Америкийн Бэй Аэриагийн монголчууд 15 дахь жилдээ баяр наадмаа тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Ирэх сарын 7-нд болох баяр наадмаа
Сан-Франциско хотын Голден гэйт паркт хийхээр болсон байна. Монгол эзэдтэй олон нийтийн байгууллагууд хамтран зохион байгуулах наадмын үеэр олон арга хэмжээ болох гэнэ. Одоогоор наадмын комиссынхон ямар арга хэмжээ зохиох талаараа ихэд нууцалж байгаа ч монголчуудаа санаа бодлоо нэмэрлэхийг уриалжээ. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 хүчтэн зодоглосноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Увс аймгийн арслан Х.Цагаанбаатар торолгүй тав давж түрүүлэн түрүү бөхөөр тодорч байсан бол Өвөрхангай аймгийн заан Өнөржаргал үзүүрлэж шөвгийн дөрөвт залуу бөх Ё.Отгонбаяр, Чагнаадорж нар шалгарч байв.