Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд зөвлөлдөж байна

Хүнс, хөдөө аж ахуйн яам, ХААИС, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, мөн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран хөдөө аж ахуйн салбарын дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрхэн шинэчлэх болон  энэ салбарт хэрэгтэй хүний нөөцийг хэрхэн бэлтгэх асуудлаар зөвлөлдөж байна.

 “Хөтөлбөрийн шинэчлэл-Хамтын ажилллагаа” нэртэй энэ зөвлөгөөнөөр ХАА-н салбарыг дээд боловсролтой мэргэжилтнээр хангах үндсэн чиг үүргийн дагуу тус сургуулийн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг зөв оновчтой тодорхойлж, үүнтэй уялдуулан сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийхийг зорьж байгаа юм. Иймээс ажил олгогчдод ямар ур чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байгаа, хөдөлмөрийн зах зээл байдаг ч мэргэжлээрээ ажилладаггүйн шалтгаан зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөгөөнд оролцогчид саналаа хэллээ.

ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын шинэчилэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлж, бодлого боловсруулагч, ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд юун дээр анхаарах талаар бодитой дүгнэлт гаргаж, хөтөлбөртөө тусгахад уг зөвлөгөөнийг зорилго оршиж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан