Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ “Азтай бадарчин” биш

Сонгууль дөхөж байгаа болохоор хаа явсан газар  сонгуулийн л тухай яриа өрнөсөөр. МУНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсны дотор Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяагийн нэр цохиж явна. Нэгэн үе хошин урлагийн акул гэгдэж байсан тэрээр мөрийтэй тоглоомд ороод орон гэрээ хүртэл алдаж явсан. Гэсэн хэдий ч сүүхээтэй эр нэг унаад сэргэж чадсаных “Аавын хүүгээс юугаараа дутах вэ? УИХ гэдэг рүү нь нэг зүтгээд алдая” гэсэн бололтой.
Ямартай ч Б.Батзаяа  сүүлийн үед сонгуулийн ажилдаа зориулж зураг хөргөө авхуулахаас эхлээд тун ч их завгүй яваа гэнэ шүү. Гэхдээ л УИХ-д уралдана гэдэг “Азтай бадарчин”-д орохтой адилгүй гэдгийг ч гавьяат маань мэдмээр дээ.

Б.ЦЭДЭВСҮРЭН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан