Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Гурван улсын Төмөр замынхан уулзалдлаа

Гурван улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Төмөр замын тээврийн салбар дахь гурван талын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээврийг нэмэгдүүлэх асуудлаарх гурван талын анхдугаар зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам санаачлан 2013 оны 12 дугаар сард мөн Улаанбаатар хотноо зохион байгуулж, хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргаж байсан билээ.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулснаараа онцлог бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 05 дугаар сард ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах, мөн 07 дугаар сард ОХУ-ын Уфа-д хийх айлчлалын үеэр зурагдах баримт бичгүүдийг урьдчилан тохирох бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаагаараа чухал ач холбогдолтой боллоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтад монголын талаас Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, оросын талаас ОХУ-ын төмөр замын тээврийн салбарын асуудал хариуцсан Тээврийн орлогч сайд А.С.Цыденов, хятадын талаас БНХАУ-ын Улсын төмөр замын газрын орлогч дарга Фу Шуани тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уг уулзалтаар гурван талын хамтарсан тээвэр-логистикийн компанийг үүсгэн байгуулах, төмөр замын тээврийн талаарх гурван талын уулзалтыг байнгын зөвлөлдөх механизм болгох, дамжин өнгөрөх ачааны зорилтот хэмжээг тохирох, ОХУ, БНХАУ-ыг холбосон дамжин өнгөрөх төмөр замын хоёр шинэ коридор байгуулах ажлыг хамтран судалж, үндэслэлийг тогтоох зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Зөвлөлдөх уулзалтын үр дүнд талууд “Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаарх гурван талт зөвлөгөөний Протокол”-д гарын үсэг зурав.

Монгол, Орос, Хятад гурван улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзсан бөгөөд уг уулзалтын үеэр гурван улсын зам, тээврийн дэд сайд нарын түвшний зөвлөгөөн нь гурван талын яриа хэлэлцээний нэг чухал байнгын механизм болон хувирч байгааг онцлон тэмдэглэв.

Төмөр замын тээврийн асуудлаарх гурван талын уулзалтаас гадна Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан орос, хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалтуудыг тус тус хийж, зам, тээврийн салбарын бусад асуудлаар санал солилцож, талуудтай байгуулсан баримт бичиг, хэлэлцээрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцсэн бөгөөд оросын талтай хийсэн хоёр талын уулзалтын үеэр ОХУ-д зорчих зөвшөөрлийн бичгийн тоог нэмэгдүүлэх асуудлаар тодорхой санал тавьсныг оросын тал дахин судалж, нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан