Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Д.Мэндбаяр: Аяллын шинэ маршрут нээнэ

Энэ жилийн жуулчны улирал эхэлж байгаатай холбогдуулан УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны захирал Д.Мэндбаяртай ярилцлаа.

-Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд аялал жуулчлалын улирал эхэлж байна.Танай товчоо аялагчдад энэ жил ямар аялал болон үйлчилгээг шинээр санал болгож байгаа вэ?

-ОХУ руу манай улсын иргэд визгүй зорчих болсонтой холбогдуулаад шинээр аяллын маршрут нээх сайхан боломж нээгдэж байна. Тиймээс бид энэ чиглэлээр ажил хэргийн хэд хэдэн уулзалт хийж, хөрш төмөр замынхантайгаа зарим тохиролцоонд хүрсэн. Мөн энэ хүрээнд үнийн судалгаа ч хийлээ.Энэ долоо хоногийн сүүлчээс бид шинэ аяллын маршрутаа нийтэд зарлан аяллаа эхлүүлэхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн долоо хоногт бид Улаан-Үүдэд томилолтоор ажиллаад ирсэн.

-Ямар аяллууд шинээр нээх гэж байгаагаа тодруулна уу?

-Дөрөвдүгээр сарын  18-нд Оросын төмөр зам, Хөх хотын төмөр зам, УБТЗ-ын зорчигч тээвэр болон аялал жуулчлалын төлөөлөгчид оролцсон ажил хэргийн уулзалт Улаанбаатарт боллоо. Оросын төмөр замынхантай хоёр зүйл дээр тохирсон байгаа. Тухайлбал, Баасан гаригийн Москва-Улаанбаатарын галт тэргэнд аялал жуулчлалын  1-3 вагон холбоод Улаан-Үүд чиглэлд аялуулах аяллын маршрут нээе гэж тохирсон. Энэ вагон Баасан гаригийн 16.25 цагт Улаанбаатараас хөдлөөд Бямба гаригийн  07.00 цагт Улàан-Үүдэд очих юм. Аялал жуулчлалын вагон маань Улаан-Үүдэд салж үлдээд Ням гаригийн 16.30-д Улаанбаатар руу хөдөлнө гэсэн үг. Энэ хугацаанд аялагчид Итгэлт хамбад мөргөх, Улаан-Үүд хотоор аялах бүрэн боломжтой.
Мөн Олон улсын галт тэргэнд  1-2 вагон холбоод Эрхүү рүү аялуулахаар төлөвлөж байна. Уг аяллын вагон нь буцахдаа Москвагийн галт тэргэнд холбогдоод ирэх юм. Ийм хоёр асуудал дээр тохиролцож, протоколд Замын тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган гарын үсэг зурсан. Уг аяллын хүрээнд бид Улаан-Үүдийн, буудал, зоогийн газар зэргийн үнийг судалсан. Одоо бид хэд хэдэн хувилбараар хөтөлбөр гаргаад Итгэлт хамбад мөргүүлэх, Байгаль нуурын чиглэлд аялуулж болох юм. Ийм шинэ аяллыг бид нээх гэж байна.

-Хойд хөрш руу аялах аяллын хувьд визгүй болсон нь нөлөөлсөн нь тодорхой. Тэгвэл урд хөршийн аяллын хувьд?

-.Өнгөрсөн онд бид нэлээд жуулчдыг хүлээж авсан. Энэ чиглэлээс ирэх жуулчдын тоо  2-3  дахин өсөх хандлагатай байна.Тийм учраас манай Аялал жуулчлалын товчооноос Гадаад харилцааны яамны Консулын газарт албан ёсны хүсэлт гаргасны дүнд Хятадаас ирэх жуулчиддаа тодорхой хөнгөлөлтүүд үзүүлэх сайхан боломж бүрдээд байна. Тодруулбал, манай аялал жуулчлалын урилгаар Хятадын жуулчид Эрээн,  Хөх хотын консул, Бээжин дэх Элчин сайдын яамнаас виз авах бол 1-10 хүн 25 хувийн хөнгөлөлттэй, 10-аас дээш хүнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм. Энэ нь бидэнд жуулчдыг татах бас нэгэн боломжийг бүрдүүлж өгнө гэж үзэж байгаа.Сурталчилгаагаа ч хийж эхэлсэн. Мөн өнгөрсөн онд бид Хөх хотын төмөр замын аялал жуулчлалын компанитай хамтран  “Талын од” аяллыг нэг удаа Хөх хот-Улаанбаатар маршрутаар хийсэн.Тухайн аяллаар 192 жуулчин хамрагдсан. Өнөө жил уг аяллыг хоёр удаа зохион байгуулахаар ярьж тохирсон. Дээр нь, боломж байвал уг аяллыг Эрхүү, Байгаль нуур маршрутаар аялуулах боломжийг судалж үзэхээр болсон. Энэ талаар Оросын талтай ярьж тохирч байна.

-Танай Аялал жуулчлалын товчооны үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ зарим талаар өргөжиж байгаа.Тухайлбал, Соёлын ордон танай харьяанд ирсэн. Ажил үйлчилгээ нь ямархуу явж байна вэ?

-Тиймээ, Замын захиргааны шийдвэрээр энэ оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөс Дуу бүжгийн чуулгыг татан буулгаж, Аялал жуулчлалын товчооны харьяанд  “Соёлын ордон” нэртэйгээр шилжүүлсэн. Энэ байгууллагын үүрэг чиглэл, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсноор төмөр замчдад урлаг соёлоор үйлчлэхийн зэрэгцээ энэ үйлчилгээгээ жуулчдад түлхүү хүргэх бодлого  хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан