Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Төрийн ордонд Эдийн засгийн чуулган болж байна

Төрийн ордонд өнөөдөр өглөө эхэлсэн “Монголын эдийн засгийн чуулган 2015” одоо салбар хуралдаануудаар үргэлжилж байна.  Дөрвөн салбар хуралдаан нэгэн зэрэг болох юм байна. Энд "Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил”, “Институцийн засаглал ба хамтын ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил”, “Мэдээллийн ёс зүй /хариуцлага/” салбар хуралдаанууд болж байгаа юм.
 Эдийн засгийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн байна. Харин маргааш буюу хаалтын хуралдааны нээлтээр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ.
Ерөнхий сайд форумыг нээж үг хэлсний дараа Нийтлэгч Баабар буюу Б.Батбаяр илтгэл тавилаа.  Тэрбээр "Гэм бурууг бие биеэсээ хайх хэрэггүй" илтгэлдээ "Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргаж ирнэ. Гэхдээ хавтгайруулахгүйн тулд аливаа зүйлд анхааран ажиллана. Ингээд сонгуулийн үеэр тэднийг сонгохгүй гэдгийг уриална. Бид сайн хүмүүсийн бус муу хүмүүсийн жагсаалтыг гаргана" гэдгийг онцоллоо.
Жил бүрийн хавар Монгол Улсын эдийн засгийн өнгө аясыг тольдож, алдаа оноогоо тандахаар “Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.Монголын эдийн засгийн чуулган өнгөрсөн онуудад дараах сэдвүүдээр болж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан