Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Н.Золжаргал: Томоохон төслүүд хөдөлвөл ДНБ-ий өсөлтөд 1-2 хувийн нөлөө үзүүлнэ

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас энэ онд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж буй талаар тодрууллаа.

-Энэ онд Монголбанк инфляцыг долоон хувьд хүргэж бууруулна гэсэн. Ийм боломж харагдаж байна уу?
-Дэлхийн банк, ОУВС энэ онд инфляц найман хувьтай гарна гэж төсөөлсөн. Монголбанкны зүгээс инфляцыг долоон хувьд нэлээд дөхүүлнэ. Он гарснаас хойш улсын хэмжээнд 9.3, Улаанбаатар хотод 8.5 хувьтай байна. Инфляцын гуравдугаар сарын түвшингийн тооцоолол удахгүй гарна. Ялангуяа хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжсон. Ханшийн хөдөлгөөн он гарснаас хойш харьцангуй тогтвортой 3-4 хувьтай байгаа. Иймд инфляцад нөлөөлөх  ханшийн дарамт бага  юм. Тэгэхээр энэ оны бүтэн зургийг ханшийн нөлөөлөл бага гэж тооцож харвал  инфляц бууна. Инфляц буухаар төсөв, мөнгөний бодлогод эерэг үр дүн гарах хүлээлт бий. Тухайлбал, зээл олголт нэмэгдэх, хүү буурах зэрэг боломж оны төгсгөлд гарах болов уу гэсэн төсөөлөл гарч буй юм.  Инфляцын төсөөллийг энэ оноос эхлээд улирал бүрт олон нийтэд мэдээлдэг болсон. Анх удаа Азийн хөгжлийн банк Монголбанкны төсөөлөл биелэх бүрэн биелэх боломжтой гэж дүгнэлээ.

-Энэ онд эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай гарна хэмээн төсөөлж байна вэ?
-Сүүлийн гурав дөрвөн сард Дэлхийн банк, ОУВС, олон улсын санхүүгийн байгууллагуудтай нэлээд ярьж зөвлөлдлөө. Азийн хөгжлийн банкнаас гаргасан Монголын энэ оны макро эдийн засгийн төсөөлөл  ерөнхийдөө биднийхтэй дөхүү байгаа. Ганц санаа зовоож буй тоо бол энэ жилийн ДНБ-ий өсөлтийн түвшин. Азийн хөгжлийн банк манай ДНБ-ий өсөлт гурав, ОУВС дөрөв гэж төсөөлж байснаа хоёр хувь болголоо.  Өнгөрсөн жилүүдээс харахад манай улсын ДНБ-ий төсөөллийг хамгийн муу хийсэн нь олон улсын санхүүгийн байгууллагууд. Төсөөлсөн тоо нь бараг хоёр дахин зөрдөг. Манай төсөөлөл өнгөрсөн онд ДНБ 7-8 хувьтай гарна гэж тооцсон. Ингээд оны төгсгөлд 7.8 хувьтай гарлаа. Монголбанкнаас  энэ онд манай улсын ДНБ-ий өсөлт таван хувьтай гарах хүлээлттэй байна.  Гэхдээ анхаарах ёстой хоёр зүйл бий. Оюу толгой, Таван толгой, төмөр зам, цахилгаан станцууд гэсэн том төслүүд хөдлөөд эхэлвэл дээрх төсөөллүүдийг эвддэг. Иймд эерэг тал руу нь эвдэх боломж байгаа.

-Тэгэхээр томоохон төслүүдийн гацаа арилж хө­дөл­гөөнд орлоо гэхэд ДНБ-ий өсөлтөд хэдэн хувиар нөлөөлөх боломжтой вэ?
-Зарим хүн эдийн засгийн хямрал гэж яриад байгаа нь буруу. Ер нь ДНБ-ий өсөлтийн хурд саарч буй юм. Жилд  3-4 хувиар саарсаар өнөөгийн түвшинд ирлээ. Ингэж саарч буй эдийн засгийн өсөлт цаашид яах вэ гэдэг нь хамгийн том сонголт хийхийг бидэнд олгож байна. Хэрэв хөрөнгө оруулалтаар эдийн засгаа сэргээнэ гэвэл томоохон төслүүдэд хэрхэн хандахаас шалтгаалах юм. Том төсөлийн хөдөлгөөн ДНБ-ий өсөлтөд 1-2 хувийн нөлөөлнө.  Ингээд тооцвол  томоохон төслүүд хөдөлгөөнд ороод   эдийн засагт валютын эерэг урсгал бий болж төлбөрийн тэнцлийг нэмэх утгад хүрвэл эдийн засгийн өсөлт найман хувьтай гарах боломж бий. Үүний тулд хийх ажил их байна. Ер нь макро тогтвортой байдалд хүрэхийн тулд өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас бид нэлээд ажилласан. Иймд энэ онд макро эдийн засаг тогтвортой байх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Сүүлийн жилүүдэд мөн­гөний нийлүүлэлт нэ­мэгд­сэн нь эдийн засагт хал­гаатай байна гэж үзэх болсон. Үүнийг та тайлбарлаж өгөөч?
-Эдийн засаг дахь нийт мөнгөний нийлүүлэлт 3-4 дахин нэмэгдсэн. ДНБ-ий өсөлт өндөр үед байж болдог зүйл. Өндөр өсөлтгүй бол ийм их төгрөгийн нийлүүлэлт хэрэггүй. Гадаад эх үүсвэрээс шалтгаалсан  төгрөгийн нийлүүлэлт өнөөдөр нэлээд буурсан. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт гурван жилийн өмнөхөөс бараг 10 дахин багаслаа. Энэ нь жилийн гурван тэрбум ам.доллар буюу 5-6 их наяд төгрөгийн хөдөлгөөн үүсгэж буй юм. Тэгэхээр ийм хөдөлгөөнтэй эдийн засагт бидний харж буйгаар мөнгөний нийлүүлэлт энэ жил өнөөгийн түвшинд байна. Мөнгөний нийлүүлэлт нэг их тэлэхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан