Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажил эхэллээ

2015-2025 оны хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлох үзэл баримтлалын хүрээнд  салбарын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.

Ажлын хэсгийг ХХААЯамны СБТГ-ын дарга Л.Чой-Иш ахалж,  МАА-н салбарын мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг  оролцуулан  анхдугаар хуралдаанаа хийлээ.

Уг  төлөвлөгөөг шинэчлэх шаардлага байгааг Засгийн газрын хэрэгжүүүлэгч Агентлаг МЭҮГ-ийн Мал үржлийн хэлтэсээс 21 аймагт явуулсан судалгааны асуулга, ХХААЯ-ны Стартегийн бодлого, төлөвлөлтийн газартай хамтран зохион байгуулсан 6 удаагийн хэлэлцүүлэгийн явцад гарсан санал, шүүмжийн үр дүн харуулсан байна. Энэ чиглэлээр явуулсан судалгаа, асуумж, хэлэлцүүлэгт бүх  аймгийн ХХААГ, 10 аймгийн 123 сумын 4818 малчин, МААЭШХ болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна.

Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулснаар Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын малын үүлдэр, угсааг шинжлэх ухааны үндэслэлтэй  сайжруулах,  тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангах ач холбогдолтой юм.

1 Сэтгэгдэл
хаана байна тэр төлөвлөгөө нь
Хамгийн их уншсан