагүй бол түүнийгээ нотолж авто зам ашигласны төлбөрийг төлөхгүй байж болно. Жолооч нар албан татвар, зам ашигласны төлбөр гэдэг нь хоёр өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Өмнөх жилүүдэд татвар хураалтыг салбар цэг гаргаж илүү цагаар ажиллуулдаг байсан. Энэ жилийн хувьд ингэж ажиллуулах уу?
-Үгүй ээ. Ямар ч нэгдсэн төв ажиллуулахгүй. Тиймээс жолооч нарыг хуулийн хугацаандаа авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын, авто зам ашигласны төлбөрөө төлөөрэй гэдгийг хэлье.
Одоо бол бүх оношлогооны болон бүртгэлийн цэгүүдэд манай ажилчид ажиллаж татвараа хурааж байна. Мөн бүх дүүргийн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүрч үйлчилж байгаа.
Автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх хуулийн хугацаа тавдугаар сарын 31-нд дуусгавар болно. Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Б.Ганболдтой ярилцлаа.

0 Сэтгэгдэл