Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Банкууд 1.4 тэрбум ам.доллар гадаад зах зээлээс босгох боломжтой

Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал эрс буурсан нь эдийн засгийн хүндрэлийн шалтгаан болсон гэж  судлаачид үзэж байгаа. Тэгвэл энэ онд хэдий хэмжээний гадаад валют орж ирэх боломжтойг сонирхоё.  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх, чадварын судалгааны төвийн судалгаагаар нэгдүгээр сард 88.2 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 242 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн толгой компаниас авсан зээлийн эргэн төлөлт их хэмжээгээр хийгдсэн тул хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлт гарахад нөлөөлсөн хэмээн үзсэн байна.

Хэрэв Оюу толгой, Таван толгой орд гацаанаас гарч төсөл хэвийн үргэлжилбэл гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эерэг хүлээлт байгаа юм. Засгийн газрын гадаад өр 3.6 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл  450-900 сая ам.долларын хөгжлийн зээл авах боломж бий хэмээн тооцож буй юм.  Үүнээс гадна манай арилжааны банкууд Засгийн газрын бондоо гадаад зах зээлд барьцаалж 1.4 тэрбум ам.доллар босгох бололцоо байна. Энэ онд дээрх мөнгөний 500-700 сая ам.доллар орж ирэх боломж байгааг Монголбанк, Сангийн яамны эдийн засагчид мэдэгдсэн. Гадаад валют олж ирэх ганц найдлага уул уурхайн салбарт бий. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн орчин нь сайжирсан билээ. Тухайлбал, энэ оноос хайгуулын лиценз олгож эхэлсэн. Одоогоор хайгуулын 30 гаруй лиценз олгожээ. Иймд хайгуулын ажилд энэ онд 300-500 сая ам.доллар орж ирэх тооцоо гараад байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан