ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Нүүрсний экспорт өсөх хандлага алга
Уул уурхайн яамнаас өнөөдөр "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлыг хийлээ. Энэ үеэр дөрөвдүгээр сард уул уурхайн салбарт явагдсан гол үйл ажиллагааны мэдээллийг танилцуулсан юм. Энэ оны эхний гурван сарын байдлаар салбарын гол нэрийн бүтээгдэхүүний статистик тоо баримтыг сайд Р.Жигжид мэдээллээ. Манай улс энэ оны эхний 3-н сард 5.8 сая тонн нүүрс олборлож, 3.2 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 490 мянган тонноор буурсан байна. Уг нь уул уурхайн яам энэ оны эхний 3-н сард 4.9 тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байжээ. Сүүлийн хоёр жилдээ нүүрсний экспорт байнгын хэлбэлзэлтэй байгаа.
Цаашид ч нүүрсний экспорт унаж мэднэ гэсэн тооцооллыг салбарын сайд нь өглөө. Харин гадаад хамтын ажиллагааг сайжруулах нь энэ салбарын ажилд нааштай үр дүн үзүүлнэ гэж энэ хурлын үеэр хэллээ. Үүний тулд дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох Их долоо улсуудын санаачлагаар хөгжиж байгаа орнуудын гэрээ хэлцэл хийхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг бэхжүүлэх зорилготой Их долоо-Коннекс Монгол санаачилгыг эхлүүлжээ. Мөн гацууртын уурхайн ордын төсөл дээр Германы гурван хуульчтай хамтран ажиллахаар болсон юм байна.

0 Сэтгэгдэл