Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.Алтанцэцэг: Эдийн засгийн хүндрэлийн улмаас ядуурал хоёр дахин нэмэгдлээ

Т.ЖАНЦАН

Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Эдийн засгийн хямралт байдал хэдий хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?
-Эдийн засгийн өнөөгийн байдал тааруухан байгааг хүн бүр мэдэж буй. Манай хүрээлэнгээс хийсэн Хэрэглэг­чийн итгэлийн индексийн судалгаагаар ирэх зургаан сарын хугацаанд эдийн засаг төдийлэн сэргэхгүй дүр зураг ажиглагдсан. Одоо хийж буй судалгаагаар цаашид хэрхэх нь тодорхой болох байх.

-Хямралын нөлөөгөөр ажилгүйдэл улам нэмэгдсэн гэдэг. Энэ талаар танай хүрээлэнгээс ямар нэг судалгаа хийв үү?
-Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар эдийн засгийн байдал тааруухан байгаа ч ажилгүйдэл огцом нэмэгдээгүй. Ажилгүйдлийн түвшинд бага зэрэг өөрчлөлт орсон. Харин иргэдийн хөдөлмөрлөх идэвх суларсан нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, ажиллах сонирхол нь буурсан. Энэ нь өндөр цалин, сайн ажил олох найдвар нь тасарсантай холбоотой. Үүнээс гадна Улаанбаатар хотод ядуурлын түвшин 40 хувьтай байна гэж гарлаа. Эндээс үзвэл 2014 оны аравдугаар сарын түвшинээс бараг хоёр дахин өссөнийг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  ядуурлын шугамаас доош орлогтой өрх, хүн амын тоо хоёр дахин нэмэгдэж орлого нь огцом буурсан гэсэн үг.

-Улсын төсөв бүрдэхгүй байгаа нь тодотгол хийхэд хүргэж магадгүй гэж Сангийн сайд хэлсэн. Тэгэхээр монголчууд бүсээ бүр чангалах нь гэж ойлгож болох уу?
-Тийм. Энэ бол маш харамсалтай үр дүн. Учир нь, төсвийн бодлого эдийн засгаа дэмжин оролцож байх ёстой. Эдийн засгаа дэмжихын тулд төсөв зарлагаа танах учиргүй. Аль болох боломжийн түвшинд барих, хөрөнгө оруулалтын зардлаа нэмэх байдлаар эдийн засгаа тэтгэх арга хэмжээ авдаг. Гэтэл ингэж чадахгүй нөхцөлд эдийн засаг улам хүндрэх нь ойлгомжтой. 

-Манай улс 2017 оноос богино хугацаат өр зээлээтөлж эхэлнэ. Гэтэл өрөө төлөх эдийн засгийн чадавхи боломж өнөөдөр үгүй боллоо гэж байгаа. Энэ талаар эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсад өөрийн бий болгосон хуримтлалаар 2017, 2018 онд өр зээлээ төлөх боломжгүй болсныг Сангийн сайдаас өгсүүлээд эдийн засагчид хэлж байна. Энэ бол харамсалтай зүйл. Манай улс маш их хэмжээний зээл авсан ч эдийн засгийн өсөлтөө урт хугацаанд  хангах зүйлд зарцуулж чадсангүй. Мөн төсвийн орлого болон эдийн засаг өндөр өсч байх үед хуримтлал үүсгээгүй юм.  Иймд өнөөдөр өр төлбөрөө төлөх нөөц алга. Одоогийн энэ эдийн засгийн хүндрэл манай төр засагт маш том сургаж болоосой гэж харж байна.
 
-Тэгэхээр эдийн засгийн өнөөгийн энэ хүндэрлийг  өрийн дарамт залган авах нь. Иймд ирэх жилүүдэд манай эдийн засаг, бидний амьдрал таагүй байх нь гэж ойлгож болох уу?
-Бүр тийм ч хүндээр тусган авч болохгүй. Ер нь, хүнд нөхцөл байдал үүсэх нь мэдээж. Бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдээс илүү их үндэслэл, тооцоотой оновчтой бодлого хэрэгжүүлэхийг шаардаж буй юм. Бид өрөө төлөх л ёстой. Төлөхийн тулд орлогоо нэмэгдүүлэх ёстой. Тэгэхээр эдийн засгаа хэрхэн дэмжих, орлогоо яаж нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулах учиртай. Иймд эдийн засгаа яаж дэмжих талаар бүгд л бодож, ярилцаж байна. 

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь эдийн засгаа дэмжих, хүндрэлээс гарах нэг арга зам гэж байгаа.  Тэгэхээр ойрын хугацаанд хөрөнгө оруулалт нэмэгдэх үндэслэл хэр байна вэ?
-Тухайлбал, эдийн засгийн энэ удаагийн чуулганы сэдэв нь итгэлцэл гэж байна. Тэгэхээр эдийн засгийн өнөөгийн хүндрэл, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан зэрэг нь итгэлцэлгүй болсонтой холбоотой гэсэн тайлбар өглөө гэж харж болох нь.  Иймд өнөөдөр болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ зөв тодорхойлсон гэж харж байна.
Ялангуяа иргэд, төр, гадаадын хөрөнгө оруулагчид монголчуудын хооронд итгэлцэл хамгийн муу түвшинд хүрчээ. Тэгэхээр өнөөдөр шалтгааныг нь зөв харж оношилсон тул цаашид ямар ажил хийх нь тодорхой болно гэсэн үг. Итгэлцлийг сайжруулна гэдэг нь төр өөрөө хариуцлагатай байж хуулийн хэрэгжилт, гэрээгээр хүлээсэн үүргээ маш сайн биелүүлэхийг шаардаж байна.
-Өнөөдөр Оюу толгой, Таван толгой төсөл хөдөлгөөнд орж байж гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Та ямар бодолтой байна вэ?
-Энэ хоёр том төсөл бол манай эдийн засагт ихээхэн нөлөөтэй тул хөдөлгөөнд ороод ирвэл эдийн засагт таатай байдал үүснэ. Гэхдээ эдгээр төсөл хэрэгжиж эхэлсэн ч урт хугацаанд таатай нөлөөлж чадахгүй. Иймд эдгээр төслийг эргэлтэд оруулахдаа эдийн засагтаа яаж урт хугацаанд таатай нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан