ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хиагтын хилийн боомтыг оросууд 290 сая рублиэр шинэчилж засна
2014 оны арваннэгдүгээр сараас Орос-Монголын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Хиагтын боомтоор нэвтрэгчдийн тоо нэг дахин нэмэгдсэн гэж ОХУ-ын Буриад улс тооцоолжээ. Ингэж ачаалал нэмэгдэж байгаа учраас энэ оны арваннэгдүгээр сар гэхэд ОХУ-ын Буриад улс Хиагтын боомтыг шинэчлэн засварлаж тохижуулахаар болсноо Буриадын засгийн газар мэдэгджээ. “Энэ ажилд нийтдпээ 290 сая рубль зарцуулна” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
Энэ ажлыг гүйцэтгэх барилгын “Икат-плюс” компани зургадугаар сарын нэгэн гэхэд 260 сая рубль гаргаж ажлаа эхлэх юм байна. Тус компаний ерөнхий захирал Бато Очиров “Бид цаг алдахгүй, бүтэн хоногоор ажиллана. Энэ ажилд шаардлагатай төмөр бетон бүтцийг өөрсдөө хийх болохоор цаг хугацаа хэмнэнэ” гэж хэлсэн байна. Энд зорчигчдын вокзал, гаалийн үзлэгийн байр, авто машины үзлэгийн нүх бүхий иж бүрэн тоноглол, ажиглалтын камер бүхий ачаа, чингэлгийн үзлэгийн талбай гээд орчин үеийн хилийн боомтын бүхий л зүйлийг иж бүрэн байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл