ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Визгүй болсноор ОХУ руу зорчигчдын урсгал 30 хувиар өсчээ
munharsan maluud heden zuunii tursh tovdiin shar huvalzuud manjiin har huvalzuudiig tejeej hogjuulsen. odoo tsagt ereen ulaan uud 2-g hogjuulne. uhriig zorij ireh hungui
Энэ оноос эхлэн ОХУ-д зорчиход визгүй болсон билээ. Ингэснээр тус улсад зорчих Монгол иргэдийн тоо өсч буй юм. Жишээ нь Цагаан сарын өмнө хойд хөршийг зорьж бараа, бэлэг дурсгал цуглуулах гэсэн иргэдийн цуваа огцом нэмэгдэж Монгол, Оросын хил, гааль ачааллаа даахгүйд хүрсэн. Урд нь визтэй байсан үед зуны улиралд Итгэлт хамбад мөргөх, Байгаль далайд аялах иргэдийн цуваа эрс өсдөг байв. Тэгвэл визгүй болсноор энэ зун Итгэлт хамбын Иволги дацан, Байгаль нуурийг зорих иргэдийн цуваа нэмэгдэх нь дамжиггүй. Эдгээр эргэл мөргөлчдийг хүссэн газарт нь саадгүй, аюул осолгүй хүргэх, гэр оронд авч ирэх гол үүргийг энэ онд 90 жилийн ой нь тохиож буй Авто тээврийн салбарынхан гүйцэтгэх учиртай. Ийм ч учраас Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд, сэтгүүлчдийн баг ОХУ-ын Буриадын мэргэжил нэгт нөхөдтэйгээ ажил хэргийн уулзалтын аялал хийгээд ирлээ. Энэ багийг Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Т.Баясгалан ахлан явлаа.
Одоогоор ОХУ-ын талаас долоо хоногийн дөрвөн өдөр, Монголын тал гурван өдөр аялалын автобус явуулж байна. Хэрэв зорчигчдын тоо эрс өсвөл ачаалал ихтэй талаас нэмэгдэл автобус гарган үйлчлэх ажээ.
Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр Монгол Улс, ОХУ-ын Буриадын хооронд аялал жуулчлал эрхлэхэд нэг үнэ тарифтай, ижил маршруттай, нэг цагийн хуваарьтай байхаар тогтжээ. Тухайбал, нэг зорчигчийн тасалбар 1500 рублийн ханштай байна. Өчигдрийн байдлаар нэг рубль 40 төгрөгтэй тэнцэж байлаа. Үүнийг шилжүүлэн тооцвол 60 мянган төгрөг болж буй юм.
Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ОХУ-ын Буриадын талын мэргэжил нэгт нөхөдтэй ажлын уулзалт хийлээ. Энэ үеэр ОХУ-ын Буриадын жуулчин тээврийн “Восток транс” компанийн захирал Александар Мадасов “Манай компани ОХУ-даа 18 чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Бас Улаанбаатар-Улаан-Үд хотын хооронд үйлчилгээ эрхлэж байна. Монгол автобус долоо хоногийн гурван өдөр явдаг. Зорчигч ихтэй үед нэмэгдэл автобус гаргадаг. Монгол Улс, ОХУ-ын хооронд визгүй болсноор зорчигчдын урсгал 30 орчим хувиар нэмэгдсэн” хэмээн ярьлаа.
Улаан-Үд дэх авто вокзалын дарга Педрова Анжелика “Манай вкозал байгуулагдаад хагас сар өнгөрч байна. Шинэ вкозал барьж байгаа. Энэ оны сүүлчээр ашиглалтад орно. Бид зөвхөн билет борлуулах, зорчигчийн урсгал ихссэн үед нэмэлт автобус гаргах ажил хариуцдаг. Билетийн захиалгаа нэг сарын өмнө өгөх ёстой” гэсэн юм.
ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын ОАО “У-У ГАТП №3” авто оншлогооны төвийн ерөнхий захирал Павел Никифорович “ЗХУ улсын үед манай төв өдөрт 500 авто машин үзлэг оношлогоонд оруулж байлаа. Тэгэхдээ талх, сүү, мах тээвэрлэх болон аж үйлдвэрт ашиглах бүх авто машины үзлэг оношлогоо хийж байсан. Гэвч нийгэм өөрчлөгдөх үед уналтад орсон. Энэ хүнд хэцүү үеийг даван туулж зах зээлийн зарчмаар ажиллаж байна. Ингээд авто машины оношилгооноос гадна үйлчилгээ эрхлэх болсон. Одоо 30 авто машинаар Хятад, Улаан-Үд хотын хооронд ачаа тээвэрлэж байна. Бид Монголын талтай хамтарч авто тээврийн үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байгаа. Манай авто оношлогооны төв 4000 ам метр талбайтай зогсоол бий. Ингээд суудлын авто машины оношлогоо, засвар үйлчилгээ хийдэг. Өнөөдрийн байдлаар 470 авто машин оношлоод байна” гэлээ.
“Зэлтэрийн зам” ХХК-ийн захирал Д.Лхагвачулуун “Манай компани 2007 онд байгуулагдсан. Тэгээд 2009 оноос хойш Сүхбаатар-Иволгийн дацан-Улаан-Үд хот-Байгаль нуурын чиглэлд жуулчин тээвэрийн үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 45 хүний суудалтай жуулчин тээврийн 12 автобус, жижиг оврын хоёр автобустай 30 жолоочтой үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани Улаан-Үд хотын Бурятия зочид буудал, Байгаль нуурын “Байкальские зори” жуулчны баазтай гэрээ байгуулан хамтран ажилладаг. Сүхбаатар-Ивлогийн дацан-Улаан-Үд-Байгаль нуурын гурван шөнө дөрвөн өдрийн аялалын бүх зардлыг компани хариуцахад нэг хүний 270 мянган төгрөг болно. Хамт олноороо аялагчдад 10-15 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Мөн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотоос очиж авах, хүргэж өгөх үйлчилгээ бий” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
2016.03.17