ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Засгийн газар: “Хан Ресурс” хэлэлцээрээ цуцалсан
Арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд заавал биелүүлэх үүрэгтэй. Харин бид “Хан Ресурс” компанитай арбитраар шүүхдэлцээд таван жилийн дараа 100 орчим сая ам.долларын “өрийн бичигтэй” хоцров. Гэхдээ Засгийн газар “Хан Ресурс” компанийн нэхэмжлэлийг барагдуулах шүүхийн шийдвэрийг гардан аваад сар гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрсэнгүй. Юу гэвэл, нэгэнт төлөх нь тодорхой 100 гаруй сая ам.долларыг ямар замаар барагдуулах талаар хоёр тал шийдэлд хүрээгүй байгаа юм. Үүгээр барахгүй “Одоо хүртэл шийдвэрээ хүчингүй болгуулах, эсвэл шаардлагатай бусад арга хэмжээг авна” зэрэг мэдэгдлээр ард түмний “100 сая ам.долларыг хэн төлөх вэ” гэсэн асуултыг аргацаасан хэвээр байна. Шүүх хурлаас өмнө ч гэсэн Засгийн газар “Бидэнд шүүхэд ялах тодорхой баримт байгаа. Олон улсын арбитрын шүүхэд бэлтгэж олон улсад нэр хүндтэй хуулийн компани хөлсөлсөн” гээд “додигор” байсан ч Засгийн газар юуг ч нотолж чадалгүй, ялагдсан.
Ингээд “Хан Ресурс” компани эдийн засгийн нөхцөл хүндхэн үед манай улсаас 100 сая ам.доллараа “өнөө, маргаашгүй өг” гэж шавдуулж эхэллээ. Бидэнд мөнгийг бэлнээр өгөх ямар ч боломж байхгүй нь ойлгомжтой учраас тус компанийн мэдэлд байсан Дорнодын ураны ордын лицензийг эргүүлэн өгөх эсвэл өөр хөрөнгө оруулагчид “борлуулан” шүүхээр оноосон мөнгийг барагдуулах зэрэг бүдүүвч зураглал бий. Гэхдээ энэ хувилбараас лицензийг буцаан олгох гэдгийг бүр мөсөн хассан ч болно. Учир нь Засгийн газар “Чингис”, “Самурай” зэрэг бондын эргэн төлөлтийн өрийн дарамт ирэх жилээс эхлэх гэж байгаа үед “Хан Ресурс”-тай ямар нэгэн байдлаар зөвшилцөж, харилцан ашигтай байдлаар хэлэлцэхээр энэ сарын 21, 22-ны өдөр зөвшилцөлд орсон юм. Гэвч эв зүйгээ олж чадаагүй талаар Засгийн газар, Хууль зүйн яам өчигдөр мэдэгдэл гаргалаа. “Хан Ресурс”-ын хувьд энэ хэлэлцээрийн талаарх мэдээллийг албан ёсны сайтдаа энэ сарын 23-ны өдөр байрлуулсан бөгөөд “Монгол Улсын Засгийн газраас нөхөн төлбөрөө гаргуулан авч хувьцааны үнээ өсгөх чиглэлд анхаарч байгаа” гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн байв. Энэ нь 100 сая ам.долларын өрөө лицензээр солих ямар ч сонирхолгүй байгааг илтгэж байгаа нь дамжиггүй.
Үүнээс гадна “Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Доак Монголд нас барсан нь үнэн болохыг ЦЕГ-аас нотолсны дараагаар “Хан Ресурс” компани мэдэгдэл гаргасан юм. Энэхүү мэдэгдлийн гол санаа нь “Жим Даокийн оруулсан хувь нэмэр компанид асар их. Тэр бол маш онцгой нэгэн. Ноён Даок Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын хоёр дахь цуврал дууссаны дараа Канад дахь гэр рүүгээ нисэхээр Улаанбаатар хот дахь зочид буудалд саатаж байхдаа нас барсан” гээд түүнийг Монгол Улсын Засгийн газартай ямар хэлэлцээрт орж, ямар болзол тавьсан талаар мэдээллийг харахыг зөвлөсөн байв. Харин тэрхүү мэдэгдлийн гол санаа нь Жим Даок Монгол Улсын Засгийн газраас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжилсэн мөнгийг гаргуулан, хувьцаа эзэмшигч нарынхаа хувьцааны үнэ цэнийг өсгөх агуулгатай байсан юм.
Харин манай улс ямар шийдэлд хүрэхээр хэлэлцээр хийх гэж байгаа талаар тодорхой мэдээлэл гаргаагүй ч хэлэлцээр амжилтгүй болсон гэдгийг өчигдөр албан ёсоор зарлалаа. Тэрхүү мэдэгдэлд “2015 оны гуравдугаар сарын 2-ны өдөр гарсан олон улсын арбитрын шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, “Хан Ресурс” компанийн хооронд 2015 оны дөрөвдүгээр сарын 21, 22-нд харилцан тохиролцох хэлэлцээр хийлээ. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар энэхүү асуудлыг эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж байсан боловч “Хан Ресурс” компанийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нэг талын санаачилгаар 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд цуцалсан болно. Энэ үйлдэл нь “Хан Ресурс” болон тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ашиггүй үр дүнг бий болголоо. Арбитрын шийдвэрийг албан ёсоор хүргүүлээгүй байгаа боловч нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно” гэж бичжээ.
Давж заалдах бол цаг нь явж эхэлсэн
Засгийн газрыг арбитрын шүүхэд бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Шүүхийн шийдвэр дөнгөж өчигдөр гарлаа. 100 хуудас бүхий материал ирсэн учир танилцаж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс дараагийн шатанд давж заалдах, нөгөө компанитайгаа гэрээ хэлцэл хийх гээд бүх боломж нь бий” гэж шүүхийн шийдвэр гарсны дараа мэдэгдэж байсан юм. Тэгвэл хэлэлцээр амжилтгүй болсноор бид давж заалдах боломжтой гэсэн төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн үгээр “тайвширч” болох нь. Юутай ч, давж заалдах гомдлыг гардан авснаас хойш 90 хоногийн дотор давж заалдах гомдлоо арбитрын шүүхэд гаргах боломжтой гэнэ. Тэгвэл Засгийн газар арбитрын шийдвэрийг гуравдугаар сарын 3-ны өдөр гардан авсан гэвэл бидний давж заалдах гомдол гаргах цаг явж эхэлжээ…
104 сая ам.долларын өртэй байна
Монгол Улсын Засгийн газар “Хан Ресурс” компанид өнөөдрийн байдлаар 104 сая ам.долларын өртэй байна. Үүний 80 сая ам.долларыг нь Парис дахь олон улсын арбитрын шүүхийн “Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний гэрээгээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтаа зөрчсөн. Улмаар компанийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар 80 сая ам.долларын хохирол учруулсан” гэж үзсэн шийдвэрийн дагуу төлөх ёстой болсон юм. Мөн арбитрын шүүхээр хэрэг эцэслэх хүртэл “Хан Ресурс” компанийн гаргасан зардал болох 9.1 сая ам.долларыг манай улсын Засгийн газар төлөх ёстой. Үүн дээр олон улсын зээлийн хүү зэрэг нэмэгдэж 104 сая ам.долларын өртэй болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл