ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Оросууд ядуурч Москвагийн худалдааны төвүүд хий үзэгдлийн хот болсоор байна
ОХУ-ын нийслэл Москвагийн томоохон худалдааны төвүүд хоосорч жинхэнэ хий үзэгдлийн хот гэгч болж байна гэж Ведомостид бичжээ. Дэлгүүрийн олон тасаг хаалгаа барьж, дэргэдүүр нь цөөвтөр хүн хөлхөх ч худалдаа хийж байгаа нь тун цөөн. Энэ бүхэн Украинд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнөөс болоод барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьсан, нефтийн үнэ унасантай холбоотой гэж The New York Times сонин бичжээ. Сонин Москвад өнгөрсөн намар нээгдсэн Европтоо томд орох "Авиапарк" худалдааны төвийг жишээ болгожээ.
Аркадий Ротенбергийн загвараар барьсан энэ худалдааны төв 235 мянган хавтгай дөрвөлжин метр ашигтай талбайтай, кино танхим, 20 метрийн аквариумтай юм. “Энд өмнө нь American Eagle Outfitters, Adidas и H&M дэлгүүрүүдийн лангуу байнга олон үйлчлүүлэгчтэй байдаг байсан бол одоо бараг хүнгүй байдаг болжээ. Ер нь энд олон лангуу ажиллахаа больж үүдээ барьсан байна. Энд байдаг “Сбарро” зоогийн газрын ахлах тогооч үйлчлүүлэгчээ хүлээн хутгаа ирлэж сууна” гэж энд бичсэн байна.
Дэлхийн нэртэй үйлдвэрлэгчид өөрсдийн тансаг бараагаа борлуулах гэж шил шилээ даран Оросын нийслэлд өөрийн нэрийн барааны дэлгүүрээ нээж байсан нь саяхан. Нэг ч худалдааны төв, ямар ч том байлаа гэсэн худалдан авагчдаар дүүрэн байдаг байсан. Сүүлийн хэдэн жилд Москвад хэд хэдэн худалдааны төв нээгдсэн нь Европтоо хамгийн томд орж байсны нэг нь «Мега Белая дача», Vegas гэж болно. Москвагийн иргэд олон жилийн туршид худалдааны төвөөр зорчиж мөнгөө үрдэг байлаа.
Өнөөдөр энэ төвүүдийн талбай түрээслэгчдийн 70 хувь нь гэрээгээ цуцалсан бол, бодит байдал дээр лангууны дөнгөж 50 хувь нь ажиллаж байна. “Өнөөдрийн байдлаар худалдааны төвүүд оросын зах зээлд тэг рүү тун ойртож байна” гэж “Авиапарк” худалдааны төвийн захирал Максим Стерляговын хэлснийг сонин иш татжээ.
Олон үйлдвэрлэгч Орос дахь өөрийн стратегийг тандан хүлээж байна. Оросууд ч өөрийнхөө барааг дэлгүүрт тавихад бэлэн биш байна. Хэвлэлийн мэдээгээр Москвад дундаж цалин 1700 доллараас 900 доллар болж буурчээ. “Хүмүүс мөнгөтэй байхдаа худалдааны төвүүдийг зорьдог байсан бол одоо мөнгөгүй болохоороо арай хямдыг нь бодож зах руу явж байна” гэж сонин “Авиапарк” худалдааны төвийн үйлчлүүлэгч Гаджи Магомедов гэгчийн яриаг иш татжээ.
Одоо шинэ дэлгүүр, худалдааны төв нээлээ гэхэд талбайнх нь дөнгөж гуравны нэг хүрэхтэй үгүйтэй нь л эзэнтэй болж байна хэмээн худалдаа эрхлэгчид ярьж байна.
Cushman & Wakefield-ын мэдээгээр 2014 оны дөрөвдүгээр улиралд Москвад 411,7 мянган хавтгай дөрвөлжин ашигтай талбай бүхий худалдааны төв нээгдсэн нь түүхэнд хамгийн дээд үзүүлэлт болж байна. Гэтэл 2015 оны эхний гурван сард дахиад 235 мянган хавтгай дөрвөлжин метр талбай ашиглалтад ороод байна. Шинээр ашиглалтад ороод байгаа “Колумбус” худалдааны төв гэхэд л 136 мянган хавтгай дөрвөлжин метр ашигтай талбайтай гэнэ.
Харин энэ их талбайг түрээслэн арилжаа наймаа хийх эзэн нь улам л хомсодсоор байгаа юм байна хэмээн vedomosti.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл