Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ХХАА-н сайд Р.Бурмаа Төв аймгийн тариаланчдын зөвлөгөөнд оролцлоо


ХХААЯ  тариаланчдын  зөвлөгөөнийг тухайн аймгуудад нь зохион байгуулж, тэдэнд тулгамдаж байгаа  асуудал, түүнээс гарах арга замыг хамтдаа зөвлөлдөж байна.  Дорнод  аймгаас  эхэлсэн  энэхүү  зөвлөгөөн тариалан бүхий  бүс  нутгуудад үргэлжилж    энэ сарын 10-нд Төв аймгийн тариаланчдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ХХАА-н сайд Р.Бурмаа, дэд сайд Б.Батзориг, УИХ-ын БОХХАА-н байнгын хороон дарга С.Батболд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Сайд Р.Бурмаа салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого  чиглэл мөн  хүнсний буудайн арилжааны  мэдээллийг тариаланчдад өгч,  санал  бодлыг нь сонслоо.

“Сүүлийн үед тариалан эрхлэгчдийн зүгээс  багагүй асуудал гарсан. Гэхдээ үүнийг дэвэргэж, улам асуудал  үүсгэлгүй харилцан ойлголцож, хаврын тариалалтаа эхлүүлэх  хэрэгтэй байна. Бид ажлаа эхэлж байж, асуудал намжих эхлэл болно” гэж зөвлөгөөнд оролцсон тариаланчдын төлөөлөгчид хэлж байлаа. Мөн зөвхөн улаан буудай тариалалт биш төмс, хүнсний ногоо, мал аж ахуйн салбарыг ч хэрхэн хөгжүүлэх тухай саналаа тэд хэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан