Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Их ялалтын 70 жилийн ойд зориулсан дурсгалын зоос гаргажээ


Монгол банк Аугаа их Эх орны дайны түүхт 70 жилийн ойд зориулсан 500 төгрөгний дурсгалын зоос гаргасан байна.
Монгол банкны гаргасан дурсгалын зоосны нүүрэн талд төв банкны бэлгэ тэмдэг, үндэсний бичгээр “Монгол Улс” гэж бичээд доор нь “500 төгрөг” «MONGOLIA 25 gr 925 SILVER» гэж бичжээ.

Харин ар талд нь Кремлийн цамхагийн дээгүүр ёслолын буудлага болж байгаа дүрсний доогуур георгиевын туузан дээр Эх орны дайны одон, мөнхийн галын хажууд “1945-2015” гэж бичсэн бол  зүүн гар талд “70 лет Великой Победы” гэсэн бичээсийн “0”ийг лаврын навчаар чимсэн байна.
925-ын сорьцтой мөнгөөр урласан дурсгалын зоос 38,61 мм-ийн диаметртэй, 25 грамм жинтэй юм байна. Нийт 2500 ширхэг үйлдвэрлэсэн дурсгалын зоосыг 5200 төгрөгөөр худалдах юм байна.

Монгол улс Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот улсын холбоотон байж мөнгө, дулаан хувцас, хүнс, мал, цэргийн техникээр оросуудад тусалж байсан юм. Мөн 1945 оны наймдугаар сард Монгол Улс японы эсрэг дайн зарлаж 80 мянган хүнтэй арми нь Манжуурыг чөлөөлөх дайнд оролцсон байдаг. Чөлөөлөх дайны үед монголын гурван цэрэг БНМАУ-ын баатар цол хүртэж 200 цэрэг амь үрэгдсэн бол 300 хүн Улаан армийн бүрэлдхүүнд байлдахаар өргөдлөө өгч байжээ.
Чөлөөлөх дайны дараа Хятад улс Монголыг анх удаа тусгаар тогтоносон улс гэж хүлээн зөвшөөрсөн юм хэмээн http://coinsplanet.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан