Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
”Шүрэн”-гийн УЦС-ыг оросууд эсэргүүцсээр байна

Монголчууд Сэлэнгэ мөрөн дээр "Шүрэн"-гийн усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын эко системд муугаар нөлөөлнө гэж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдэгдлээ. Тэрээр энэ тухай мэдэгдлээ. Монгол-Оросын хамтарсан зөвлөгөөний өмнө болсон хуралдааны үеэр хэлсэн байна. Түүнчлэн “Шүрэн”-гийн усан цахилгаан станц барих төслийг зогсоохыг хүсч ОХУ-ын тал Монгол Улсын Шадар сайдад асуудал тавьж, Гадаад харилцааны сайдад захидал илгээснээс гадна Орос-Монголын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын 18 дугаар хуралдаанд хүртэл оруулан хэлэлцүүлж байсан юм гэж тус улсын http://забрабочий.рф сайтаар мэдээллээ.

Байгаль нуурт 491 гол, горхи цутгадаг ч нийт усны сэлбэлтийн 50 хувийг Сэлэнгэ мөрөн хангадаг учраас ОХУ-ын тал Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт “Шүрэн”-гийн усан цахилгаан станц баригдвал экологийн асах их хөнөөлтэй гэж байгаа юм. Гэсэн ч манай улс “Шүрэн”-гийн цахилгаан станцыг 780 орчим мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж чадвал, 244 мВт-ын эрчим хүч гаргаж авах боломжтой болох юм. Энэ оны эхний байдлаар дээрх станцын судалгааны ажилд 350 орчим мянган ам.доллар зарцуулсан бөгөөд инженер, техникийн судалгаа болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эцэслэн боловсруулах хүртэл гурван сая ам.доллар зарцуулна гэж тооцоод байна. 

0 Сэтгэгдэл
Хэрвээ эдгээр голууд хуурайшилтын улмаас ширгэвэл Байгаль нуур бүр байхгүй болно шүү дээ Үүнийг ойлгодог бол УЦС баривал харин ч Байгаль нуурт хэрэгтэй шүү дээ. Эсэргүүцээд байгаа нь өөр учир шалтгаан байгаа тухайлбал Галуут нууурын УЦС-ын цахаилгааныг монголчуудад зардаг бизнес зогсчих гээд байгааг ойлгоосой.
Байгаль нуур зөвхөн орос монголын асуудал биш л дээ, дэлхийн хэмжээний асуудал. Иймд манай донгио улс төрчид эрдэмтэн мэргэдийн тэр тусмаа дэлхийн хэмжээний эрдэмтдийн үг, сануулгыг сайн сонсож тунгаан бодох хэрэгтэй. Түүнээс биш өөрсдийн намынхаа эрдэмтдийн үгийг ард түмэнд зарлаад байх хэрэггүй шүү Монголд одоо хичнээн УЦС ажиллаж байгаа билээ, бараг 10 гаран байгаа биз дээ, тэгээд үр өгөөж нь хаа байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, тэгээд ч хуурайшилт эрчимтэй явагдаж байгаа оронд УЦС ямар хэрэгтэй юм бэ. Үсрээд л 10 жил ажлаад л усгүйгээс аяндаа хэрэггүй болох УЦС шүү дээ. Шүрэнгийн УЦС-ыг барьж эхлэбэл дэлхийн байгаль хамгаалагчид аяндаа Монголын эсрэг нэгдээд янз бүрийн хориг арга хэмжээнүүд хүссэн хүсээгүй нүүрлэнэ. Байгаль нуур чинь зөвхөн оросын биш дэлхийн хэмжээний цэвэр усны нөөц шүү дээ. ЮНЕСКО-гийн хамгаалалтанд байдаг
Хамгийн их уншсан