Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Барилгын 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлэв

Барилга барихдаа удаа дараа осол, зөрчил гаргаж мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийг биелүүлээгүй  барилгын 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах, түтгэлзүүлэх саналаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар БХБЯ-нд хүргүүлжээ. Үүнд ,

-"НИЙСЛЭЛ ӨРГӨӨ" ХХК: Угсралтын ажлын явцад шаардлага хангахгүй шат, тандан, хамгаалах хэрэгсэлгүйгээс гурван хүний амь нас эрсэдсэн, нэг хүн хүнд бэртсэн.

-"БО БЭ КОНСТРАКШН" ХХК: Дүүжинт өргүүрийн дээвэр дэх гаоны бэхэлгээний боолт мултарч, тросс суларчны улмаас өндрөөс унаж гурван хүний амь нас эрсэдсэн.

-"ЧАНДМАНЬ ЦАМХАГ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй угсралтын ажил гүйцэтгэсэн.

-"ИХ НАЯД ХӨГЖИЛ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөшөөрөлгүй, магадлалгүй зураг төслөөр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй.

-"ЭРЭЛТ ИМПЕКС" ХХК: Угсралтын ажлын явцад захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүрэг хангалтгүй биелүүлсэн, хэв хашмалын гадна тулаасыг хийгээгүй.

-"ТАЙГАМ АЛТАЙ" ХХК: Ажлын байрны аюулгүй байдлын нөхцөл бүрдээгүй, лифтний хонгилын хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй.

-"ЕСҮЙ ОРДОН" ХХК: Барилгын тухай хууль болон бусад дүрэм журмыг ханган ажиллаагүй.

-“Тен тен” ХХК, “Суурь” ХХК, “Говь гурван сайхан” ХХК, “Назу констракшн" зэрэг компанийг нэрлэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан