ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Шүлхий гарсан аймгуудад 1,5 сая тун вакцин хүргүүллээ
Ховд аймгийн Булган суманд 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр шүлхий өвчний сэжиг илрэн, гуравдугаар сарын 4-ны өдрийн лабораторийн шинжилгээгээр гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогджээ. Үүнээс хойш уг аймгийн Булган, Үенч сумдын дөрвөн голомтонд нийт 922 мал өвчилсөн байна. Шүлхий өвчнөөр гуравдугаар дугаар сарын 14-ны өдрөөс хойш шинээр мал нэмж өвчлөөгүй тул уг өвчинтэй тэмцэх стратеги, зааврын дагуу тавдугаар сарын 4-ны өдөр хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна.
Булган, Үенч сумын эрсдэлтэй бүс нутгийн уг өвчинд мэдрэмтгий мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198,7 мянган тун вакцинаар I ээлжийн вакцинжуулалтад хамруулжээ.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2015 оны төлөвлөгөөт арга хэмжээнд зориулан нийт 1,5 сая тун вакциныг тендерээр худалдан авч Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд хамруулахаар хуваарилан хүргүүлсэн байна.

0 Сэтгэгдэл